"Босоо" С.Ганбаатар: Монгол босно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид  өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч байна. Улстөрийн хүчнүүдийн Сонгуулийн Ерөнхий хороонд гаргасан хүсэлтийн дагуу МАН, МАХН, АН-аас нэр дэвшигчид тодорхой цагуудад үнэмлэхээ гардан авч байгаа юм.

Хамгийн түрүүнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд үнэмлэхээ гардан авсан бол дөнгөж сая МАХН-аас нэр дэвшигч “Босоо” С.Ганбаатар үнэмлэхээ авлаа.

Тэрбээр үүний дараа  “Өнөөдөр та бүхнийхээ өмнө зогсож байгаадаа баяртай байна. Энэ өдөр хүртэл маш удаан хол замыг туулж ирлээ. Маш олон гүтгэлэг доромжлол дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм байна. Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. МУ-аа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа. МАХН-ын нийт гишүүд дэмжигчидтэйгээ хамт ард түмэнтэйгээ хамт би нэр дэвшиж байна.

Ямар зорилгоор нэр дэвшиж байгаа юм бэ гэж хүн асуувал шууд хэлье. МАНАН-ын дарангуйллыг хазаарлана. Өнөөдөр жирийн иргэд маш хүчтэй санаа зовниж байна. Улс орны тусгаар тогтнол, ялангуяа эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж байна. Сая МАНАН-гийнхний сонгуулийн эхэлж байх шиг байна лээ. Юундаа баярлаад, юундаа хөөрөөд байгаа юм бэ, тэр хэд. Уулчлалт гуйхаар эхлэх ёстой. Ардчилсан нам, МАН-ын гишүүд дэмжигчдийг би хүндэтгэж байна. Дээр нь байгаа томчууд, удирдлагууд өнөөдөр уучлалт гуйж, сонгуулиа эхлэх ёстой. Ард түмнийг доройтуулсан, хямраасан гэж ярьдаг. Хэн хямраасан юм бэ Ард түмэн өөрсдөө хямарсан уу. Үгүй МАНАН хямраасан. Шийдвэр гаргагчид  өөрсдөө хямраасан. Тэдний лиценз, газар, тендерийн наймаа монгол орныг цуцааж ядрааж байна. Офшорчид, олигархиуд бүгд цугласан байна. ХАр пирачид бүгд цугласан. Тэд намайг, манай намыг хараар будсаныхаа шагналаа авна. Гэхдээ МАХН ялна. Яагаад гэвэл бидний талд ард түмэн байгаа. Өнөөдөр өөр сонгууль хийж үзье л дээ. Хэн мөнгөтэй нь ялдагаа больё. Хэн илүү зүрх сэтгэлтэй, төлөвлөгөө, баримтлалтай вэ гэдэг нь ялъя л даа. Өнөөдөр миний сэтгэл хөдөлж байна. Энэ бол монголчууд бидний хувьд боломж. Монголын гурван сая иргэнийхээ боломжийн төлөө би зүтгэнэ. МАНАН-ын эрхийг яаж хазаарлах вэ. Үйлдвэрчний эвлэлийг хүчирхэгжүүлнэ, эздийн холбоо худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагыг хүчирхэгжүүлнэ. Ингэснээрээ Засгийн газрыг, барьцаалагдсан УИХ-ыг хазаарлана. Өөр сонгууль хийе.

МАНАН-г арилгаж, Монгол оронд нар мандуулъя. Цэлмэг тэнгэрийнхээ дор амьдаръя. Өнөөдөр ирээдүй сонголтоо худалдаж болохгүй. Тэд гаршсан сонгуулийн худалдан авалт, технологийн хууралтаа хийх гэж байна. Дүүрэн хар пиарчид тэнд оволзож байна. Гэхдээ Монголын ард түмэн ялна. Монгол босно” гэлээ.

Б.Сумъяа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.