Боловсролын бүх шатны байгууллагын үйлчилгээг нэг дороос аваарай

Боловсролын бүх шатны байгууллагын үйлчилгээг нэг дороос аваарай

"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017.05.26-05.27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд БСШУСЯ, МИДСК (Монголын их дээд сургуулиудын консорциум)-тай хамтран зохион байгуулах гэж байна. Маргааш буюу энэ сарын 26-нд нээлттэй хаалганы өдөрлөг дээд боловсролын салбараар эхэлнэ.

Төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд үйл ажиллагааны зорилго оршино.

Маргааш Сүхбаатарын талбайд эхлэх нээлттэй хаалганы өдөрлөг 09.00-18.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн боловсролын газар, "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл", "Боловсролын зээлийн сан", Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний төв, дээд боловсролын сургалтын байгууллагууд, 1000 инженер төслийн баг оролцоно.

Харин 05.27-нд ЕБС, СӨБ-ын байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцохоор төлөвлөөд байна. Энэ үеэр бүх шатны боловсролын байгууллагууд иргэд, олон нийтэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, та бүхний санал, хүсэлтийг хүлээн авч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа, төрийн бодлого, хууль тогтоомжтой танилцаж, боловсролын салбарын үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгож байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.