• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэг цагийн ажлын хөлс Монголд 2500, Солонгост 21000 төгрөг

Б.БАЯРЖАВХЛАН

Манай улсад 80 орчим мянган оюутан их дээд сургуульд суралцдаг гэсэн судалгаа байдаг. Тэд өдөр тутмын хэрэглээний мөнгө, сургалтын төлбөр, хувцас, байр, хоол гээд бүх зүйлсийнхээ мөнгийг ар гэрээсээ авдаг. Гэхдээ Улаанбаатар хотын хүүхдүүдийн хувьд зардал харьцангуй бага. Тэгвэл Улаанбаатар хотод болон гадаадын улсуудад цагийн ажил хийх нөхцөл боломж ямар байдаг талаар сурвалжиллаа.

МОНГОЛ УЛСАД СУРЧ БУЙ ОЮУТАН Б.ОТГОНЗУЛ

Түүнийг Б.Отгонзул гэдэг. Хэнтий аймгийн Өндөрхаан суманд  бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Одоо Этүгэн их сургуулийн их эмчийн ангид элсэн суралцаж хоёрдугаар курсийн оюутан болжээ. Тэрбээр арванхоёрдугаар ангиа төгссөн зундаа хотод ирж ажиллан сургалтын төлбөрийнхөө талыг олж их сургуульд элсэж байжээ. Энэ тухайгаа “Би айлын бага хүүхэд. Аав, ээж маань өндөр настай. Тиймээс ээжтэйгээ ярилцаад анх хотод ирж ажил хийж байсан. Зуны гурван сар хүнсний дэлгүүрт ажиллаад сургалтын төлбөрийнхөө талыг олж, өөрийгөө хувцаслаж байсан. Түүнээс хойш хичээлийнхээ хажуугаар барилгын засал чимэглэл, даашинзны дэлгүүт худалдагч, хүнсний дэлгүүрийн касс, зөөгч гээд олон ажлуудыг хийж байна” гэсэн юм.

АЖИЛ ХИЙХИЙН ТУЛД БАЙР ТҮРЭЭСЛЭХ ШААРДЛАГА ҮҮСДЭГ

Хичээлийнхээ хажуугаар ажил хийхийн тулд байр түрээслэх шаардлага үүсдэг байна. Тодруулбал, дотуур байрууд эрт хаадаг. Мөн ажил хийдэг оюутанд байрны жижүүр болон багш нь дургүй байдаг аж. Тэрбээр энэ талаар “Нэгдүгээр курстээ дотуур байранд байсан. Эмч мэргэжлээр сурч байгаа учраас ном маань үнэтэй. Дээрээс нь эмчийн хувцас, хэрэгслүүдээ авахад ар гэрийн явуулсан мөнгө хүрэлцэхгүй. Тиймээс хичээлийнхээ заваар ажил хийж эхэлсэн. Гэвч дотуур байрны жижүүр болон багш нарын зүгээс дургүй байсан учраас байрнаасаа гарсан.  Нэг өрөө байр түрээсэлье гэхээр маш үнэтэй байдаг. Тиймээс айлын хажуу өрөө түрээсэлж байна” гэв.

НЭГ ЦАГИЙН АЖЛЫН ХӨЛС 2500-4500 ТӨГРӨГ

Цагийн ажлын дундаж хөлс 2500-4500 байна. Гэхдээ найдвартай цалингаа өгдөг газар ховор нь харамсалтай. Энэ тухай “Ихэнх газрууд ажилд авахдаа эхний гурван хоног цалингүй дагалдаг хийлгэдэг. Арай хийж цалинтай ажиллаад явж байтал цалин нь хэлсэн хугацаандаа буудаггүй, эсвэл цалингаас нь ямар нэгэн суутгал авах, эсвэл албаар бараа дутаах гэж оролдох зэрэг асуудлууд байнга тохиолддог. Эцэст нь хэнд хандахаа мэдэхгүй цалингаа авахгүй гарсан газрууд надад цөөнгүй байгаа. Мөн өдөр өдөртөө цалингаа өгдөг тогтмол ажлууд ховор байдаг. Тиймээс ээлжийн ажлууд хийдэг” гэсэн юм.

ӨДРИЙН ЦАЛИН 65 МЯНГАН ТӨГРӨГ

Түүний хичээл өглөө 07:40 цагт эхэлж ихэвчлэн өдрийн 15:00 цагт дуусдаг байна. Тиймээс орой 17-00 цагийн хооронд дэлгүүрт касс хийж байгаа. Б.Отгонзул хэлэхдээ “Одоо ажиллаж байгаа газрын маань хүмүүс их сайн. Цалингаа яг цагтаа өгдөг. Бас ажлынхаа цагийг тохиролцож хичээлээ тараад ирээд хийж болдог. Цалингийн хувьд өдрийн бүтэн гараа 65 мянган төгрөг. Тал ажиллавал 37 мянга гэх мэтээр үнэлүүлдэг” гэж байсан юм. Гэхдээ түүний хувьд шөнө дунд тараад тооцоо тулгах зэргээс үүдэж 01:00 цагаас нааш харьдаггүй байна. Мөн тараад таксинд суух, ядарсандаа сэргүүлгэндээ сэрэхгүй хичээлээсээ хоцрох зэрэг асуудлууд тулгардаг тухайгаа ч ярьж байсан юм.

Япон болон Солонгос улсад суралцдаг оюутнуудын хувьд цагийн ажлыг “Арбайт” гэж нэрлэдэг. Манай улсын гадаадад сурч буй оюутнуудын хувьд ихэвчлэн цагийн ажил хийж өөрийн хэрэгцээгээ хангахаас гадна сургалтын төлбөрөө төлж, мөнгө хуримтлуулж ч болдог байна. Тэгвэл гадаадад сурч буй оюутнуудын төлөөлөл болох М.Номин-Эрдэнийг онцолж байна.

СОЛОНГОС УЛСАД СУРЧ БУЙ ОЮУТАН М.НОМИН-ЭРДЭНЭ

Түүнийг М.Номин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд 17 настайдаа Солонгос улсад суралцахаар явж байжээ. Очоод хоёр жил хэлний бэлтгэлд сурсан. Харин одоо Сангём их сургуульд “Биотехнологич” мэргэжлээр хоёрдугаар курсийн оюутан болоод байгаа юм. Энэ тухайгаа “Ирээд шууд хэлний бэлтгэлд сурсан. Гэвч санасан шиг амар байгаагүй ээ. Мөн солонгос оюутнууд маш шаргуу суралцдаг. Зөвхөн сурах нь тэдний үүрэг мэт байдаг. Хар өглөөгүүр номын санд суухаас эхлээд суралцах зүйлс их байсан. Гэхдээ дан ганц суралцахаас илүүтэй хувь хүн талаасаа олон зүйлийг сурч, хөгжиж байна. Тодруулбал, санхүүгээ бүгдийг нь өөрөө зохицуулах, сэтгэлгээний хувьд чөлөөтэй, нээлттэй болохоос гадна биеэ даах чадварт суралцаж байна” гэсэн юм. М.Номин-Эрдэнэ Солонгост ирээд нэг сарын дараа ажил хийж байжээ. Энэ тухайгаа “Хэл тааруу байсан болохоор эхлээд хэлээ сайжруулах шаардлага үүссэн. Тиймээс хэлнийхээ бэлтгэлд зургаан сар суугаад тууштай ажил хийж эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зөөгч, аяга угаагч, оёдлын газар, буудлын цэвэрлэгч, аппаратны цэвэрлэгээ, үйлдвэрүүд, зар тараагч, түргэн хоолны газар, дэлгүүрийн касс, айл нүүлгэлт гээд олон ажил хийж байна” гэсэн юм.

ЦАГИЙН АЖЛЫН ХӨЛС 9160 ВОН БУЮУ 21 МЯНГАН ТӨГРӨГ

Солонгост бараг бүх хүн өөрийн цаг завандаа тааруулж цагийн ажил хийдэг ажээ. Түүнийгээ дагаад цагийн ажлын цалин болоод ажилчин ажил олгогч хоёрыг зохицуулах хууль нь ч сайн. Нэг цагийн ажлын тогтоосон хөлс 9160 вон буюу 21 мянган төгрөг байдаг байна. Энэ тухайгаа “Солонгост хүмүүс нь ихэвчлэн цагийн ажил хийдэг болохоор ажил олгогч нар нь хариуцлагатай байдаг. Мөн нэг цаг ажилласан бол нэг цагийнхаа л хөлсийг авна. Яг цагаар нь боддог. Мөнгөнөөс нь суутгах эсвэл өгөхгүй байх зэрэг асуудал тун бага. Би ирээд нэг л удаа ажилласан мөнгөө авч чадаагүй. Бусад ажлууд бол найдвартай байсан” гэв.

ӨДРИЙН ЦАЛИН НЬ 125 МЯНГАН ВОН БУЮУ 280 МЯНГАН ТӨГРӨГ

Гадаадад сурч буй оюутнуудын хувьд бүх л зүйлсээ өөрийн мөнгөөрөө авна. Монголд байдаг шиг хоолны мах, будаа гурил явуулъя гэх ямар ч боломжгүй. Тэгвэл М.Номин-Эрдэнийн хувьд сургалтын төлбөрөө өөрөө олохоос гадна байр түрээсэлж амьдраад жил гаруй болж байгаа юм байна. “Би саяхан нэг муур үрчилж авсан. Тиймээс байр түрээсэлж амьдрах хэрэгтэй болсон. Цагийн ажил хийж олсон мөнгө маань байр, хоол, хувцас, хэрэгцээ гээд яг л таардаг. Зун хичээл амарсан үед ажиллаад сургалтынхаа төлбөрийг олчихдог” гэсэн юм. Одоо тэрбээр олон улсын буудалд ажиллаж байгаа гэнэ. Долоо хоногт дөрвөн өдөр ажилладаг бөгөөд өдрийн цалин нь 125 мянган вон буюу 280 орчим мянган төгрөг байдаг байна. Мөн Солонгост оюутнуудаа цагийн ажил хийх нөхцөл байдлыг нь хангах үүднээс хичээлийн хуваарийг ч таатай байдлаар зохицуулдаг.

ОЮУТНЫ ХОЛБООД ЦАГИЙН АЖИЛД "ЗУУЧИЛДАГ" БОЛЪЁ

Бид сурвалжлага бэлтгэх үеэр цагийн ажилд зуучилдаг цөөнгүй (5-6) газраас нэг цагийн ажлын үнэ хөлсийн талаар асуухад 3-4 мянган төгрөг. Түүнээсээ ажил олгогчдоо суутгал өгнө гэж байв. Үүнээс харахад манай улс цагийн ажлын цалин маш бага. Дээрээс нь цалингаа өгөхгүй нь элбэг. Мөн оюутнууд ажил хийхийн тулд заавал байр түрээслэх асуудал тулгардаг гээд энэ салбарт анхаарах зайлшгүй шаардлагатай болжээ. Гадны улсууд шиг хичээлийнхээ хажуугаар ажлаа хийх боломжийг оюутнууддаа яаж олгох вэ?

Өргөн хэрэглээний бараа өссөн энэ үед цагийн ажлын дундаж хөлс ихдээ л  таван мянган төгрөг. Бүтэн 12 цаг ажиллаад өдрийн цалин 65 мянган төгрөг байна. Гэвч хажуу өрөөний түрээсийн үнэ 400 мянган төгрөг. Нэг кг будаа дөрвөн мянга болсон энэ үед хэн тэдэнд ажил олж өгч болох вэ гээд бодохоор ганц л газар толгойд бууж байна. Тэгвэл сургууль бүрт оюутны холбоо гэж бий. Тэд хөдөлмөр халамжийн газартай хамтран цагийн ажилд зуучилж яагаад болохгүй гэж... Бараг бүх салбарт хүний нөөц алга. Ажил хийх хүн олдохгүй байна гэх болсон. Тэгвэл оюутнууд оюутны зөвлөлтэйгөө уулзаад мэргэжлийнхээ дагуу цагийн ажил хийдэг болох боломж бололцоо байгаа юм. Гэвч МУБИС, МУИС, СЭЗИС, ХААИС зэргээс ийм үйлчилгээ байна уу гэж асуухад “Байхгүй” гэсэн хариулт өгсөн юм. Мөн оюутнууд ажил олгогчоос цалингаа авч чадахгүй, эсвэл хэлсэн цалингаасаа бага мөнгө өгдөг асуудал маш элбэг болсон. Тиймээс эрх зүйн орчин болон цалин мөнгөний ханшид бодлогоор анхаарал хандуулья.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 201 (6933)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Аймгууд өвөлд бэлэн үү

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •E-Sport
ХУРААХ
Монгол эмэгтэй хүчирхийлэлд...
Хятадын Коммунист намын даргыг...

Нэг цагийн ажлын хөлс Монголд 2500, Солонгост 21000 төгрөг

Kuzmo 2022-10-17

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Аймгууд өвөлд бэлэн үү
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

18 цагийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

18 цагийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

18 цагийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

18 цагийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

18 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

18 цагийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

18 цагийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

18 цагийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

18 цагийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

18 цагийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

18 цагийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

19 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

19 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

1 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах