Ц.Нямдорж, М.Энхболд нарын нэг нь өнөөдөр Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авна

Ц.Нямдорж, М.Энхболд нарын нэг нь өнөөдөр Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авна
Тавдугаар сарын эхний долоо хоногт улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд мэдэгдэх учиртай. Тиймээс улс төрийн намууд тавдугаар сарын эхний долоо хоногт багтан нэр дэвшигчээ тодруулахаар намынхаа Их, Бага хурлыг зарлаад байгаа билээ. 
 
Тухайлбал, Ардчилсан намын Их хурал энэ сарын 6-нд буюу ирэх бямба гарагт Төрийн ордонд хуралдах тов гарсан бол Ардын нам өнөөдөр Бага хурлаа хуралдуулахаар болжээ. Бага хурлын тов хараахан гараагүй байгаа бөгөөд 310 гишүүд нь хуралдаа оролцохоор бүрэн цуглаад байгаа аж. Бага хурал өнөөдөр 11.00 цагаас эхлэх юм байна. 
 
Түүнчлэн, МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын нэгийг сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар нэр дэвшигчийг 310 гишүүний нууц санал хураалтаар тодруулах учиртай. 
 
Б.Тогтох 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.