• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Монгол Улс 3.4 сая иргэнтэй. Үүнээс 20 дахин их буюу 70 сая толгой малтай. Тиймээс мах нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүнд тооцогддог. Засгийн газар цар тахалд бүх анхаарлаа хандуулж бусад асуудлаа хаясны улмаас энэ онд малын гоц халдварт өвчин эрчимтэй тархаж, халдварт өвчин бүртгэгдээгүй  аймаг үлдсэнгүй. Тодруулбал, он гарсаар улсын хэмжээнд шүлхий, мялзан, үхрийн арьс товруутах өвчин, хонины цэцэг, адууны ям гэсэн олон улсын худалдааны хорио цээрт багтдаг  таван төрлийн гоц халдварт өвчин бүртгэгдэв. Үүнтэй холбоотойгоор манай улс махны экспортоо он дуустал зогсоолоо. 

Мөн БНХАУ махны гадаргаас COVID-19 илэрсэн гэсэн шалтгаанаар долдугаар сараас экспортоо зогсоосон. Гэхдээ Хятад улс малын гоц халдварт өвчинтэй холбоотойгоор иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг харгалзан ийм шийдвэр гаргасан байх магадлалтай. Харин Монгол Улсын Засгийн газар гадаад руу мах экспортлохоо зогсоосон ч дотооддоо махыг ямар ч хяналтгүйгээр худалдаалж, нэвтрүүлж байгаа нь харамсалтай.

Малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй аймаг үлдээгүй хүндхэн нөхцөл биднийг угтаж байхад Засгийн газар энэ талаар яагаад ам нээхгүй байна вэ. Монгол хүний эрүүл мэнд, аюулгүй, чанартай хүнс хэрэглэх гэсэн эрх хаачсан бэ. Хэрэв бид шүлхийтэй мах идэж байвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн олон асуултад  бид хариулт нэхэж байна.

Салбар яам болох ХХААХҮЯ болоод Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээртэй буюу халдварт өвчин бүртгэгдсэн бүсээс мах оруулж ирэхийг хориглосон хэмээн бидэнд мэдээлсэн. Тиймээс хөдөө орон нутгаас орж ирдэг тээврийн хэрэгслийг хянадаг товчоод үүнд хэрхэн хяналт тавьж байгааг бид сурвалжлахад огт өөр нөхцөл угтав. Бодит байдал дээр аль аймгийн аль сумаас мах оруулж ирж байгаад ямар ч хяналт байхгүй байсан нь Монголчууд бүгд шүлхийтэй мах идэж байгаа юу гэсэн эргэлзээг төрүүлсэн юм.

ХОРИО ЦЭЭРТЭЙ БҮСЭЭС ОРЖ ИРЖ БАЙГАА МАХАНД ХЯНАЛТ АЛГА

Манай сурвалжлах баг Налайх дүүргийн Городок  авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр 16:00 цагийн үед очлоо. Хамгаалалтын хувцас өмссөн Мал эмнэлгийн ерөнхий газрын хоёр байцаагч нийслэл рүү орж байгаа машинуудын дугуйг ариутган зогсож байв. Харин Замын цагдаа болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэг нэг албан хаагч тухайн автомашины бичиг баримтыг шалган нэвтрүүлж байсан юм. Малын мах ачсан машинуудын малын гарал үүслийн бичгийг шалгахаас бус аль аймаг, аль сумаас ирж байгаад ямар ч хяналт тавьдаггүй гэсэн нь хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал байв.

Энэ талаар тус товчоонд ажиллаж байгаа НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн ажилтан Б.Энхтулга “Мал, мах ачиж яваа машинуудын тээшинд үзлэг хийгээд гарал үүслийн бичгийг шалгана. Бичиггүй бол буцаахаас гадна заримыг нь дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлдэг. Харин аймаг болон сумын хязгаарлалт байхгүй.

Тухайн газрын мал эмнэлэг нь шалгаад “Эрүүл  мал, мах” гэсэн бичиг өгсөн бол саадгүйгээр нэвтрүүлж байгаа. Учир нь бичиг хийж өгөхгүй гэдэг нь асуудалтай гэсэн үг. Манай товчоонд мал эмнэлгийн ариутгалын гурван хүн, Налайх дүүргийн замын цагдаагаас нэг хүн, мэргэжлийн хяналтаас нэг хүн гэсэн таван хүн ажиллаж байна” гэж ярилаа.

Малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор товчоодод аравдугаар сарын 21-нээс ариутгал, хяналт шалгалт хийж эхэлсэн юм. Тиймээс энэ хугацаанаас хойш хэдий тооны ямар зөрчил илэрсэн талаар тодруулахад “Ээлжээр ажиллаж байгаа тул зөрчлийн тоог мэдэхгүй” гэсэн хариултыг өгөв.

Товчоодын ерөнхий дүр зургаас үзэхэд нийслэлчүүд эрүүл мах идэж байгаа гэсэн баталгаа олдсонгүй. ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээлснээр халдвар бүртгэгдсэн аймаг, сумаас ямар ч мах нийслэл рүү орж ирэх ёсгүй гэсэн. Гэтэл бодит байдал дээр мал, мах ил ачсан машины гарал үүслийн бичгийг шалгахаас бус хаанаас ирж байгаад хяналт алга. Мөн ил ачиж яваагүй л бол машины тээшиндээ халдвартай бүсээс мах ачаад оруулах эрсдэл өндөр байгаа аж. Учир нь товчоодын байцаагч нар биднийг очих үеэр мал болоод мах ачаагүй  машины жолоочийн үнэмлэхийг шалгахаас бус тээшийг нь нэг ч удаа сөхөж харсангүй.

ЭРҮҮЛ МАХ ИДЭХ БИДНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Шүлхийн анхны голомт Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт гуравдугаар сард илэрснээс хойш 18 аймгийн 190 гаруй суманд бүртгэгдээд байна. Эдгээрээс Говь-Алтай аймагт 1957 оноос хойш, Увс аймагт 1964 оноос хойш анх удаа шүлхий өвчин бүртгэгдсэн төдийгүй ногоон бүс байсан Баянхонгор аймагт энэ жил хэд хэдэн голомт бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээгүй аймаг үлдсэнгүй. Үүнээс гадна Африкийн орнуудаас гаралтай үхрийн арьс товруутах өвчин Монгол Улсад анх удаа бүртгэгдлээ.  Ийм өвчтэй малыг устгалд оруулах шаардлагатайн сацуу манай улсад үүнээс сэргийлэх вакцин байдаггүй.

Тиймээс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас хонины цэцэг өвчний вакциныг 5-10  дахин их тунгаар үхрийн вакцинжуулалтад хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргасан. Энэ дагуу МЭЕГ-аас туршилтаар үхрийг цэцгийн  вакцинаар вакцинжуулж эхэлжээ. Гэхдээ энэ нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхтэй адил үр дүн сайн шийдвэр биш юм. Ийм ноцтой нөхцөл байдалд өвчлөлийг олон нийтэд нээлттэй мэдээлж, хорио цээртэй бүсээс мал, мах худалдаалахгүй байхад хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Гэтэл махны экспортоо зогсоосон Монгол Улс дотоодын махны чанар, аюулгүй байдалдаа яагаад ийм хайнга хандаж, 3.4 сая иргэнийхээ эрүүл мэндийг хөсөр хаясны учрыг бид олсонгүй.

Өвчлөл энэ жил яагаад ийм их тархсан тухай Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл  мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг “Шүлхий өвчний голомтыг тодорхойлж, хөл хорио тогтоож, хариу арга хэмжээг шуурхай авах нь чухал.

Гэвч  хорио цээрийн бүсээс санаатай болон санамсаргүйгээр малаа худалдах, нүүх, тээврийн хэрэгслээр зорчих, отор хийснээс болж голомтот бүсээс халдвар бусад аймаг, сум руу тархсан.  Хөдөлгөөн хийсэн  малчид, бизнес эрхлэгчдэд холбогдох байгууллагуудаас шалгалт явуулж байна. Учир нь мал эмнэлгийн газрын зөвшөөрөлгүйгээр хорио цээрийн бүсээс малын худалдаа хийж, бүс нутгийн аюулгүй байдалд халдсан. Мал, хүний хөлөөр шүлхийн вирус тархдаг учир бид хөдөлгөөнийг хумихыг хичээж байгаа ч бүрэн дүүрэн хянаж чадахгүй байна” гэж ярьсан юм.Түүний ярианаас үзэхэд малын бичиггүйгээр хорио цээртэй, халдварт өвчний голомтот бүсээс мах худалдаалах,борлуулах өндөр эрсдэл дунд бид амьдарч байна.

ХХААХҮЯ-наас “Махны үнийг бууруулах нь бидний зорилго биш. Тэнцвэртэй, тогтвортой, чанар аюулгүй байдал хангасан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь бидний үндсэн зорилго” гэж мэдээлсэн. Тэгвэл  товчоод дахь хяналт шалгалтаа сайжруулаагүйгээс аюулгүй байдал хангасан, эрүүл махаар иргэдээ хангах зорилгодоо хүрэхээс хэдийнэ өнгөрсөн болохыг сануулъя. Эцэст нь Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.1 ЛХАГВА № 235 (6712)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Балжинням, Дашням давхарласан өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Тэрбум мод
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Алсдаа “аминд орно”, тэдний...
Н.Ф.Гамалей төв омикрон вирусийн...

Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

ДОЛЖИНЖАВ 2021-12-01

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Балжинням, Дашням давхарласан өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

15 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

17 цагийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

18 цагийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

18 цагийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

18 цагийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

18 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

18 цагийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

18 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

1 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

1 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

1 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

1 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан

2 өдрийн өмнө өмнө

Намрын адаг шар нохой сарын билгийн тооллын 1

2 өдрийн өмнө өмнө

Үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2026-10-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-08 өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2026-10-09 өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах