• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Э.Цэндбаатар: Мэргэжлийн боксын домогт тамирчин болохыг хүсдэг

Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсч, 60 кг-д оролцож, Олимпийн хүрэл медальт Д.Отгондалайг ялж түрүүлсэн Монголын шилдэг залуу тамирчин Э.Цэндбаатартай ярилцлаа.

-Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд 10 гаруйхан хонож байна. Энэ тэмцээний хамгийн сонирхолтой тулаанууд 60 кг-ын жинд болсон. Өөрийн тань хувьд жин өгсч тулалдаад, Олимпийн хүрэл медальт Д.Отгондалайг ялж түрүүлсэн. Ер нь яагаад жин өгсч оролцохоор болсон юм бэ?

-Энэ улсын аварга бол цаашлаад Азийн болоод дэлхийн аваргад оролцоход нөлөөлөх гол сорилго тэмцээн. Жин өгссөн шалтгаан нь жингээ хасахгүйгээр, хүчтэй өрсөлдөөн үзүүлье гэж бодож л 60-д орсон. 56 кг-ынхаа жинд өрсөлдөж болох байсан. Гэвч хамгийн хүчтэй өрсөлдөгчид 60 кг-д тулалддаг болохоор оролцохыг хүссэн юм. Тэгээд ч миний жин 60 кг. Хасахаар хүч сулраад байдаг юм. Сая Олимпийн наадамд жин хасч орсон шүү дээ. Тийм болохоор энэ удаад хасаад яах юм гэж бодсон. Дээрээс би Олимпийн наадмаас ирснээсээ хойш “Чингис кап” тэмцээнд 60-д оролцоод түрүүлсэн. Сая улсын аваргаад 60-д ороод, дахиад түрүүллээ.

-56 кг-д хүчтэй өрсөлдөхөөр залуучууд одоохондоо алга уу?

-Мэдээж шилдэг сайн тамирчид олон байгаа. Хамгийн гол нь 60 кг-д оролцож, өөрийгөө илүү сорьж үзье гэж л бодсон юм. Финалд Оки ахтай үлдэж, гурван раунд сайхан тулалдаж, ялсан.

-Ер нь Д.Отгондалайтай тулалдаж үзье гэсэн бодол байсан уу. Багш нар нь юу гэж зөвлөж байсан бэ?

-Багш нар “Чи Оки ахыгаа ялахгүй шүү дээ. Чамайг Оки ах чинь хүргэхгүй л ялна” гэж хэлж байсан. Би бол рингэнд гараад, сайхан тулалдаад, хожино гэж бодож байсан. Тэгээд л хожсон.  Ер нь бид хамт бэлтгэл хийдэг. Тийм болохоор хэн нь яаж тулалддаг вэ гэдгийг мэднэ. Гэхдээ бэлтгэл, тэмцээн огт өөр. Бэлтгэл дээр бол цохилтуудаа давтана. Харин тэмцээн дээр жинхнээсээ л цохилцож, тулалддаг болохоор огт өөр.

-Нэлээд ширүүн тулаан болох шиг санагдсан. Нэлээд шартай, улайрч тулалдах шиг болсон?

-Би хожих л ёстой гэж өөрийгөө зоригжуулж, бүхий л хүчээ дайчилж тулалдсан. Оки ах надаас арай өндөр, урт мөчтэй. Хэр баргийн хүнд бярдуулдаггүй, үнэхээр шилдэг тамирчин шүү дээ. Тийм болохоор би ялахын тулд бүхий л хүчээ дайчлахгүй бол болохгүй. Тийм болохоор илүү ширүүн тулаан болж байгаа юм шиг харагдсан байх.

-Өмнө нь Д.Отгондалайтай албан ёсны тэмцээнд тулалдаж үзээгүй байж таараа. Яг тулахаар ямар байна?

-Мэдэхгүй ээ, бие биеэ оноод л байсан. Надад бол тийм аймаар санагдаагүй. Би рингэнд гараад, сайхан үзээд, хожсон ч, хожигдсон ч хамаагүй гэж л бодож гарсан. Ер нь бол хожино, угаасаа хожих гэж л гарч байгаа гэж өөртөө хэлж байсан. Гэхдээ хожигдсон ч надад алдах юм байхгүй. Яагаад гэвэл Монголын шилдэг тамирчин, Олимпийн медальтай, миний хүндэлж явдаг ах болохоор.  Ямар ч байсан би ялж чадсан. Ер нь би Олимпийн наадмаас ирээд л шууд бэлтгэлдээ орсон. Огт амраагүй, байнгын бэлтгэлээ хийж байсан. Тийм болохоор бэлтгэл сайтайдаа хожиж чадсан болов уу гэж бодож байна.

-Цаашид 60 кг-д тэмцээн, уралдаанд оролцох уу. Төлөвлөгөөгөө гаргасан байх?

-Энэ жилдээ 56 кг-ынхаа жинд тэмцээнд оролцоод явна. Дараа жил 60 кг руу орно. Түүнээс гадна надад бодсон санасан зүйл бий. Токиогийн Олимпийн наадам хүртэл үзээд л дараа нь мэргэжлийн бокс руу орох бодолтой байгаа.

-Дараа жилээс 60 кг руу орохоор энэ жиндээ л Токиогийн Олимпийн наадамд оролцох боломжтой гэсэн үг. Гэтэл энэ жинд Д.Отгондалай байгаа. Шилдэг тамирчид чихэлдэх нь дээ?

-Аль ч жинд байсан Монголын хамгийн шилдэг гэсэн тамирчидтай өрсөлдөж байж л амжилтаа ахиулна, гадагшаа тэмцээнд явна. Олон шилдэг тамирчдын хэн илүү байгаа нь, улсын аварга болсон нь эх орноо төлөөлөөд л явдаг. Би  60 кг-д улсын аварга болоод л Токиогийн Олимпийн наадамд оролцох эрхээ авна л гэж бодож байна. Ер нь жин хасахаар хүчгүй болчихдог юм. Сая 60 кг-д өрсөлдөхөд хүч сайтай, бяртай орсон. Тэгээд ч би сая 60 кг-ын жинд намдахгүй гэдгээ харуулсан. Өндөр тамирчинтай ч хүрээд л тулалдаж болно. Бэлтгэл дээрээ өндөр хүмүүстэй ажиллаж байгаад л тэмцээнд явна даа. Би оны өмнө Европт 60 кг-ын жинд тэмцээнд оролцсон. Алтан медаль авсан. Дэлхийн аварга тамирчныг ялж түрүүлсэн. Тэгээд 60 кг-д Европын өндөр тамирчидтай ч тулж болохоор юм байна гэж бодсон.

-Одоо чи дөнгөж 20 настай. Токиогийн Олимпийн наадам болоход 23 нас л хүрч байна. Гэтэл 27, 28 нас гэдэг тамирчны хувьд ид үе. 2024 Олимпийн наадамд оролцох ч боломжтой шүү дээ. Гэтэл яагаад Токиогийн дараа мэргэжлийн бокс руу орох төлөвлөгөөтэй болчихов?

-Энэ бол миний мөрөөдөл. Олимпийн аварга болчихоод л мэргэжлийн бокс руу оръё гэж боддог юм. Уг нь сая Рио-д Олимпийн аварга болсон бол мэргэжлийн бокс руу орох байсан. Гэвч чадаагүй. Ер нь Олимптод оролцоход сэргэлт авахад хэцүү байсан. Тэр дундаа медалийн төлөө тоглолтод.  Рио-гийн 12 цагийн зөрүү  нь надад их хэцүү байсан. Би эхний үед жингээ үзүүлчихээд, орой тулалдаж байсан болохоор сэргэж чадаад байсан юм. Харин хүрлийн төлөөх тоглолтын өмнө жингээ үзүүлчихээд л хэдхэн цагийн дараа тулалдсан болохоор амарч, сэргэлт авч чадаагүй. Тэгээд л их сонин тоглолт болоод өнгөрсөн. Уг нь Шакур Стивенсоныг хожиж болохоор. Тэр үедээ л жаахан болж өгөөгүй. Ямархуу маягаар тулалддаг тамирчин бэ гэдгийг нь мэднэ. Өмнө нь 52 кг-д тулалддаг байсан. Гэтэл Олимпийн наадмаар жин өгсөөд, манай жинд ороод ирсэн.

-Хэрвээ би ингэсэн л бол Олимпийн наадмаас медаль авч болох байсан гэж харамсдаг зүйл бий юу?

-Олимпийн наадмын өмнөх буюу 2015 оны улсын аваргад би түрүүлсэн. Тэгэхэд намайг Азийн болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулаагүй. Надад хожигдсон тамирчинг явуулсан. Би насанд хүрэгчдийн Азийн аварга, ДАШТ-д оролцож үзээгүй байсан болохоор тэр үедээ шантарсан. Тэмцээнд түрүүлээд байхад намайг гадагшаа явуулахгүй юм байна гэж бодож байсан. 2014 онд би насанд хүрэгчдийн Улсын аваргад 17 настайдаа 49 кг-д Ган-Эрдэнэ ахыг ялж түрүүлж  байсан. Тэр үед Азийн аварга, ДАШТ-д явна даа гэж бодож байтал нас хүрээгүй учраас явж чадаагүй. Тэр үед би юм бодоогүй. Харин 2015 оны улсын аваргад түрүүлчихээд, нас хүрсэн байхад намайг Азийн аварга, ДАШТ-д явуулаагүйд би харамсдаг. Миний бүх л зүйл гоё байсан. Дөнгөж л 56 кг-д ороод түрүүлж байсан үе. Хэрвээ би Азийн аварга, ДАШТ-д оролцоод үзчихсэн байсан бол би Рио-д арай өөр үзэх байсан. Миний чансаа дээгүүр байх байлаа. Оноолт ч арай өөр байх байсан юм. Батсүрэн, Эрдэнэбаяр багш нар явуулаагүй. Надад итгээгүй юм уу, бүү мэд. Идэрээ ах Азийн аварга, Дэлхийн аваргаас медаль аваагүй. Түүний дараа л намайг Олимпийн эрхийн тэмцээнд найдвар гэж авч явсан. Би бүх хүчээ дайчилж байж Олимпийн эрхээ авсан. Өдөр болгон тулалдаад л байсан. Сүүлдээ “Хэзээ Олимпийн эрхээ авах юм бэ” гэж бодсон. Гэтэл нэг мэдсэн чинь Олимпийн эрхээ авчихсан байсан. Хожоод л байсан, эрхээ авсан. Сэтгэл ч тайвширсан. Мөнгөн медалийн төлөө ч тулалдахдаа тайван, гарч ирээд л хожсон.

-Олимпийн үеэр шүүлтийн асуудал бас гарсан. Чиний хүрэл медалийн төлөөх тоглолтод асуудал байсан гэж боддог уу?

-Шүүлтийн асуудал байгаагүй ээ. Өөр орны тамирчид дээр л шүүлтийн алдаа гарсан байх. Миний хувьд бол би яах аргагүй л хожигдсон. Үнэхээр өөрийнхөө тоглолтыг гаргаж чадаагүй.

-Мэргэжлийн бокс руу “урвах” мөрөөдөл хэзээнээс төрж эхэлсэн юм бэ?

-Ер нь бол аль эртнээс л энэ талаар бодож эхэлсэн. Тэгээд ч би мэргэжлийн боксод ганц,  хоёр удаа тулалдаж үзсэн. Оны өмнө Москвад ABP pro boxing гэдэг тэмцээн болсон. Тэр тэмцээнд оролцоод, Туркийн тамирчныг ялсан. Зургаан үе тулалдаж ялсан шүү.  Би мэргэжлийн бокс руу гарч, домогт тамирчин болъё гэж боддог. Мухаммед Алли, Майк Тайсон шиг алдар нэртэй боксчин болохыг хүсдэг.  Би мэргэжлийн бокс руу орвол Шакур Стивенссонаас даагаа нэхнэ гэж бодож байгаа. Сая Олимпийн наадамд оролцоод л мэргэжилд гарчихсан шүү дээ. Би араас нь мэргэжилд нь гарч байгаад нэг даагаа нэхнэ дээ.

-60 кг-д Токиогийн Олимпийн наадамд оролцоод, хэрвээ медальд хүрэхгүй бол яах вэ. Зорилгодоо хүрсэн ч, хүрээгүй ч мэргэжлийн бокс руу орох уу?

-Би зорилгодоо хүрнэ ээ, чадна.

-Сонирхогчдын боксын шилдэг тамирчид мэргэжлийн бокс руу их орох боллоо. Нэг талаараа шүүлтийн булхайтай холбоотой байх. Н.Төгсцогт гэхэд шүүлтийн асуудлаас болоод мэргэжил рүү орсон болов уу гэж бодогддог?

-Ер нь бол сонирхогчдын бокс ойлгогдохооргүй л болоод байгаа шүү дээ. Толгойны хамгаалалтгүй болчихлоо. Шүүлтийн хувьд өөрчлөлт орсон. Хориотой цохилт хийвэл шууд хасдаг болсон. Таван шүүгч хуваагдаж  оноо өгдөг байсан бол одоо тавуулаа нэг хүнд өгч байгаа. Энэ ялсан гээд л нэг хүнд өгчихдөг шүү дээ. Энэ нь жаахан маапаантай, хэцүү. Үүнээс болоод шилдэг тамирчид мэргэжлийн боксод орж байна гэж би хардаг.   

-Орост болсон тэмцээний талаар жаахан дэлгэрүүлж яриач. Шагнал урамшуулал нь ямар юм гээд л?

-AIBA-гаас энэ тэмцээнийг зохион байгуулсан. Тэгээд Монголоос нэг тамирчин оролцуулахаар урьсан. Монголын боксын холбооноос 56 кг-д намайг оролцуулахаар явуулсан. Би Туркийн тамирчинтай зургаан раунд тулалдаж, илүүрхэж ялсан. Энэ тэмцээнээс бас Олимпийн эрхийн оноо өгч байгаа. Цаашид цуврал тэмцээн болох юм билээ. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос өөрсдөө зохион байгуулж байгаа тэмцээн учраас мэргэжлийн боксын дүрмээр тулаанаа явуулчихаж болдог юм билээ. Энэ тэмцээнд оролцоод, ялсан тамирчин нь 2000, ялагдсан нь 1000 ам.доллар авдаг юм.

-Сүүлчийн асуултыг чамд үлдээе?

-ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпораци болоод бүхий л тусалж, дэмждэг хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа
Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •E-Sport
  • •Азийн АШТ
ХУРААХ
Сошиал сүлжээгээ хяналттай...
Ардчилсан намын маргааш...

Э.Цэндбаатар: Мэргэжлийн боксын домогт тамирчин болохыг хүсдэг

Пунцагболд 2017-01-27

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа
Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
40 минутын өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

42 минутын өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

43 минутын өмнө өмнө

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

49 минутын өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

51 минутын өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

54 минутын өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

23 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах