• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Махны мафи”-ийг задлах Засгийн газрын шийдвэр

Б.ГАРЬД

“...Эмээлтээс илэрсэн “но”-той мах Хятад руу гардаг уу, махны зах руу хүргэгддэг үү” гэдэг талаар олон нийт одоо болтол тодорхой мэдээлэлгүй байна.  Олон эх сурвалж, голдуу хэвлэлүүд “...Хятад руу экспортолдог мах байсан” гэж мэдээлэв. Гэтэл Эмээлтээс гарч ирсэн тэр мах Хятад руу биш, махны захууд руу явдаг байсан байх өндөр магадлалтай. Учир нь хятад хүн Хятад руугаа ийм янзаар бэлтгэсэн мах яагаад ч явуулахгүй. Бэлтгэлээ ч явуулж амжилгүй баригдана. Тиймээс Эмээлтэд бэлтгэдэг махтай холбоотой дуулианаас үүдээд лав л хотынхон хиам, зайдаснаас татгалзаад эхэлсэн. Тааралдсан ресторан, зоогийн газартаа ч махтай хоол идэхээс зайлсхийдэг боллоо. Ямар мах идэж байгаагаа мэдэхээ больсон. Эргэлздэг болсон. Энэ муу явдлын сайн тал нь гэвэл томоохон хоолны газрууд махныхаа “эх сурвалж”-ийг танилцуулдаг болж байна. Энэ буруу биш. Эмээлтэд гарсан явдлаас үл хамаараад ингэж байх ёстой юм.

Ер нь бол мах экспортлох үйл ажиллагаа нь Монгол, Хятад хоёр талаасаа нэлээд нарийн хууль, тогтоомжийн хүрээнд явагддаг байгаа юм.

Тухайлбал, анх Монгол, Хятадын ХАА-н дэд сайд нар 2011 оны аравдугаар сарын 27-нд өдөр хэлэлцээр хийж,  “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, Хятад улсад экспортолж, импортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай Монголын МХЕГ, Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар” хоорондын протокол, 2016 оны наймдугаар сарын 29-нд “Монголын МХЕГ болон Хятадын ЧХШХЦЕГ хооронд Монголоос Хятадад экспортлох үхрийн  махны хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай протокол” -д гарын үсэг зурсан. Ингэснээр манай улс үхрийн мах болон дулааны аргаар боловсруулсан үхрийн мах, махан бүтээгдэхүүн экспортлох улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Хятадын талаас манайхаас очиж байгаа маханд Малын гарал үүсэл, Мал эмнэлэг, Бүтээгдэхүүний хорио цээр, Тээвэрлэлт, Сав баглаа боодол, хаяг шошгын шаардлагыг тавьдаг байгаа юм.

Харин манай тал буюу МЭЕГ, МХЕГ-аас Мах эхлэн боловсруулах үйлдвэр, Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага,  Махны хадгалалтын нөхцөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үе, Махны үйлдвэрлэл шинээр эрхлэгчдэд урьдчилсан хяналт зэрэг шалгалтыг хийдэг. Тэгсэн ч гэсэн манайхан энэ хяналт шалгалтыг авлигынхаа зэвсэг болгочихсон. Дагаад мах экспортлох үйл ажиллагаа тэр чигтээ хууль бус үйлдлээр дүүрчихэж байгаа юм. Гардаж хийдэг нөхдүүд нь ХААЯ, МХЕГ, МЭЕГ зэрэг байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд байдаг. Бүр дээр нь УИХ-ын гишүүд, сайд нар яригддаг. Өнөөдөр Эмээлтэд үүсээд байгаа нөхцөлийн үндэс нь тэр. Өөрөөр хэлбэл, сүүлийн арваад жилийн хугацаанд Хятадтай хийдэг махны экспорт тэр чигээрээ авлигын сүлжээ үүсгэсэн “махны мафи” ажиллаж байсан гэсэн үг. “...Олон хавар нэгэндээ” гэдэг дээ. Ямартай ч, хууль хяналтынхан дээрх хэргийг шалгах ажлаа саяхнаас сүрхий шуурхайлж эхэллээ. Энэ хэрэг зөрчил социализмын үеийн мах, хиамны үйлдвэрийн суурь дээр боссон компанитай очиж холбогдож байх шиг байна. Хуулийн байгууллага ч яахав, буруутай нөхдийг олоод хариуцлага ярина. Энэ нэг л хэрэг.

Харин бид цаашид идэж буй махаа хор болохгүй гэдэгт яаж итгэлтэй байх вэ. Төр, засаг хэрхэн анхаарч байна вэ.

Энэхүү мах тойрсон асуудлаар Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаараа хэлэлцсэн. Тэр хурал дээр Ерөнхий сайд “...Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан юм. Тэр үеэр Ерөнхий сайдын зүгээс “...Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй компани, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүргийг тус ажлын хэсэгт долоо хоногийн хугацаатай өгсөн. Тэр нь өчигдөр дууссан.

Засгийн газар өчигдрийн хуралдаан дээр ажлын хэсэг танилцуулга хийжээ. Үүний дараа тодорхой шийдвэрүүдийг  гаргасан байна. Дориухан шийджээ. Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2022 он дуустал зогсоосон байна. Мөн мах экспортолдог Хятадын компаниудын зөвшөөрлийг цуцлахаар болжээ. Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөл авчихаад түүнийгээ Хятадын компаниудад дамласан нэр бүхий компаниудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Эдгээр хэрэг зөрчил гарахад нөлөө үзүүлж, боломж олгон, оролцсон байж болзошгүй холбогдох дүүргийн Мэргэжлийн хяналтын удирдлагууд, байцаагч нарыг чөлөөлөхөөр болсон байна.

Үүнээс гадна Махны нэгдсэн стандарт, дүрмийг шинэчлэн баталжээ. Энэ хүрээнд 2022 ондоо багтааж Улаанбаатар хот орчимд дулааны аргаар мах боловсруулахгүй болгох чиглэлийг холбогдох яам, албан тушаалтнуудад өгсөн байна. Бас шинжилгээний лабораториудыг нэгтгэхээр болжээ. Ингэснээр малыг зөвхөн үйлдвэрийн аргаар нядалж, бэлтгэсэн махыг хэрэглэгчдэд хүргэхээр болж байна.

Тэгэхээр монгол хүн, тэр дундаа хотынхон мах идэхээсээ айхгүй болохын тулд Засгийн газар гаргасан шийдвэрээ хатуу хяналт дор хэрэгжүүлэх л үлдэв.Тэгж гэмээнэ Эмээлтийн маханд эргэлзэхээ болино. Нөгөө талдаа, Засгийн газрын өчигдрийн шийдвэрүүд алсуураа арваад жил оршсон “Махны мафи”-ийг задлах томоохон алхам болж байгаа юм байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (6846)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална”
Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий
Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Наадам
  • •Хэн нь хэн бэ
  • •Сурвалжлага
ХУРААХ
ОХУ-д болсон газар хөдлөлтийн...
Зориулалтын суудал таны...

“Махны мафи”-ийг задлах Засгийн газрын шийдвэр

Kuzmo 2022-06-09

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална”
Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий
Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

10 цагийн өмнө өмнө

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

10 цагийн өмнө өмнө

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

10 цагийн өмнө өмнө

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"Наадмын тасалбар зарна" хэмээн бусдыг залилсан этгээдийн дансанд барилт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН амилах цагаар…

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй

2 өдрийн өмнө өмнө

“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” арга хэмжээг дэмжихийг уриалж байна

2 өдрийн өмнө өмнө

Олимпын өвөө Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т зориулсан адууны сэдэвт уран бүтээлүүд олон улсад дэлгэгдэж байна

2 өдрийн өмнө өмнө

Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Хотхоны бага болон төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

2 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар Амазонс" баг хоёрдугаар байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ий ус цэвэршүүлэх байгууламж

2 өдрийн өмнө өмнө

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

2 өдрийн өмнө өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-05 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

2026-07-05 өмнө

Казахстан улсад зорчих иргэдийн анхааралд

2026-07-05 өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

2026-07-05 өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-07-01 өмнө

Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна

2026-07-02 өмнө

18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-07-03 өмнө

Тоглоомын талбайн шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

2026-07-01 өмнө

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллаа

2026-07-03 өмнө

Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

2026-07-02 өмнө

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

2026-07-03 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет байгуулж хүлээлгэж өглөө

2026-07-03 өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

2026-07-03 өмнө

Бороо орно, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-07-02 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-07-01 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-07-01 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

2026-07-04 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-07-02 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-03 өмнө

“Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална”

2026-07-04 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-04 өмнө

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, шинэ орон сууцыг ашиглалтад орууллаа

2026-07-04 өмнө

Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

2026-07-05 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан арга хэмжээ Хүй долоон худагт болно

2026-07-05 өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

2026-07-05 өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

2026-07-05 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Олимпын өвөө Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ий ус цэвэршүүлэх байгууламж

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хотхоны бага болон төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах