УИХ-ын дэд дарга нарын томиллоо

УИХ-ын дэд дарга нарын томиллоо

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаан 17.30 цагаас гишүүдийн 82.9 хувийн ирцтэйгээр хуралдаж, УИХ дахь намын бүлгүүдийг баталж, мөн бүлгийн дарга нарыг баталлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгосон тухай танилцуулснаар эрх үүргээ хэрэгжүүлж эхэллээ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон тухай УИХ-ын дарга М.Энхболд танилцуулснаар бүлгийн эрх үүрэг нь хэрэгжиж эхэлсэн юм.

Харин УИХ-ын дэд дарга нарын хувьд МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр дэвшүүлснийг гишүүдийн 97.1 хувиар, Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг нэр дэвшүүлснийг гишүүдийн 95.8 хувиар тус бүр дэмжин баталсан юм.

Санал хураалтад нийт 72 гишүүн оролцсоноор чуулганы хуралдаан завсарлалаа. Намууд ийнхүү албажиж, улмаар маргаашнаас эхлэн бүлэг доторхи томилгоогоо хийж, улсын төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөөллийг хуваарийн дагуу хэлэлцэх эхлэх нь ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.