• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. Албан байгууллагууд 50 метрээс дотогш оногдсон цасаа цэвэрлэх нь цэвэрлэж, зарим нь огт цэвэрлээгүй дүр зураг хаа сайгүй. Улаанбаатар хотын төвд орших олон зуун гадаад, дотоодын иргэд зорчдог "Өглөөний гудамж" коток шиг мөстжээ. Төрийн өмчийн нийтийн эзэмшлийн газар гэсэн хөх бичигтэй пайз харагдавч энд эзэн алга. Пайз дээр “Төрийн өмчийг эвдэж сүйтгэсэн этгээдэд хуулийн хариуцлага тооцно” гэсэн сануулга, сэрэмжлүүлэгтэй. Гэвч хүнд ээлтэй хот гэж лоозогнодог хэр нь энд хүн унаж гэмтэж хохирвол хэрхэх тухай нэг ч үг, үсэг алга.

Тус гудамжны орон сууцны нэг давхар тэр чигтээ үйлчилгээний газрууд байрладаг. Тэдний зарим нь 50 метр дэх цас, мөсөө цэвэрлэсэн байхад зарим нь огт цэвэрлээгүй ийм л дүр төрхтэй байна.

1989 оны тэртээ Нийслэлийн Хот тохижуулах трестийн Ногоон байгуу­ламж хариуцсан дарга Б.Чимэд гуай нэгэн сонирхолтой сэрэмжлүүлэг мэ­дэг­дэл гаргаж байжээ. Уг мэдэгдэлд  “Нийслэлийн эзэмшлийн газар болох дөрвөн төв цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбайд иргэн зорчиж явах үедээ халтирч гэмтвэл манай байгууллага бүх хохирлыг барагдуулна” гэж. Үүнийгээ төмөр пайз дээр бичээд тухайн газруудад байршуулдаг байжээ.

Нэгэнт ийм мэдэгдэл гаргасан учраас хүрээлэнгийн цэвэрлэгч нар зам, талбайн цас, мөсөө сайн цэвэрлэдэг байсан учраас хүн бэртэж гэмтэх тохиолдол бараг гардаггүй байжээ.

“Өвөлдөө бид хотоороо уран гулгалтаар  хичээллэдэг бол зундаа бид уртын харайлтаар гүйцгээдэг. Хэрэв унаж, гэмтвэл “өөрийн хохь” болдог  ийм л хөгжилтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр  хотод аж төрсөөр явна.

2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “... гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд гэмтэж, бэртвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл,  аж ахуйн нэгж байгууллагын гадаа халтирч унасан бол гэрэл зургаар баталгаажуулах юм байна. Гэхдээ хохирсон иргэн шүүхэд нэхэмжлэл гаргахад  баримт хэрэгтэй ч тухайн үйлчилгээний газрууд ихэнхдээ түрээслэгч нар байдаг учраас хариуцлага хүлээж хохирол барагдуулах нь маргаантай байсаар иржээ. Учир нь хуульд тухайн түрээслүүлэгч буюу уг объектын жинхэнэ эзэн болох газар эзэмшигч нь хариуцлага хүлээх үүрэгтэй байдаг аж. Тэгэхээр хууль, дүрэм бас л амьдралд нийцэхгүй байх жишээтэй. Тодруулбал, газрын хууль ёсны эзэмшигч нь түрээс­лэгчтэйгээ хийх  гэрээндээ энэ асуудлыг нарийн тусгах шаардлагатай аж.

Иргэд хотын зам дагуух  төмөр хашааны шонд сүлбэгдэж хохирсоор

Баримт 1: 2025 оны арван нэгдүгээр сарын 5-6 шилжих шөнийн орсон цасан шуурганаар иргэн Н.Б нь Хан-Уул дүүрэг дэх Хурд хорооллоос Төв цэнгэлдэх руу явах зууртаа халтирч унажээ. Ингэхдээ зүүн гарын шуугаа ойролцоох хайсны төмөрт урснаас болж ажлын чадвараа бүрэн алдаж улмаар мэс засалд орох болсон байна. Тухайн үедээ Гэмтлийн эмнэлэгт очиж оёо тавиулж анхан шатны тусламж авч 20 хоноод ажилдаа орсон ч гар нь алга руугаа бадайрч хавджээ. Гэтэл эмч  “...мэдрэл рүүгээ нөлөөлж байна мэс засалд орох хэрэгтэй” гэжээ. Тэрээр нийгмийн даатгал төлдөг учраас тухайн үед зөвхөн үрэвслийн эм, боолт зэрэгт 150 мянган төгрөг төлөөд байгаа аж. Харин мэс засалд орвол улсын эмнэлэг Нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр зардлын 70 хүртэл хувиар хөнгөлөх ч эмнэлгийн ор хоногийн зардалд дор хаяж долоо хононо гэвэл 300 мянган төгрөгөөс дээш дүнгээр төлөхөөр байна. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдтал 70 хувьтай тул ажлаа хийх боломжгүй мэс заслын дараагаас нөхөн сэргээх эмнэлэгт очиж хэвтэх шаардлага ч үүсэж байгаа аж.

 Мөн тэрээр “10 хоног хэвтэж ажлаа хэвийн хийдэг болтлоо дор хаяж сар гам хийхээр болж байна. Мөн цаашдаа ямар хүндрэл гарахыг одоогоор хэлэх боломжгүй байна” гэсэн юм. Тэрээр гоо сайхны салонд маникур хийдэг. Түүний өдрийн орлого дунджаар 2.5 сая төгрөг аж. Ялангуяа шинж жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр гээд бизнесийн сезоны улирал эхэлсэн энэ үед ажлаа хийж чадахгүй 45 хоног болж байна. Тэгэхээр түүнд эдийн засгийн шууд болон дам нөлөөгөөр асар их хохирол үүсээд зогсохгүй, эрүүл мэндээрээ хохирчээ. Цаашдаа хагалгаанд ороод хэвийн болтол дор хаяж нэг сар гэвэл мөн ийм хэмжээний орлогоо алдахаар байна. Нэмээд эмчилгээ, хагалгаа, сэтгэл санааны хохирлыг гээд тооцвол бас л нэмэгдэнэ. Түүнчлэн  охиноо сургуульд нь хүргэх, харах  хүн  гэх мэтээр түүнд ар гэрийн ажил нь ч хүндээр тусаж байгаа зэрэг дам хохирлын хэмжээг тооцох юм бол мөн л өндөр тоо гарна.

Улаанбаатар хотын зам, талбай, ногоон байгууламжийн төмөр хайс нь хүртэл хүндээ ээлгүй. Учир нь хайсаа хийхдээ хурц өнцөгтэй төмрөөр хийсэн нь халтирч, бүдэрч, унаж гэмтвэл  хохь чинь болно гэсэнтэй агаар нэг юм. Яагаад ийм үзүүртэй төмрөөр хайс, хашааг хийж байгаа нь ч ойлгомжгүй ийм л байдалтай байна. Халтирч унасан ослын улмаас иргэнд учирсан эдийн засгийн хохирлыг нөхөн төлсөн тохиолдол тун ховор байдаг. Ихэнхдээ ийм хохирлыг иргэд өөрсдөө даагаад өнгөрдөг бөгөөд буруутай байгууллагаас нөхөн төлбөр гаргуулж чадалгүй хоцордог. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрх зүйн мэдлэгтэй иргэд шүүхэд хандаж эхэлж байна

Халтирч гэмтсэн нэг иргэн 1.6 сая төгрөгийг СӨХ-өөсөө гаргуулж авчээ 

Баримт 2: 2022 онд нэг иргэн өөрийн оршин суугаа байрны гаднах талбайд халтирч унаж бэртсэн хэрэг гарсан. Тухайн байрны СӨХ цасаа цэвэрлээгүй байсан тул хохирогч эмчилгээний зардал болон бусад хохиролд нийт 3.1 сая төгрөг нэхэмжилжээ. Шүүх уг хэргийг хэлэлцээд СӨХ-г буруутайд тооцон 1.6 сая төгрөгийг хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баримт 3: 2024 оны нэгдүгээр сард иргэн Ж.Б явган хүний гарцаар явах үедээ халтирч унан толгойгоо хагалсан тохиолдол гарч ажиллах чадвараа найм хоног түр алдсан байна. Тэрээр энэ хугацаанд гарсан эмчилгээний зардал, ажил орлого тасалдсаны хохирлоо нэхэмжлэхээр Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгч хохирлоо барагдуулахыг шаардсан нь анхны тохиолдол. Гэхдээ одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

Эдгээр кейсүүд нь халтиргааны улмаас иргэн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараараа хохирсон нөхцөлд хуулийн дагуу хохирлыг барагдуулж болохыг харуулж буй юм.

Хэдийгээр Нийслэлийн Иргэдийн хурлаас 2009 онд баталсан журам болон холбогдох хууль тогтоомжийн дагуу аливаа байгууллага өөрийн эзэмшил газраас гадна 50 метр хүртэлх зайны талбайн цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Хэрэв  үүргээ биелүүлээгүйгээс нь болж иргэн бэртэж гэмтвэл тухайн байгууллага эмчилгээний зардал болон бусад учирсан хохирлыг төлөх ёстой гэж заасан байдаг.

Мөн энэ журмыг мөрдөөгүй байгууллагад газар эзэмших эрхийг нь цуцлах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. Гэвч байгууллагууд иргэдийн хохирлыг сайн дураараа барагдуулсан нь ховор, хяналт шалгалт ч сул байсаар ирсэн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Дээрх СӨХ-ны хэрэгт иргэн шүүхээр эрхээ хамгаалж чадсан нь байгууллагуудын хариуцлагыг сэргээсэн чухал дохио болсон юм.

50 метр гэсэн хэмжээ орон сууц, хотхоны нөхцөлд нийцэхгүй байна

Улаанбаатар хот "Өглөөний гудамж"-ны байгууллагуудын 50 метрт ногдох газраа цэвэрлэсэн байдал. 2025.12.23 

Нөгөөтээгүүр,  дээрх журам хүчин төгөлдөр үйлчилж буй ч 200-2000 мянган оршин суугчтай болсон орон сууцны хотхон, хороололд 50 метр гэдэг хэмжээ нийцэхгүй болжээ. Учир нь өөр хоорондоо ойролцоогоор таван метрийн зайд шахуу баригдсан орон сууцны хороолол хотхонд 50 метрийн хэмжээ нь  танай, манай газар гэсэн маргаан дагуулсаар ирсэн байна. Өнөөдөр хоёрхон байртай 200 өрхтэй СӨХ байгаа бол 2000 өрхтэй хэдэн блок барилга бүхий орон сууцтай СӨХ ч байна.

Тэгэхээр орон сууц, хотхоны байрлалтай зам, талбайд 50 метрийн хэмжээ гэдгийг өөрчилж нийцэх хэмжээг тогтоон журмаа өөрчлөх шаардлагатайг “Стандарт апартмент” СӨХ-ны удирдлага ярьж байна. Гэхдээ Нийтийн эзэмшлийн газар болон аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагынхаа  эргэн тойрон дахь  50 метрийн талбайн дах цас, мөсөө цэвэрлэх ёстой гэснийг мөн өнөөдрийн нөхцөлд тохируулах шаардлага ч бий.

Сүүлийн үед барилга, байшин, орон сууцны хороолол хоорондоо хэт ойрхон баригдсан нь уг газар ямар байгууллагын эзэмшлийн газар вэ гэдгийг ч тодорхой болгох шаардлагатай аж. Тиймээс Хот төлөвлөлтөөр тухайн газар нь ямар байгууллагын  эзэмшлийн газар вэ гэдгийг илтгэх тэмдэглэгээ  хилийн заагийг тодорхойлсон пайз самбар бий болгох хэрэгцээ үүссэн байна. 

10267 хүний эдийн засгийн хохирол 1-20 тэрбум төгрөг байх тооцоо гарчээ

Нэг удаагийн уналтаар ийнхүү хүнд хэлбэрийн гэмтэл авахаас эхлээд яс хугарах, тархи доргих гэх мэт хүндрэл үргэлжилдэг тухай мэргэжлийн эмч нар ярьж байна. Улмаар мэс засал хийх, зарим тохиолдолд хүний эрхтэн тайрах хэмжээний ноцтой бэртэл учирвал иргэнд болон нийгэмд маш их эдийн засгийн хохирол учирдаг. Үүнд эмнэлгийн эмчилгээ, мэс засал, эм тариа, сэргээн засах эмчилгээний зардал болон шууд бус зардал өндөр. Хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд ажил орлого тасрах, хөдөлмөрийн чадвар буурах, цаашдын асаргаа сувилгаа гэх мэт  бүгд багтана.

Нэг хүнд ноогдох дундаж эмчилгээний зардал ч өрхийн санхүүд хүнд тусна. Халтирч унаад хөл гар нь хугарсан, мэдрэл дагасан гэмтэл авсан хүн дунджаар 2-3 сар хөдөлмөрийн чадвараа алддаг. Түүнчлэн  энэ үеийн цалин орлогын алдагдал, эмчилгээний төлбөр нийлээд хэдэн арван сая гаруй төгрөг болох нь элбэг. Эмч нарын хэлснээр эд, шөрмөс зөөлөн эдийн гэмтлийг эдгээж бүрэн хөдөлмөрийн чадвартай болох хүртэл дор хаяж зургаан сараас 1.3 жилийн хугацаа шаардлагатай байдаг аж. Зарим хүнд гэмтэлтэй өвчтөнд насан туршийн хөдөлмөрийн чадварын бууралтаас шалтгаалж тасралтгүй асаргаа, тэтгэмж хэрэгтэй болдог нь асар их дам хохирол юм.

 Нийт эдийн засгийн үр дагаврыг тооцож үзвэл, зөвхөн Улаанбаатар хотод 2024 онд бүртгэгдсэн 10 мянга гаруй халтиргааны ослын шууд ба шууд бус хохирлын хэмжээг хэдэн тэрбум төгрөгөөр хэмжих боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, 10267 халтиргааны гэмтлийн санхүүгийн үр дагавар нь ойролцоогоор 1-20 тэрбум төгрөгийн хооронд байх магадлалтай гэсэн тооцоо байна. Энэ нь  хохирлыг тооцоход зарим тохиолдолд нэг хүнд ногдох алдагдсан хөдөлмөрийн бүтээмж, эмчилгээний үнэ өртгийг тооцсон өргөн хүрээ гарсан байж болох ч олон мянган тохиолдлыг нэгтгэвэл нийгэмд маш өндөр өртөгтэй гэсэн үг.

Өвлийн халтиргааны улмаас жил бүр олон тэрбум төгрөгийн гарз гарч, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоо нэмэгдэж буй нь ноцтой асуудал юм. Иймд халтиргаа гулгаанаас сэргийлэх, цас мөсийг түргэн цэвэрлэх, байгууллагуудын хариуцлагыг сайжруулах нь эдийн засгийн хувьд ч асар чухал болохыг дээрх тоо баримтууд харуулж байна.

 Гэмтэл согогийн эмнэлэгт халтирч гэмтсэн хүний тоо хоногт 350-д хүрдэг

2025 оны эхний 11 сарын байдлаар 5365 хүн халтиргааны ослоор эмнэлгийн яаралтай тусламж авчээ. Харин 2025 оны сүүлийн сард энэ тоо нэмэгдэж болох юм. Насан туршийн хөдөлмөрийн чадвар алдалт харьцангуй цөөн боловч бүрэн эдгэрэхгүй гэмтэл авах тохиолдол жил бүр гарсаар буйг эмч нар анхааруулдаг.

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон түүний салбар эмнэлгүүд өвлийн цагт ачаалал ихтэй ажилладаг. Ердийн үед тус эмнэлэгт хоногт 250 орчим өвчтөн хандаж эмчилгээ авдаг бол өвлийн улиралд энэ тоо хэд дахин өсдөг. Эмч нарын яриагаар өдөрт ирж байгаа өвчтөнүүдийн  60 орчим хувь  нь халтиргаа гулгааны улмаас бэртсэн иргэд тусламж авч байна. Энэ нь цас их орсон өдрүүдэд бүр ч өсдөг.  Жишээлбэл, 2024 оны 11-3 10267 халтиргааны бэртэл бүртгэгдсэн нь сар тутам дунджаар 2000 орчим хүн гэсэн үг. Энэ их ачаалал нь эмнэлгийн эмч, тасаг нэмэлт хүчээр ажиллахад хүргэдэг ба өвлийн улиралд ГССҮТ-ийн хонгил хүртэл өвчтөнөөр дүүрдэг. Халтиргаанаас болж гэмтсэн иргэдийн 20 хувь нь группт шилжжээ. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улс халтиргаа, гулгаанаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон болох нь ойрхон байна. 

Манайд үүнийг зохицуулсан хууль, дүрэм хангалттай ч хариуцлагын заалтыг хэрэгжүүлэх нь сул байсаар ирсэн тул одоо эрх бүхий байгууллагууд хяналт, торгуулийг чангатгах шаардлагатай байна. Нэг ёсондоо, халтирч унасан иргэн Иргэний хуулийн дагуу гэм хорын нөхөн төлбөр нэхэмжлэх, харин хариуцагч байгууллагад Эрүүл ахуйн тухай хууль, хотын журам зөрчсөн үндэслэлээр мэргэжлийн хяналт, нутгийн захиргаанаас торгууль ноогдуулах гэсэн хоёр талт зохицуулалт үйлчилдэг гэж ойлгож болно.

Технологийн дэвшлээр эзэмшлийн газрын эзнийг тодорхой болгож хаягжуулах

Хоёр машин шүргэлцэж зам тээврийн зөрчил гаргах бүрд цагдаа, 103, даатгалын байгууллага иртэл зам дээр түгжрэл үүссэн байсан ч яг л байр, байрандаа байж бүх зүйлийг баталгаажуулсны дараа байрнаасаа хөдөлж эмнэлэг рүү хүргэгдэх буюу хөдөлгөөн хийхийг зөвшөөрдөг хууль, дүрэмтэй. Үүнийг нийтээр  мэддэг. Тэгвэл үүнтэй ижил зам дээр халтирч унасан иргэн мөн л байрандаа хэвтэж байх шаардлагатай болж байна. Ялгаагүй ослын дуудлага өгч дээрх байгууллагуудыг иртэл халтирч унасан газраа хөдөлгөөнгүй хэвтэж байх. Ингэснээр тухайн хүн төрийн өмчийн нийтийн эзэмшлийн зам, талбайд  унаж гэмтсэн үү, эсвэл хувийн хэвшлийн эзэмшлийн зам, талбай дээр хохирсон уу гэдгийг шууд тогтоож камер болон бусад бичлэгээр баталгаажуулсны дараа эмнэлэгт үргэх болон бусад анхан   шатны  тусламжийг  хүргэдэг байх. Эсвэл тухайн аймаг, дүүрэг, нийслэлд халтиргаа, гулгааны ослын аппликейшн бүтээж нэвтрүүлэх. Бусад улсад нийтийн болон хувийн эзэмшлийн газрыг тодорхойлсон пайз, тэмдэглэгээг өөрийн эзэмшил газраа байршуулж улмаар түүний хил дотор хэн нэгэн ямар нэг байдлаар гэмтэж, бэртвэл хариуцлага, нөхөн төлбөр зэргийг хариуцдаг хууль, дүрэм мөрдөгддөг байна.

 Эх сурвалжууд: Гэмтэл согогийн эмнэлгийн эмч нарын ярилцлага, Үндэсний статистик мэдээлэл, холбогдох хууль тогтоомжийн заалтууд зэрэгт тулгуурлан дээрх мэдээллийг боловсруулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7740)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр
Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нээлттэй сонсгол
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
Д.Манлайбаатар: Дөрвөн иргэний...
Популистууддаа л “…Баяртай”...

Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

Kuzmo 2025-12-24

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр
Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

12 цагийн өмнө өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

12 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

12 цагийн өмнө өмнө

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

12 цагийн өмнө өмнө

АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон

12 цагийн өмнө өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

12 цагийн өмнө өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

13 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" өнөөдөр "9z" багтай 20:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

1 өдрийн өмнө өмнө

Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсаас 3 баг шатрын Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хяналтын сонсгол өнөөдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв

2 өдрийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

САНАЛ БОЛГОХ
2026-06-09 өмнө

Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

2026-06-09 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгдлээ

2026-06-09 өмнө

Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо

2026-06-09 өмнө

Бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

2026-06-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр

2026-06-09 өмнө

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөжээ

2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-09 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-12 өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2026-06-12 өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2026-06-12 өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2026-06-12 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-12 өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-09 өмнө

С.Бямбацогт:Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

2026-06-12 өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-09 өмнө

Вэмбаняма 32 оноог авч цувралыг ойртууллаа

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-11 өмнө

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026-06-10 өмнө

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

2026-06-10 өмнө

Г.Лувсанжамц:Хууль гарснаар асуудал шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах