• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.21/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 9 минутад эхэллээ. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцох, ажил хөдөлмөр эрхлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг тодруулж, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр бий болгоход хэрхэн анхаарсан талаар асуухад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд зориулж тодорхой төсөв тусгуулж ирсэн гэсэн бол Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлсэн гэж хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлсэн. Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг таван аймагт очиж, барилгын гүйцэтгэлтэй танилцахад материалын чанар муу, гүйцэтгэл удааширсан байдалтай, сэтгэл дутсан зүйл ажиглагдлаа. Нэмж нэг сая евро дутсан гэх асуудал гарсныг тайлбарлахыг хүсэв. Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтын хүрээнд, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчинг сайжруулах зэрэг хүний эрхийн олон асуудлыг шийдэх чухал ач холбогдолтой ажилд ёс зүйгүй хандаж, төсвийн мөнгийг үргүй зарцуулсанд харамсаж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн асуултад хариулахдаа гишүүнтэй санал нийлнэ гээд, эхнээсээ “мордохын хазгай” гэгч болсон. Нэгэнт тендер шалгаруулалтад орж, шалгарсан бол шалтаг тоочих хэрэггүй. Ариун цэвэр байгууламжийн барилгын тендер шалгаруулалт тун тааруу болсон. Төслийн удирдлагын багийг мэргэжлийн хүнээр удирдуулах шаардлагатай. Барилгын ажлыг гүйцэтгүүлэх, засаж, залруулах ажлыг эхнээс нь хийгээд явж байна гэсэн бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, анх 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар төлөвлөсөн боловч тухайн үед барилгын зураг төсөл хийгдээгүй байсан зэрэг олон шалтгааны улмаас зардал өссөн хэмээв. Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, саяхан Засгийн газрын хуралдаанд зөвхөн Дорнод аймгийн ариун цэврийн байгууламжийг шийдэх санал орж ирсэн. Бусад аймгийн ажлын явцыг нягталж, нэмж шийдвэрлэхээр буцаасан гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, ариун цэврийн байгууламжийн гүйцэтгэлд шалгалт оруулж, шаардлагатай бол барилгын ажлыг зогсоогоод эхнээс нь чанарын шаардлага хангуулж, стандартын дагуу бариулах хэрэгтэй гэхэд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Маш зүйтэй санал байна. Дэмжиж байна. Шалгах ёстой” хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, сүүлийн таван жилд улс орныг хөгжүүлэх хөтөлбөрийг бид хэлэлцэж байна. Монголын ард түмэн “муу” үнэлгээ өгч байгаа. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байж, аливаа улс орон хөгжинө. Улаанбаатар хотод метро барих тухай яриад эхэлжээ. Ямар төсөв хөрөнгөөр, хэдий хугацаанд баригдах талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхгүй юм уу гэж асуув. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийслэлийн үе, үеийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогыг тусгаж ирсэн. Метроны зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын ажилд нийслэлийн төсөвт 380 тэрбум төгрөгийг тусгуулсан гэсэн хариултыг өгсөн юм.

Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Г.Мөнхцэцэг, Г.Занданшатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал малчдын зээлийн хүүг бууруулах, хөгжлийн индексийг дээшлүүлэх чиглэлээр ахисан зүйлгүй, төлөвлөгөөний биелэлтэд тавьсан дүн  боломжийн мэт боловч бодит үр дүн өөр байгааг шүүмжилж, аудитын үнэлгээг бодитой, хараат бус хийхийг сануулж, номын сангийн барилгыг хэзээ ашиглалтад оруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох хэлэлцээрийг ажил хэрэг болгох зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэв. Засгийн газрын гишүүдийн зүгээс төлөвлөгөөний зарим төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй шалтгаан нөхцөл нь  гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон буюу цар тахлын үе таарсан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хязгаарласантай холбоотой хэмээн тайлбарлаж, давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай тохиолдолд харгалзан үздэг байвал зохино гэсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурал Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын тайланг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хянан хэлэлцлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлт, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас дүгнэхэд цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт, шалгалт, үнэлгээний газраас хийсэн дүгнэлтээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай” гэж үнэлсэн. Одоо оройтоогүй байна. Үлдсэн хугацаандаа нийгэм, эдийн засагт үр ашигтай, даацтай бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг мөн хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан илтгэж, Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцууллаа. 

Монгол Улсын 21 аймгийн 216 сум зудтай, хаваржилт хүндэрсэн, 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7,3 хувь буюу 4,7 сая толгой мал зүй бусаар хорогдоод байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 27,2 мянган тонн өвс, 11,7 мянган тонн тэжээл бэлтгэснээс 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2,1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн. Мөн монголчуудын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гурилын үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өссөн бол гурилын үндсэн түүхий эд улаан буудайн үнэ 24.4 хувиар нэмэгдсэн байгаа нь чөлөөт өрсөлдөөн хязгаарлагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс төсөл санаачлагч хүнсний гол нэрийн  бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуралдааны санал, дүгнэлт гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Н.Ганибал, М.Оюунчимэг, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд гурилын  үнэ өндөр байгаа болон цас зудын байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар баримтлах цогц бодлого боловсруулах шаардлагатай, “Атрын аян”-г үргэлжлүүлэх, тариаланч, үйлдвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөх учир ул суурьтай төлөвлөх, салбарыг уналтад оруулахгүйгээр зохицуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний стратеги баримтлах, хямд үнэтэй гурилаар иргэдийг хангах, төрийн зохицуулалтыг бусад хэлбэрээр олгох, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөлд тодорхой хугацаа зааж тусгах нь зүйтэй гэсэн юм.

Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат стратегийн бүтээгдэхүүнийг төрийн зохицуулалтаар хамгаалах ёстой тул дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Гишүүдийг үг хэлсний дараа хуралдаан даргалагч Г.Занданшатар, иргэдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол үнийн өсөлт, инфляци юм. Үнийн өсөлт иргэдийн амьжиргааг доройтуулж байна. Ийм учраас цар тахлаас хойш Улсын Их Хурал, Засгийн газар үнийн өсөлттэй тэмцэж ирсэн. Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль баталсан. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол гурилын үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг ийн хэлэлцлээ. 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
The Mongolz өнгөрсөн жилийн дэлхийн...
Монголчууд хэр жаргалтай вэ?

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв

Kuzmo 2024-03-22

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

4 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

5 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах