• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Намууд жендэрийн тэгш байдал, иргэдийн итгэлийн эрэлд...

Бид хориннэгдүгээр зуунтай золгоод байгаа ч улс төрд жендэрийн тэгш бус байдал ноёлсон хэвээр. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон тоогоор сонгуульд санал өгч оролцож байгаа ч эрх мэдлийн хувьд хол хоцорсон. Үүнээс болж олон эрх ашгийн төлөөлөл бүрдэхгүй, нэг хэсэг нь боломжоо алдсаар буй. 

"Сант марал" сангийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн улс төрийн барометр судалгааны дүнгээс үзэхэд иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл 1995 оноос хойш түүхэн доод түвшиндээ хүрчээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 46 хувь нь “Намуудын хэрэг огт байхгүй” гэж хариулжээ. “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна  уу” гэж асуухад иргэдийн 87 хувь чадахгүй байна, “Аль нэг намыг онцлооч” гэхэд 78 хувь нь онцлох нам байхгүй гэжээ. Энэ талаар “Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати манай сонинд ярихдаа “Манайх улс төрийн намууд дээр суурилсан хандлагатай болохоор тогтолцооны хямралд хүрсэн гэж болно. Тэгэхээр хүмүүс өөр тогтолцоо хайж эхэлж байгаагийн тусгал” хэмээн тайлбарласан. Тэрбээр судалгааны хамгийн муу үзүүлэлт намуудын нэр хүнд байсныг онцлоод, “Уруудсаар уруудсаар ийм байдалд хүрчихлээ. Мөн дээр нь хамгийн авлигад өртсөн газарт улс төрийн намууд байна. Нэг нам биш, намууд тэр чигээрээ л дэмжлэг авч чадахгүй байгаа” гэв.

ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ОЛЪЁ ГЭВЭЛ ШИНЭ ХҮМҮҮС ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ

Монголын нийгэмд тулгамдсан гол асуудал болоод буй авлигыг шийдвэрлэх гарцыг Латви улсын парламентын гишүүнээр гурван удаа сонгогдсон, иргэний нийгмийн идэвхтэн, төрийн бодлогын шинжээч Лолита Чигане “Эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл авлигатай үр дүнтэй тэмцэж чадна. Учир нь шийдвэр гаргах түвшинд олон талт төлөөлөл байх тусам ил тод нээлттэй байдлыг бий болгодог. Авлигын үйлдэл аль болох далд, нууцаар явагддаг учраас шийдвэр гаргах түвшинд их олон бүлгийн төлөөлөл байх тусам нээлттэй, мэтгэлцээний зарчим хэрэгжинэ. Иргэний нийгмийн байгууллагууд авлига, төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулахын эсрэг хатуу тэмцэх хэрэгтэй. Энэ тэмцлийг эмэгтэйчүүд илүү үр дүнтэй, тууштай, шударгаар манлайлж чадна. Гэтэл эмэгтэйчүүдийн тэгш төлөөллийг, квотыг эсэргүүцэж байгаа хүмүүс бол шударга бус, хууль бус далд үйлдлийг хийхийг хүлээн зөвшөөрдөг, дэмждэг, буруу зүйлийг хамгаалж байна гэж ойлгож болно. Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байгаа хэрнээ шийдвэр гаргах түвшин дэх төлөөлөл цөөн байгаа нь хүн амын дундах улс төрд итгэх итгэл бага байгааг харуулж байгаа болов уу. Ялангуяа, эмэгтэйчүүд улс төрд цөөн байгаа нь төр засаг эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, эрх ашгийг төдийлөн сайн анхаарахгүй байгаагийн нэг илрэл гэж хэлж болно” гэсэн юм.

Тэгвэл намууд иргэдийн итгэл найдварыг олж авахын тулд хэрхэх талаар Сумати “Намууд рейтингээ өсгөе гэж бодож байгаа бол шинэ хүмүүс оруулж ирэх ёстой. Улс төрийн намуудын нэр хүнд ч нэр нь бохирдсон хүмүүсээсээ салахгүй бол улам унаж байгаа нь судалгаанаас харагдаж байна” гэв.

Намын дотоод ардчилал, ил тод байдал хангалтгүй байх, нэр дэвшигчийг сонгож тодруулахад жендэрийн мэдрэмж дутагдах, намын шийдвэр гаргах үйл явц дандаа эрэгтэй удирдлагад төвлөрсөн байх нь эмэгтэйчүүд улс төрийн нам дотор ахиж дэвших, сонгуульт албан тушаалд нэр дэвших бололцоог хааж байдаг гэдгийг олон судалгаа харуулдаг. Мөн улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд  “шалан” дээр уначихаад байгаа өнөөгийн нөхцөлд иргэдийн итгэлийг олж авах гол арга зам нь жендэрийн мэдрэмж гэдгийг Монголын болоод олон улсын судлаачид хүлээн зөвшөөрч байна.

Нийгмийн хэрэгцээ шаардлагын ачаар алхам, сөөмхөнөөр ч болов хөгжлийн голдрилдоо орохоор соёолж байгаагийн нэг нь ирэх оны өнгийг “зассан” энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувь байхаар тусгасан заалт юм. Гэсэн ч хууль тогтоогчид яг эцэслэн батлаагүй учраас тэгш эрх, жендэрийн 30 хувийн квот “амилах” уу гэдгийг баттай хэлэхэд арай эртдэнэ. Учир нь, Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн бодлого шийдвэр бодитой хэрэгжсэн түүх муу туршлага харуулдаг. 2005 онд анх удаа эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квотыг санаачилж 30 хувиар сонгуулийн хуульд тусгасан ч огт хэрэгжүүлэлгүйгээр 2007 онд цуцалсан. Үүнээс хойш ч 30 хувийн квотын талаар сөхөх бүрд 20 хувь болгон бууруулж ирсэн гашуун сургамж бэлээхэн бий. Тиймээс энэ парламент эр зориг гаргаж, хүний эрхийн мэдрэмжтэй байж 30 хувийн квотыг баталбал түүхэнд тодоор үлдэх нь лавтай. Гэхдээ хүний эрхийн тэмцэгчид жендэрийн квотыг 40 хувьд хүргэх шаардлагатай гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа юм.

НАМУУД ЖЕНДЭРИЙН 30 ХУВИЙН КВОТОО БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БҮРТГЭХГҮЙ

Парламентын босгыг даваад буй Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намаас нэр дэвшүүлэх бүх үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангахаар тусгасан нь бараг л хүний эрхийн “эргэлт” болов. Сонгуулийн хуульд аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувьд хүргэнэ гэсэн үүргийг намуудад хүлээлгэсэн бол Улс төрийн намын тухай хуульд эмэгтэй улстөрч, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн дэвшилт заалт орж байгаа. Улс төрийн намын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол эл хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгох механизм оруулж иржээ. Харин хуулиар зааж өгсөн квотод хүрэхгүй бол тухайн намыг сонгуульд оролцоход нь бүртгэхгүй байх эрх нь сонгуулийн төв байгууллагад байх зохицуулалт хамгийн гол хөшүүрэг болох нь. Улс төрийн намын тухай хуулиар намд олгож байгаа санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сурган бэлтгэх, оролцоог дэмжихэд чиглүүлнэ гэж заасан бөгөөд энэ зориулалтаар нь  зарцуулаагүй бол төрийн санхүүжилтийг хязгаарлах юм.

Намууд хуульд зааснаар жендэрийн тэгш эрхийг хангахгүй бол яах вэ гэдгийг Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийнхэн болоод СЕХ-ноос лавлахад аль аль нь ижил байр суурь илэрхийлсэн. “Намууд жендэрийн 30 хувийн квотоо биелүүлээгүй бол сонгуулийн байгууллага бүртгэхгүй. Энэ зарчмыг хатуу баримтална” гэдгийг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Д.Бат-Эрдэнэ хэлэв. Өөрөөр хэлбэл, намууд сонгуульд оролцъё гэвэл заавал жендэрийн тэгш эрхийг хангах үүрэгтэй болох нь. Тиймээс ч УИХ-д суудалтай гурав, нийт 10 улс төрийн нам шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт өгсөн. Намууд наанаа хэчнээн сайхан ярьж байгаа ч сонгууль дөхөнгүүт амлалтаасаа ухрахгүй байхад анхаарах жишээ сургамж олон улсад бий.

Франц улс гэхэд нам нэр дэвшигчдийн аль нэг хүйсийг 49 хувь байхаар хангаж чадахгүй бол төрийн санхүүжилт нь дагаж буурдаг. Хэрэв 49 хувьдаа хүргэвэл 100 хувь, 40 хувьдаа нэг ч эмэгтэй нэр дэвшүүлэхгүй бол төрийн  санхүүжилтийг огт олгодоггүй. Намуудын сонгуулийн сурталчилгаанд улсын төсвийн санхүүжилт маш чухал байдаг болохоор эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхийг хуулиар зааж өгсөн квотдоо хүрэхээс аргагүй байдалд ордог. Эмэгтэйчүүдийг дэмжихээр зааж өгсөн квотод хүрээгүй бол сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцдог зохицуулалт мөн үйлчилнэ. Дэлхийн 100 гаруй улсад сонгуулийн квотыг ашиглаж байна гэж “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгаанд дурджээ.

Олон улсын эксперт Лолита Чагане “Улс төрд дан ганц эрэгтэйчүүд давамгайлаад байх юм бол хүн хоёр нүдтэй атал нэг нүдээ боочихоод шийдвэр гаргаж байгаатай адил харалган болно. Харин эрэгтэй, эмэгтэй хоёулаа тэнцүү төлөөлөлтэй байх юм бол нийгмийн амьдралыг хоёр нүдээрээ бүтэн харж, алсын хараатай шийдвэр гаргаж чадна” гээд, эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа ажиллавал улс төр “эрүүл” байдгийг тэмдэглэв. Тэрбээр мөн “Улс төрийн намууд нэр дэвшигчдийн жагсаалтад багтсан эмэгтэйчүүдийнхээ сонгуулийн сурталчилгаанд мөнгө босгох буюу хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ялангуяа, итгэл хүлээлгэж байгаа эмэгтэйчүүдийгээ сурталчлахад санхүүжилтээс эхлээд бүх талаар нь дэмжиж өгөх нь зүйтэй. Гэхдээ сурталчилгаанд хамгийн өндөр үүрэгтэй гол хүмүүс нь эмэгтэйчүүд өөрсдөө шүү дээ. Эмэгтэйчүүд байгалиас заяасан олон давуу талтай. Нийгэмд маш олон үүрэг гүйцэтгэдэг. Тэд гэр бүлийнхээ ээж, охин, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн зүтгэлтэн гээд олон чухал хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг. Яг үүн шигээ нийгмийн маш олон бүлгийн сонирхлыг төлөөлж чаддаг учраас төрөл бүрийн сонгогчидтой илүү сайн ойлголцож, ажиллаж чаддаг. Дээрээс нь эмэгтэй нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм бол бодитоор одоогийнхоос илүү олон эмэгтэй сонгогдоно. Эмэгтэйчүүд маш том өөрчлөлтийг авчирч чадна” гэв.

Эцэст нь, Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам сонгуульд оролцъё гэвэл тус бүр 30 хувийн жендэрийн квотоо бүрдүүлэхгүй бол сонгуулийн төв байгууллага бүртгэхээргүй байгааг сануулъя. Жендэрийн эрх тэгш байдлын эрэлд гарснаар иргэдийн итгэлийг олж авах боломж мөн харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 101 (7086)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Хөшөөд байсан шүүх хөдөлж эхлэх...
Өнөөдрөөс эхлэн халуун ус...

Намууд жендэрийн тэгш байдал, иргэдийн итгэлийн эрэлд...

УЯНГА 2023-05-22

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

18 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах