• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулна

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулжээ.

Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй тус тус уялдуулан боловсрууллаа. төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан.

Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум, гадаад зээл тусламжаар 2.2 их наяд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний төсөл нь 6 бүлэг, 23 зорилттой бөгөөд 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг төлөвлөгөөний төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, зарим газар, агентлагийн дарга, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу сүүлийн 30 жилд анх удаа Монгол Улсын хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөг батлах гэж буй нь их хариуцлагатай ажил гэдгийг онцлоод жилийн төлөвлөгөө нь хөгжлийн дунд, урт хугацааны бодлоготой хэр уялдсан, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хэрхэн нөлөөлөх талаар тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хөгжлийн жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэж байгаа хэдий ч энэ нь ирэх жилийн төсвийн суурь болно. Гэтэл төсөлд макро эдийн засгийн суурь үзүүлэлт болон бодлогын томоохон асуудлуудаа тусгаагүй, хөтөлбөрийн шинжтэй болсон байна гэж үзэж буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар төрийн өмчийн байгууллагуудыг цэгцлэх, алдагдалгүй ажиллуулах, менежментийг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах асуудал тусгагдаагүйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Х.Баделхан, Ё.Баатарбилэг, Д.Ганбат, С.Ганбаатар, Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар, П.Анужин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат нар төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Гишүүдийн асуултад хариулт өгсөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж:-Хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөний тухайд анх удаа орж ирж байгаа баримт бичиг учраас дутуу дулимаг зүйл байгааг үгүйсгэхгүй. Цаашид боловсронгуй болгох талаар ажиллах болно. Төлөвлөгөөнд оруулах бодлого, арга хэмжээний талаар яамдаас санал авч, хөрөнгийн эх үүсвэртэй, эх үүсвэр бүрдэх боломжтой гэж үзсэн ажил, арга хэмжээг тусгахыг хичээсэн.

Энэ жил болон ирэх жилийн тухайд Чингис, Гэрэгэ бондын төлбөрийн асуудал бий. Өрийн удирдлагын тухай хууль, өрийн менежментийн стратегийн дагуу Засгийн газарт өрийн зохицуулалт хийх эрх өгсөн. Энэ жилийн тухайд улсын төсөв батлах үед 2.4 их наяд төгрөгт багтааж ийм зохицуулалт хийх эрх олгосон. Энэ хүрээнд Засгийн газар тодорхой шийдвэр гаргаад ажиллаж байгааг тодотгов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:-2022 онд улсын хэмжээнд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барихад 83.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ хөдөөгийн сумд болон Улаанбаатарт байгаа сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болсон. Ганц жишээ хэлэхэд 300-гаас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль байна. Ер нь сум, нийслэлийн хороо бүрт 12 жилийн тогтолцоотой сургууль барих шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Цаашид нийслэлд үүсэж буй сургуулийн ачааллыг цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын хэлбэрээр, дунд болон ахлах ангиудыг төрөлжсөн сургууль болгож зохион байгуулах чиглэлээр шийдэх бодлого барьж байгаа. Одоогоор нүхэн жорлонтой байгаа 800 гаруй сургуулийн ариун цэврийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд 670 гаруй сургуулийн гал тогооны нөхцөлийг сайжруулна, ийм боломж бий. Харин ирэх онд 5-9 дүгээр ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахад 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан:-Төв банк түүхэндээ байгаагүй ихээхэн хэмжээний валютын нөөцтэй болсон, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан, валютын ханш 10 сарын туршид тогтвортой байгаа зэрэг сайн үзүүлэлт байна. Мөн төсвийн орлого таван сарын байдлаар 98 хувьтай гарсан нь чамлахаар тоо биш. Гэхдээ гол түүхий эдийн үнэ ханш дээр асуудал бий, санаж бодсоноор болж өгөхгүй байгаа зүйл ч бас байна, удахгүй хэвийн байдалд орно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа гэдгээ хэлж байв. Түүнчлэн гишүүдийн асуултад Засгийн газрын бусад гишүүд болон Үндэсний хөгжлийн дарга, холбогдох бусад албан тушаалтнууд хариулт, нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүд хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тухайн жилд бодлогын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр зэрэг нь тодорхой бус байгааг анхааруулахын зэрэгцээ зарим салбарт хэрэгжиж нэгэнт эхэлсэн ажлуудыг төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй байсан, төлөвлөгөөнд хөгжлийн бодлогын асуудлууд бүрхэг туссан, салбарын яамдын жилийн үйл ажиллагааны хөтөлбөр маягтай болсон байна гэж үзэж буйгаа хэллээ. Нөгөө талаар энэ нь хийж гүйцэтгэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө биш хөгжлийн төлөвлөгөө учраас бодлогын асуудалд анхаарлаа хандуулж, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой, ТЭЗҮ нь хийгдсэн, хэрэгжих бодитой ажлуудыг тусгах шаардлагын үүднээс ажлын хэсэг гарган сайн ярилцаж чамбайруулах хэрэгтэйг онцолж байв. Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Сэргэлэн, Д.Ганбат, Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, С.Чинзориг, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Б.Дэлгэрсайхан, Ж.Чинбүрэн нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн баталлаа

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг  2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоож, Улсын Их Хурал тогтоол баталсан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Энэ дагуу Улсын Их Хурлын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг энэхүү журмын зарим заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэний дагуу Төрийн ёслолын газраас журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлжээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.  

Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд 1997, 2013, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулж иржээ. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэхэд журмын 15 заалтын 13 заалт буюу 80 хувьд нь өөрчлөлт оруулж, зарим хэсэг, заалтыг шинээр нэмэх шаардлагатай байгааг Ажлын хэсэг хэлэлцээд Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн батлахаар бэлтгэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн боловсруулахдаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангарга өргөх ёслолын дараа буцаан байранд нь залах, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар нарийвчлан тусгажээ.

Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бараалхаж баяр хүргэх, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу боловсруулсан уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэнээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Караоке, дэн буудлууд ажилласан...
Төрийн одон, медаль гардууллаа

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулна

Kuzmo 2021-06-17

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

13 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

14 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

14 цагийн өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

14 цагийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

14 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

14 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах