• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар 2087 хэсгийн хороонд 18,647 албан хаагч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй  ярилцлаа.
 
- “Ковид-19”-ийн цар тахлын үед 3 дахь сонгуулийг зохион байгуулах гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажил орон даяар хэр хангагдсан бэ? Халдвар хамгааллын дэглэмийг сонгуулийн үеэр хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгаа вэ?
 
- Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцох иргэдийн тэгш оролцоо, сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор иргэдийн санал авах ажиллагаанд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сонгуулийн үеийн бүхий л үйл явцад халдвар хамгааллын дэглэм баримтлахтай холбоотой харилцааг зохицуулах журмын төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулсан. Уг саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны 5 дугаар сарын 19-ний 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлаад байна.
 
Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хорооноос гадна Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд, нийслэлийн сонгуулийн хорооны төлөөлөл орж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.
 
Мөн дээрх тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг хэрэгжүүлж ажиллах албан даалгаврыг хүргүүлж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлагдсан сонгогчдын судалгаа, тусгаарлах байр, эмнэлгийн тоог нарийвчлан гаргаж, харьяалах хэсгийн хороод эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 
 
- Нэр дэвшигчдийг эцсийн байдлаар СЕХ бүртгэчихсэн гэж ойлгож болох уу?
 
- Сонгуулийг зохион байгуулах бүхий л үйл явц хуулиар тогтоосон хугацаатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д  “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно”, мөн хуулийн  28 дугаар зүйлийн 28.7-д  “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигчдэд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үнэмлэхийг нь гардуулсан.
 
- Улсын хэмжээнд цар тахлын халдварын тохиолдол гарсаар байна. Нас баралт буурахгүй байна. Сонгуулийг хуулийн хугацаанд нь зохион байгуулахад  нөлөөлөхүйц давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл байгаа юу? Үүнийг хэрхэн тооцож байгаа вэ?
 
- Цар тахлын халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахих явдал чухал гэдэг нь хэнд ч тодорхой. Нөгөө талаас иргэдийн сонгох, сонгох эрх чөлөөг эдлүүлэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй...” гэснийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Сонгох, сонгогдох эрх нь хязгаарлаж үл болох язгуур эрхүүдийн нэг тул Сонгуулийн төв байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тиймээс ярианы эхэнд дурдсан коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг хатуу чанд мөрдөж явуулахаар чиглэл өгч ажиллаж байна.
 
Энэ удаагийн сонгуульд  эрүүл мэндийн байгууллагыг татан оролцуулж, ажлын хэсэгт оруулж байгаагаараа онцлогтой. Халдвар хамгааллын дэглэмээр далимдуулан иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн тохиолдол мэр сэр гарч байсан удаатай тул тэр алдааг давтахгүй, хүн бүрт хүрч ажиллах, бэлтгэл ажлыг төлөвлөж байна. Ялангуяа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх, эмнэлэг, тусгаарлах байруудын тоо бүртгэлийг нягт тооцож, эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан хүмүүсийн судалгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хугацаатай уялдуулан тооцоолж, санал авах хуваарь, чиглэлийг батлах, нөхцөл байдлыг урьдчилан тооцох, томилогдсон ажилтнуудад нэгдсэн чиглэл өгөх зэрэг зохион байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 56 дугаар тогтоолын дагуу хийж байна.
 
- 2020 онд явагдсан хоёр сонгуулийн үед ажилласан тойрог, хэсгийн хороодын бүтэц бүрэлдэхүүнд хэр өөрчлөлт гарсан бэ? Энэ сонгуулиар тэдгээрт хичнээн хүн ажиллах вэ? 
 
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.
 
Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллана. Сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм.
 
- Сонгогчдын нэрийн жагсаалт бэлэн болсон уу? Энэ асуудал дээр хүндрэлтэй, маргаантай зүйл байгаа юу?
 
- Сонгогчийн сонгуульд оролцох үндсэн эрх нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр баталгааждаг. Сонгогчдын оролцоог идэвхжүүлэх, сонгууль бүх нийтийн байх зарчмыг хангахын тулд иргэд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зохицуулалт, үйл явцыг мэддэг байх хэрэгтэй. Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, тэдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулдаг. www.election.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтэрч, өөрийн бүртгэлийг шалгах боломжтой. 
 
- Сонгогчдын ирцийг  хангах чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Ирц хүрээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авагдах вэ?
 
- Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу “сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн үйл явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүрэг”-ийг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээдэг. Тиймээс бид энэ удаагийн сонгуулийг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон талт хамтын ажиллагаатайгаар сонгогчдод чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн кампанит ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгогчийн боловсрол, сургалтын төвтэй. Сонгуулийн үед сонгогчид эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллээр хангах 1800-2800 лавлах утсыг ажиллуулж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд зориулан “Сонгогчийн ном”-ыг цахим болон цаасан хэлбэрээр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана. Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Сонгогчдын боловсрол харьцангуй дээшилж, сонгуульд оролцож, саналаа өгч байгаа хүний тоо нэмэгдэж байгаа.
 
- Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой санал, гомдол, хүсэлт, шийдвэрлэх асуудлын талаар сонгуулийн хороонд иргэд, сонгогчдоос ирүүлсэн мэдээлэл хэр байгаа вэ? Ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Энэ тал дээр СЕХ нэлээд нээлттэй биш байгаа гэдэгтэй та санал нийлэх үү? 
 
- Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонгуулийн төв байгууллага буюу Сонгуулийн ерөнхий хороо нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллага. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн үйл явцыг нийтэд ил тод, нээлттэй явуулж ирсэн бөгөөд сонгуулийн дүн мэдээг гаргах үйл явц, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, сонгуулийн хороодод хүргүүлэх, сонгуульд ашиглах, хэсгийн хороодоос дүн дамжуулах, ажиглагчдад дүнг танилцуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулдаг. Сонгогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг нь тухай бүрт өгч байгаа.
 
Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гомдол, маргааны хувьд сонгогч зайлшгүй мэдэж байх ёстой дараах зүйлс бий. Юуны өмнө сонгуулийн аливаа хэрэг маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ. Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан дээд шатны сонгуулийн хороонд гомдлоо гаргана. Ингэхдээ тухайн шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэлээ гаргана. Сонгуулийн санал хураалтын дүнг өргөн мэдүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт гомдол гаргах бол Үндсэн хуулийн цэцэд хандах бөгөөд бусад тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд гаргана гэдгийг сонгуулийн насны хүн бүр мэдүүштэй. Зөрчлийн тухай хуульд “Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил” гэсэн бүлэгт “Сонгуулийн хуулийг зөрчих” гэсэн хэсэгт 36 төрлийн зөрчлийг хүлээлгэх хариуцлагын хамт тусгасан байдаг. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
 
- Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Д.Сумъяабазар: Нийслэлийн...
Денвер Наггетс хожиж цувралыг 4-2...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар 2087 хэсгийн хороонд 18,647 албан хаагч ажиллана

Kuzmo 2021-06-04

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Ярилцлага   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

13 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

13 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

14 цагийн өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

14 цагийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

14 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

14 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах