Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хэлэлцэж эхэллээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хэлэлцэж эхэллээ

Өнөөдөр Төрийн ордонд дөрвөн байнгын хорооны хуралдаан товлогджээ. Тодруулбал, үдээс өмнө Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан бөгөөд өнөөдөр дуусч улмаар хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Харин үдээс хойш хуралдах гурван байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтыг уншигч таньд хүргэе.

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг хэлэлцэх.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан;
- Ажлын дэд хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол;
- Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.