• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн, юу хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар өнгөрсөн долоо хоногт Япон, БНХАУ-д айлчилсан бол амралтын өдрүүдэд Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Тэгэхдээ энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүйгээс ирэх амралтын өдөр нэмэлт сонгууль явуулахаар боллоо. Мөн тун удахгүй болох гэж буй Засгийн газрын 100 хоногийн хүрээнд ямар ажлууд хийгдсэн талаар албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм. Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлууд болоод олон нийтийн цахим сүлжээнд ч асуудал үүсгээд амжсан “зоог”, бусад асуудлаар хэн ямар байр суурь илэрхийлсэн талаар “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.

Д.Эрдэнэбат: Хяналтгүй явж буй МАН-ыг бид ард түмэнтэйгээ хамт заавал зогсоох ёстой

/УИХ-ын гишүүн/

Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат орон нутгийн сонгуулийн өмнө байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ сонгуулиар Ардчилсан нам ард түмэнтэйгээ эрх баригчдын 100 хоногийг дүгнэлээ. Бид эрх баригчдад мянган хоногт хийх ажлыг тулгаагүй, 100 хоногт Монголын нийгэм, улс төрийг хааш нь чиглүүлж байна вэ гэдэгт дүн тавьж байгаа.

Бага хугацаа биш ч, 100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа. Харамсалтай нь, эрх баригчид сонгуулиар амласан бүх амлалтаасаа сонгогдсоныхоо маргаашнаас шууд ухарч эхэлсэн. Бодлогын бүх шинэчлэл 100-хан хоногт арчигдаж, шилэн данс ширэн түрийвчний ард нуугдах жишээтэй.

Өнөөдөр ард түмэн тэдний байдлыг хараад ямар сонголт хийчихвээ, ер нь бид хаашаа яваад байна хэмээж буй нь илүүтэй ажиглагдах боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын хийсэн ажил, зүтгэсэн зүтгэл, гэрэлтэй гэгээтэй байсан бүхнийг 100-хан хоногийн дотор харанхуй болгож чаддаг юм байна гэдгээ харуулсан. МАН төр байгуулах тухай амлалтнаасаа ухарч, худлаа амалж болдог юм байна гэдгийг түмэнд харуулсан.

Мөн эдийн засгийг шоконд оруулж, мөнгөгүй гэдэг нэрийдлээр ард түмний халаас руу увайгүйгээр маш хурдан орох чадвартай юм байна гэдгийг илтгэсэн. Монголын төр нийгмийн халамжийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэзээ ч ялгаварлаж болохгүй, гар татаж болохгүй.

Энэ мөнгийг яаж ч байсан олж өгөх үүрэгтэй. Мөнгөгүй гэж гар татаж зөв бодлогуудыг  ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй. Тэд ардаа гэсэн сэтгэлийг гээж зөвхөн эрх мэдлийг авахын тулд хоосон амлалт, өнгө, мөнгөөр иргэдийг хуурч байгаа нь дэндүү басамжилсан гутамшигт үйлдэл юм” хэмээжээ.

А.Цогцэцэг: Диализд ордог хүмүүс ямар ч эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой боллоо

/Эрүүл мэндийн сайд/

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Ганболд, Т.Аюурсайхан нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийж, тус дүүрэгт ажилласан билээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол диализтай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг Засгийн газар бүрэн шийдвэрлэсэн. 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс диализд ордог хүмүүс төр хувийн хэвшлийн ямар ч эмнэлэгт очсон үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо.

Азийн хөгжлийн банкны Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн зургаа дахь төсөл хэрэгжих гэж байна. Энэ төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгохоор төлөвлөсөн. 2017 онд Азийн хөгжлийн банктай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Бусад бүх эмнэлгүүд, тэр дундаа алслагдсан өрхийн эмнэлгийг сайжруулах талаар үйл ажиллагаа явуулж байна.

Иргэн үйлчилгээ авсан тэр цэгээсээ эмнэлгийн бүхий л тусламж үйлчилгээг авах боломжтой байх. Халдварт, нэгдүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгөхгүйгээр сорьцыг нь тээвэрлээд тэр лабораторийн шинжилгээг халдвар, хавдар дээр эрүүл мэндийн даатгалаар хийх боломжтой болж байгаа.

Жишээлбэл, С вирусийн шинжилгээг аль ч эмнэлэгт өгөөд, хариугаа цахим хэлбэрээр авчих боломжтой болж байгаа юм. Иргэн өөрөө эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Ингээд 3 сарын даатгалын мөнгөөр С вирусийн тооллогод үнэгүй хамрагдах боломжтой. Ганцхан С вирусийн биш, бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Чингэлтэй дүүргийн хувьд диализын аппарат байхгүй байгаа. Богино хугацаанд энэ төхөөрөмжөөр хангах шаард­лагатай байна” хэмээсэн юм.

Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийг ямар эх үүсвэрээс, хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй

/Монголбанкны еренхийлөгч/

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсөв,  мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ үеэр Монголбанкны еренхийлөгч Н.Баяртсайханаас цөөн асуултад хариулт авсан юм.

“Валютын ханшийг хэн тогтоож байна вэ. Өнөөдөр нэг ам.доллар 2335 төгрөгтэй тэнцлээ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Валютын ханш эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох ёстой. Төв банкны тухай хуульд макро эдийн засаг дээр үндэслэсэн уян хатан ханшийн тогтолцоог баримтална гэж заасан. 2017 оны үндсэн чиглэл дээр валютын захын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх заалт оруулсан.

Өнөөдрийн байдлаар Монголбанк дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж байна. Мөн “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт том экспортлогчид валют орж ирэх бүрт цөөн банкуудын хүрээнд зохион байгуулдаг. Энэ нь банкуудын захын үр ашигтай байдлыг хангахад сөрөг үр дагавартай байдаг учраас ирэх жилээс валютын захын оролцогчдын тоог нэмэгдүүлье, валютын захаа хөгжүүлэх шинэ систем нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээн хариулсан юм.

Харин “Ипотекийн зээлийн эх үүсвэр дууссан гэсэн мэдээлэл гараад байгаа. Ипотектийн зээлийг хэзээнээс хэвийн олгож эхлэх вэ” гэх асуултад “Өнгөрсөн сард ипотекийн таван хувийн хүүтэй холбоотой асуудлыг цэгцэллээ. Энэ сард найман хувийн хүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаа. Гэхдээ 2016 оны есдүгээр сарын 12-нд УИХ-ын 40 дүгээр тогтоол гэж гаргасан. Энэ тогтоолоор ипотекийн найман хувийн хүүтэй ззэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн чиглэлийг нь гаргаж өгөөгүй.

Ирээдүйн тэтгэврийн нөөц санг Засгийн газраас аваад Монголбанкинд шилжүүлсүгэй гэсэн тогтоол л гарсан. Гэтэл Ирээдүйн тэтгэврийн нөөц санд хөрөнгө, мөнгөний эх үүсвэр байхгүй. Цаашид ипотекийн зээлийг ямар эх үүсвэрээс, хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Мөн өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн Барилгын салбарын үнийг тогтворжуулах гэдэг дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж ирсэн байна.

Энэ хөтөлбөрийн хугацаа энэ оны нэгдүгээр сард дууссан байна. Одоо бидэнд бариад ажиллах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Ийм тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Өмнө нь ипотекийн зээлд Монголбанк 3.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Ингэхдээ мөнгө хэвлэж хийж байсан байгаа юм. Тэгээд цаашдаа үргэлжлүүлээд мөнгө хэвлэх юм уу. Одоо бидэнд барьж ажиллах юу ч алга. Яг одоо Монголбанкин дээр Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам оролцсон ипотекийн зээлийн асуудлаар зөвлөгөөн хийж байгаа. Дараа нь  захирлуудын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ” гэжээ.

М.Зоригт: Аль ч өнцгөөс харсан дэмий зүйл байна билээ

/Зам тээврийн сайд асан/

Зам тээврийн сайд асан М.Зоригт “Шүүдэр дундуур” хэмээх дэлгэцийн бүтээлийн продюссерээр ажилласан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл киноныхоо нээлтийн дараа хийсэн нэг ёслолын ажиллагааны зоог нь олон нийтийн сүлжээнд тархаж, ихээхэн шуугиан тариад байсан юм.

Энэ талаар тэрбээр “Үхрийг бүхлээр нь шарах ер нь дэмий юм байна гэж би бодсон. Бусад хүмүүс ч гэсэн битгий шараарай. Анх АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулалтын зүгээс хамаг байдаг дээдээ барья гэж хичээгээд  зарим нь үүх түүхээ уншаад хүндтэй зочиндоо үхэр шарж барьдаг  байсан юм байна гээд тэр зоогийг бэлдсэн юм билээ. Би төрсөн өдрөөрөө твиттерт 100 мянган дагагчтай болж байлаа.

Тэгээд жиргээчиддээ үхэр шарж өгнө гэж амлачихаад яваад  байсан юм. Анх үхрийн тэр шарсан махны зураг тарах үед энэ зүйл болно, болохгүй гэх олон янзын өнцөг явж байсан ч тэр бүгдийн цаана нэг амсаад үзчих юмсан гэх хүний дотоод хүсэл хүн болгонд байгаад байсан байхгүй юу. Яагаад тэр дээдсүүд, дэлхий амсчихаад  байхад монголчууд бид, жирийн ард иргэд амсч болохгүй гэж.

Ер нь болно, болохгүй гэж мянга ярихаас нэг үзсэн нь дээр гэж бодоод олон нийтэд хүртээлтэйгээр, хэн ч ирж амсч болох бололцоотойгоор тэр үхрийг шарсан. Дахиад л нөгөө байр суурь. Дахиад үхрийг шарах зоригтон мөд гарахгүй байх гэж би бодож байна. Зоригтоор л дуусаг. Ер нь бол аль ч өнцгөөс харсан дэмий зүйл байна билээ. Эрт дээр үед бол зохимжтой байсан байх. Одоо цагийн монголчуудад зохимжгүй юм байна гэдгийг бүх хүнд ойлгуулчихлаа даа” гэж байр сууриа илэрхийлжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •Олимпизм
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
NBA-ын өнөөдөр болсон урьдчилсан...
Залуусын итгэл алдарчихаж

Хэн, юу хэлэв

Энхцэцэг 2016-10-21

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

21 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

22 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

22 цагийн өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

22 цагийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

22 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

22 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах