• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв болон яригдаж байна. Уг нь, “...Шинэ Ерөнхий сайдыг тодруулахад Ерөнхийлөгчийг нөлөөтэй” гэж байна. Гэсэн ч тэр хүнийг нь МАН-ын Удирдах зөвлөл, цаашлаад Бага хурал “таалах” ёстой болно. Тиймээс олон “нэр дэвшигч”-ийн хэн дээр тогтох нь тодорхойгүй байна. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Бага хурлаа товлохоор тогтжээ.

Тэр хурлаас шинэ Ерөнхий сайдыг тодруулж таарахаар боллоо. Ер нь бол, Шинэ Ерөнхий сайдын тухайд, тодорхой “шалгуур”-уудыг хангах учиртай. Нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдал урьд өмнөхөөс өөр болсон. МАН-ын өмнөх Бага хурлаас “...Дангаараа Засгийн газар байгуулна” гээд шийдчихсэн. Сая УИХ-аас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоол дээрх “...Хамтарсан Засгийн газрыг дэмжих эсэх” агуулга бас унасан. Тэгэхээр, МАН дангаараа Засгийн газраа байгуулахаас өөр гарцгүй үлдсэн. АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН гэсэн УИХ дахь улс төрийн намууд сөрөг хүчинтэй ирэх гурван жилийг өнгөрүүлнэ.

Тэр утгаараа, эдгээр сөрөг хүчнүүдтэй ам хэлээ ололцчих Ерөнхий сайд хэрэгтэй. Чадахгүй бол Засгийн газар нь насгүй гэсэн үг. Дамжаад, улс төрийн тогтворгүй байдал зогсолтгүй үргэлжилнэ. Хоёрдугаарт, Баялгийн сан, Албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг хураах хууль зэрэг Л.Оюун-Эрдэнийн эхлүүлээд үргэлжлүүлж чадаагүй асуудалд хэрхэн хандах нь шинэ Ерөнхий сайдын томоохон шалгуурын нэг болно. Өөрөөр хэлбэл, Ж.Оджаргал, П.Цагаан нартай яаж учраа олох, нотлох боломжгүй хөрөнгөө яаж авч үлдэхээ бодож буй өнгөрсөн, одоо үеийн том улстөрчдөд ямар байдлаар хандах зэрэг чухал байгаа юм. Нам, улстөрийн хүрээнд энэ шаардлагыг тавьдаггүй юм гэхэд олон нийт заавал нэхнэ. Гуравдугаарт, “Эрдэнэтийн 49” хувийг эргүүлэн авах үйл ажиллагааг дуусгах, Оюу толгой дээр “Онтре”-г явуулах зэрэг улсын эдийн засаг, эрх зүйн томоохон сорилт, эхлэл болох ажлуудыг ямраар дуусгах бодолтой байгаа нь чухал юм. Бас Оюу толгойтой үүсгэсэн арбитрийн маргааны талаарх байр суурь ч өндөр ач холбогдолтой. Ердөө л энэ гурван шалгуур гэхэд, Л.Оюун-Эрдэнийн оронд очих Ерөнхий сайдын ямбаасаа “ял” болох нигууртай болж байгаа юм. Тиймээс, МАН энэ удаад шинэ Ерөнхий сайдыг шилж томилох шаардлага зайлшгүй үүссэн. Гэвч, МАН-ын Үндсэн дүрэмд энэ талаар нарийвчилсан заалт алга. Их, Бага хурлуудаас нь “...Ерөнхий сайдыг тодруулна” гэж байгаа ч тодорхой аргачлал, зарчим байдаггүй юм байна. АН яах вэ, өнгөрсөн хэдэн жилд тарж бутраад баларсны хүчинд дотоод сонгуулийн ардчилалтай болсон. Сунгаа гэдэг арга замтай. Зүй нь, МАН ингэж шилж тодруулах л учиртай юм.

Уг нь, Ерөнхий сайд тодрох хуулийн хугацаанд амжаад сунгаа зарлавал намд нь ч, олонд ч хэрэгтэй. Тэгэхээр, МАН-аас Ерөнхий сайд болох хүмүүс битүү байж байгаад Бага хурлаасаа гарч ирэхээр байна. Тийм нөхцөлд, шинэ Ерөнхий сайд нь “...Шилэгдсэн” биш Л.Оюун-Эрдэнийн оронд “...Солигдсон” гэсэн үг болно. Ерөнхийдөө, Л.Оюун-Эрдэнийн огцруулаагүй байхад шахам л Ерөнхий сайдад зүтгэгсэд гараанаас олуулаа гарсан. Өдөр өнгөрөх тусам цөөрч байна. Юутай ч нэр нь дуулдаад байсан Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, С.Амарсайхан нар бол зүтгэхээргүй болжээ. Лав, өчигдрийн байдлаар үлдсэн 4-5 хүн дундаас “...Хэнийг нь вэ” гээд эхэлжээ. Сангийн сайд Б.Жавхлан дээр нэлээд тогтож ярьж буй юм байна. Гэвч, Б.Жавхланг сүүлийн үед УИХ-д нөлөөгөө тэлээд байгаа Г.Тэмүүлэн нарын гишүүд, бас “Үндэсний эвсэл”-ийнхэн эсэргүүцнэ.

Тэгэхээр, Ерөнхий сайдаар сонгосны дараах улс төр хүндэрч, түүнийг даахад хэцүү болох магадлалтай юм. Мөн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр байна. Түүнийг бусдыг сонсохдоо тааруу гэдэг. Тэр нь, шинэ Ерөнхий сайдын хамгийн гол үүрэг болох улс төрийн бусад нам, хүчнүүдтэй учраа олоход нь тээг болж магадлалтай. Дээрээс нь, саяхан УИХ дээр гурилын асуудлаа авч гарч чадалгүй унагачихсан нь түүнийг Ерөнхий сайдаар сонгоход саад болж мэдэхээр байна. Бас, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал яригдсан хэвээр байна. Гэхдээ, Н.Учралыг сонгох нь дээрх хоёроос хүнд үр дагавартай байж болзошгүй юм. Тэрээр саяын үйл хөдөлгөөн дээр намынхаа залуучуудын эсрэг талд зогссон. Цаашлаад, тэрээр “...ЗГХЭГ-ын дарга атлаа засгаа унагаасан” гэдэг “зүйл”-д холбогдчихсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр “...Зарим хүнийг сонгож сайд болгосондоо харамссан” гэж хэлсэн. “...Тэгж харамсуулсан хүн нь Н.Учрал” гэж намынхан нь, улс төрийн хүрээнд ярьж байна. Энэ нь явсаар, засагт хамтарсан АН, ХҮН намынхны дунд ч ийм агуулгаар хэлэлцэгдэх болсон байна. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ерөнхий сайд болох магадлалтай улстөрчдийн нэг болоод байна. Тэрээр УИХ-д гурав дахиа сонгогдсон. Гэхдээ, сайд болж байгаагүй. Одоо Төсвийн байнгын хорооны даргаар ажилладаг. Асуудалд хүлээцтэй, ултай ханддаг. Туйлшрал багатай гэгддэг. Мөн, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Тэр утгаараа, намдаа зохих хэмжээний нэр, нөлөөтэй нэгэн юм. Тиймээс, энэ тогтворгүй цаг үед Г.Тэмүүлэн Ерөнхий сайдад тохирох магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж буй бололтой. Тэднээс гадна, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр явна. Түүний хувьд Ерөнхий сайд болох магадлал дээрх гурван эрхмээс нэлээд өндөр байна. Хувь хүнийх нь хувьд яригддаг “жижиг сажиг” асуудалтай. Гэхдээ, УИХ дахь улс төрийн намуудтай учраа олчих хүн нь Д.Амарбаясгалан гэдэгтэй маргах хүн гарахгүй байгаа аж. Харин “...Баялгийн болоод хууль бус хөрөнгийн эзэдтэй яаж учраа олох юм” гэдгийг ярилцах нь МАН-ын Бага хурлын гишүүдийн үүрэг байж мэднэ. Ийм 3-4 нэр дэвшигчийг МАН-ын Бага хурлын гишүүд ярьж, нэгийг нь Ерөнхий сайд болгохоор байна. Нэг үгээр хэлбэл, Б.Жавхлан уу, Ж.Энхбаяр уу, Н.Учрал уу, Д.Амарбаясгалан уу. Хэн нь вэ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 106 (7603)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Гадаад харилцаа
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
ХУРААХ
“Шувуу”-нууд наадмын өмнө...
Нэг гишүүнд нэг заалт...

“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

ГАРЬД 2025-06-06

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

8 цагийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

9 цагийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

9 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

9 цагийн өмнө өмнө

Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

9 цагийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

9 цагийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

9 цагийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

1 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

1 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах