• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуулсан. Түүнийхээ шанд албан тушаалтнуудад 110 сая ам.долларын авлига тараасан. Энэ асуудал ойрд Монголын нийгэмд дуулиан тариад байна. Юутай ч АТГ уг мэдээлэл дээр “ажиллаад” эхэлжээ.

АТГ-аас “...Өнөөдрийн байдлаар зургаан хүнээс мэдүүлэг авсан. Гурван баримтад үзлэг хийсэн. Аж ахуйн нэгжүүдээс удаа лавлагаа авсан. Арилжааны долоон банкаас лавлагаа мэдээлэл авахаар ажиллаж байна” гэвж мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор 50 орчим хүнийг гэрчээр асуух юм байна. Одоогоор, уг 110 сая ам.долларын хэрэг голдуу улстөрчид, албан тушаалтнуудтай холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ, үүнийг баримтаар, гэрчийн мэдүүлгээр тогтоох хуультай. Гэтэл, гол гэрчүүд нь хэдийнэ Монголоос явцгаажээ. Гол гэрчүүд нь мэдээж, “Бодь интернэшнл”-ийн удирдлагууд юм.

Мөн, тухайн үед уг төслийн гэрээ, үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, санхүү мөнгөний хуваарилалтад нь гарын үсэг зурсан хүмүүс бол  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК- “Эрдэнэс “Тавантолгой төмөр зам” компанийн захирлууд ч гол гэрч болно. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг шүүхээс ял шийтгүүлэн хоригдож байгаад саяхан суллагдсан. Түүнийг “...Эх орондоо байна”, “...Гадагшаа нисчихлээ” гэсэн өөр өөр мэдээлүэл түгж байна.

Харин 110 сая ам.долларыг “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй хэвээр байгаа юм. Тэрээр 2022 оны аравдугаар сард “...Солонгост албан томилолттой” гээд Монгол Улсын хилээр гарч явсан. Тэгээд эргэж ирээгүй юм. Түүнийг явснаас сар гаруйн дараа Монголд нүүрсний хулгайн эсрэг олон нийтийн тэмцэл өрнөсөн. Улстөрчид, албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн.

Тэгэхэд хамгийн ихээр нэхэгдэж байсан хүн нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал байв. Улмаар, Засгийн газраас олон нийтийн шахалтын дагуу дээрх Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ болон бусад бүтээн байгуулалтын гэрээнүүдийг улсын нууцаас гаргасан. Нүүрсний хулгайн “сэдэв” өндрөө авч байгаад буусан үед буюу 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Н.Удаанжаргал Аргентин улсад очсон нь тогтоогдсон.

Ингээд Монголын хууль хяналтын байгууллагаас Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байтал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг. Тухайн үед эх сурвалжууд “...Н.Удаанжаргалыг олж тогтоогоод, пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон” талаар мэдээлсэн. Тэгсхийгээд сураг алдарсан. Түүнээс хойш гурван жил өнгөрлөө. Өдгөө “...Н.Удаанжаргал амьд уу” гэдэг асуулт тавигдаж эхлээд байна.

Тэгвэл, энэхүү 110 сая ам.долларын асуудал дээр түүнтэй яг адилхан “статус”-тай “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа мөн л гадагшаа нисжээ. Тэрээр энэ дуулианыг дэгдэнгүүт Монголоос явж, өдгөө Америкт амьдарч байна. Тиймээс, түүнийг Н.Удаанжаргалын “араас” явчихав уу гэлцэж байна. Б.Долгормаагийн тухайд “Бодь”-д ажиллаад 20 гаруй жил болсон.

Тэрээр  2021 оны эхнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хоорондох нууц гэрээнд гарын үсэг зурсан хүн юм. Мөн тэрээр нүүрсний хулгай ид яригдаж байх үед, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “... “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан оффтэйк гэрээнүүдийн улмаас 187 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоог хийлээ. Иймд гэрээнд өөрчлөлт оруулъя” гэхэд татгалзсан хариу өгч байв. Ингээд яриад байвал “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нь 110 сая ам.доллар хаачсаныг мэдэх хүн гэдэг нь харагдана. Харин, тэр гэрч үү, өгч авалцсан хүмүүсийн нэг үү гэдгийг мөрдөгчид тогтоох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 67 (7809)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
  • •Сонгууль
  • •Шүүхийн танхимаас
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
“Хэрэг” нь халуун Д.Баясгалан,...

Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

ГАРЬД 2026-04-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Н.Удаанжаргалын

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуулсан. Түүнийхээ шанд албан тушаалтнуудад 110 сая ам.долларын авлига тараасан. Энэ асуудал ойрд Монголын нийгэмд дуулиан тариад байна. Юутай ч АТГ уг мэдээлэл дээр “ажиллаад” эхэлжээ.

АТГ-аас “...Өнөөдрийн байдлаар зургаан хүнээс мэдүүлэг авсан. Гурван баримтад үзлэг хийсэн. Аж ахуйн нэгжүүдээс удаа лавлагаа авсан. Арилжааны долоон банкаас лавлагаа мэдээлэл авахаар ажиллаж байна” гэвж мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор 50 орчим хүнийг гэрчээр асуух юм байна. Одоогоор, уг 110 сая ам.долларын хэрэг голдуу улстөрчид, албан тушаалтнуудтай холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ, үүнийг баримтаар, гэрчийн мэдүүлгээр тогтоох хуультай. Гэтэл, гол гэрчүүд нь хэдийнэ Монголоос явцгаажээ. Гол гэрчүүд нь мэдээж, “Бодь интернэшнл”-ийн удирдлагууд юм.

Мөн, тухайн үед уг төслийн гэрээ, үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, санхүү мөнгөний хуваарилалтад нь гарын үсэг зурсан хүмүүс бол  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК- “Эрдэнэс “Тавантолгой төмөр зам” компанийн захирлууд ч гол гэрч болно. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг шүүхээс ял шийтгүүлэн хоригдож байгаад саяхан суллагдсан. Түүнийг “...Эх орондоо байна”, “...Гадагшаа нисчихлээ” гэсэн өөр өөр мэдээлүэл түгж байна.

Харин 110 сая ам.долларыг “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй хэвээр байгаа юм. Тэрээр 2022 оны аравдугаар сард “...Солонгост албан томилолттой” гээд Монгол Улсын хилээр гарч явсан. Тэгээд эргэж ирээгүй юм. Түүнийг явснаас сар гаруйн дараа Монголд нүүрсний хулгайн эсрэг олон нийтийн тэмцэл өрнөсөн. Улстөрчид, албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн.

Тэгэхэд хамгийн ихээр нэхэгдэж байсан хүн нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал байв. Улмаар, Засгийн газраас олон нийтийн шахалтын дагуу дээрх Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ болон бусад бүтээн байгуулалтын гэрээнүүдийг улсын нууцаас гаргасан. Нүүрсний хулгайн “сэдэв” өндрөө авч байгаад буусан үед буюу 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Н.Удаанжаргал Аргентин улсад очсон нь тогтоогдсон.

Ингээд Монголын хууль хяналтын байгууллагаас Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байтал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг. Тухайн үед эх сурвалжууд “...Н.Удаанжаргалыг олж тогтоогоод, пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон” талаар мэдээлсэн. Тэгсхийгээд сураг алдарсан. Түүнээс хойш гурван жил өнгөрлөө. Өдгөө “...Н.Удаанжаргал амьд уу” гэдэг асуулт тавигдаж эхлээд байна.

Тэгвэл, энэхүү 110 сая ам.долларын асуудал дээр түүнтэй яг адилхан “статус”-тай “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа мөн л гадагшаа нисжээ. Тэрээр энэ дуулианыг дэгдэнгүүт Монголоос явж, өдгөө Америкт амьдарч байна. Тиймээс, түүнийг Н.Удаанжаргалын “араас” явчихав уу гэлцэж байна. Б.Долгормаагийн тухайд “Бодь”-д ажиллаад 20 гаруй жил болсон.

Тэрээр  2021 оны эхнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хоорондох нууц гэрээнд гарын үсэг зурсан хүн юм. Мөн тэрээр нүүрсний хулгай ид яригдаж байх үед, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “... “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан оффтэйк гэрээнүүдийн улмаас 187 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоог хийлээ. Иймд гэрээнд өөрчлөлт оруулъя” гэхэд татгалзсан хариу өгч байв. Ингээд яриад байвал “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нь 110 сая ам.доллар хаачсаныг мэдэх хүн гэдэг нь харагдана. Харин, тэр гэрч үү, өгч авалцсан хүмүүсийн нэг үү гэдгийг мөрдөгчид тогтоох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 67 (7809)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

6 цагийн өмнө өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

7 цагийн өмнө өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

7 цагийн өмнө өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

7 цагийн өмнө өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

8 цагийн өмнө өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

8 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

8 цагийн өмнө өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

1 өдрийн өмнө өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

1 өдрийн өмнө өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 17-19 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2 өдрийн өмнө өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2 өдрийн өмнө өмнө

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

САНАЛ БОЛГОХ
2026-09-05 өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-09-04 өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2 өдрийн өмнө өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-04 өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

2026-09-02 өмнө

Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-09-03 өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-03 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-03 өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-04 өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-03 өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

2026-09-04 өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-05 өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

2026-09-02 өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

2026-09-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-03 өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

2026-09-04 өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

2026-09-03 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2026-09-04 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-09-03 өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2026-09-06 өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

2026-09-02 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах