• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн  шийдвэрлэлээ. 

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Төсөл батлагдсанаар,

  • Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.
  • Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ. Мөн тухайн аймаг, сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгалаа.
  • Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг нарийвчилж тусгасан.
  • Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгасан.
  • Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна. Орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.

Мөн малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой дэмжлэг болно гэж үзэж байна.

Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж,  байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагад хамруулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-д “Таван толгой түлш” ХХК-д түүхий эдийг үнэ төлбөргүй нийлүүлж байсан “Энержи Ресурс” ХХК-ийг нэмэлтээр оруулж, агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.

“Таван толгой түлш” ХХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн хооронд гэрээний хугацаа дуусгавар болсон тул “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хасах шийдвэр гаргалаа. 

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хураангуй жагсаалтад багтсан оролцогчдод хүргүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах, тэдгээрээс ирүүлсэн материалыг үнэлэх эрхийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэгт олгож, үр дүнг энэ оны тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж буй. 

Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид хүргүүлж 7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлснээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, хоёр улсын хуулийн дөрвөн этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

  1. БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани; 
  2. БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
  3. БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл; 
  4. Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. 

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101,7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголлоо. 

Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.

"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ

"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зөвшилцөх, хэлэлцүүлэхээр УИХ-д хүргүүлэхээр тогтлоо. 

Тус конвенцод “Хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой, доод тал нь 100 жилийн туршид хэсэгчлэн эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид эсхүл байнга усан доор байсан соёл, түүх эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” хэмээн үзэж, усан доорх соёлын өвийг хамгаалахтай холбоотой бусад олон улсын хэлэлцээр, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүйгээр Оролцогч Улсууд дотоодын ус, олтригийн ус, харьяалах тэнгис дэх усан доорх соёлын өвд чиглэсэн үйл ажиллагаанд конвенц болон дүрмийг хэрэглэхээр заасан.

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц батлагдсанаар олон улсын эрх зүйн хүрээнд усан доорх соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдэж, үндэсний эрх зүйн үйлчлэлээс гадуур соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах арга зүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий болжээ. 

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-д 80 улс гишүүнээр нэгдэн орж, усан доорх соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
А.Үйлстөгөлдөр: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцүүлнэ
О.Цогтгэрэл: Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ
Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг илрүүлжээ
МАН-ын Бага хурал маргааш болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
  • •Ярилцлага
  • •Гэмт хэрэг
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
ХУРААХ
Автомашинтай зорчиж явсан...
"Усан доорх соёлын өвийг...

Малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Kuzmo 2 өдрийн өмнө

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
А.Үйлстөгөлдөр: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцүүлнэ
О.Цогтгэрэл: Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ
Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг илрүүлжээ
МАН-ын Бага хурал маргааш болно
ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад оруулла

19 цагийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн дээд лигийн шигшээ шатны тоглолтууд маргааш эхэлнэ

19 цагийн өмнө өмнө

О.Мөнхжин: За нэг зүйл хэлье. Мэдээж би мөнгө тараахад дургүй. Гэхдээ…

20 цагийн өмнө өмнө

А.Үйлстөгөлдөр: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцүүлнэ

22 цагийн өмнө өмнө

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

22 цагийн өмнө өмнө

Д.Мөнхбаатар: “Сайн” картыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана

22 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ

22 цагийн өмнө өмнө

“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслийг 6 метрийн гүнээс татан гаргалаа

22 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хар бич өдөр

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг илрүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо

1 өдрийн өмнө өмнө

МАН-ын Бага хурал маргааш болно

1 өдрийн өмнө өмнө

“ICAO”-ын сургалтыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

1 өдрийн өмнө өмнө

Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав

1 өдрийн өмнө өмнө

“Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Утсанд ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.5 сая төгрөг алджээ

2 өдрийн өмнө өмнө

Зэсийн баяжмалын үйлдвэр байгуулах төсөлд 4 компани шалгарч үлдээд байна

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар-Лүнгийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" төслийг УИХ-д хүргүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт:Сумын замыг барьсан, бүгдийг нь хуулийн байгууллагад өг

2 өдрийн өмнө өмнө

Зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

САНАЛ БОЛГОХ
2026-02-21 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар ахмадуудад хүндэтгэл үзүүлж, золголоо

2026-02-21 өмнө

У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

2026-02-21 өмнө

Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа

2026-02-21 өмнө

Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна

2026-02-21 өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2026-02-23 өмнө

Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй холбогдсоноо тайлбарлав

2026-02-23 өмнө

Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгааллаа

2026-02-24 өмнө

Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

2026-02-23 өмнө

Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо

2026-02-23 өмнө

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна

2026-02-23 өмнө

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

2026-02-24 өмнө

Б.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна

2026-02-23 өмнө

Иргэдийн ногдол ашгийг ирэх сарын 30-нд багтаан олгоно

2026-02-24 өмнө

С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, генсек болох уу?

2026-02-24 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

2026-02-24 өмнө

"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

2026-02-23 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-02-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2026-02-24 өмнө

Чойбалсан хотоос гарах орон нутгийн замуудыг хаахаар шийдвэрлэлээ

2026-02-24 өмнө

П.Наранбаяр:Нийгмийн сүлжээг ашиглах нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт:Сумын замыг барьсан, бүгдийг нь хуулийн байгууллагад өг

2 өдрийн өмнө өмнө

Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

2026-02-24 өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-02-24 өмнө

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна

2026-02-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?

2 өдрийн өмнө өмнө

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ

2026-02-21 өмнө

"The MongolZ" баг "FURIA" багийг хожиж, "Team Vitality" багтай учраа таарлаа

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах