Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэх дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох санал Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар чуулганы танхимд мэдэгдсэн.
Харин баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр хөөн хэлэлцэх хугацаа бус, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн юм байна. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд “25 дугаар суваг” телевизэд ярилцлага өгөхдөө “Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.долларыг хахуульд өгсөн” хэмээн мэдэгдэж, нотлох баримтаа АТГ-ынханд өгсөн билээ. Өдгөө АТГ-ынхны саналыг прокурор хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Хэрэв Т.Ганболдын ярьсан нь батлагдаагүй бол түүнд бусдыг гүтгэсэн үндэслэлээр хариуцлага тооцож болзошгүй. Гэхдээ Д.Дорлигжавын цуглуулсан үнэтэй олон машины цуглуулгыг үндэслэлгүй хөрөнгөжиж олж авсан байж болзошгүй хэмээн хууль сахиулагчид шалгаагүй нь хачирхалтай.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.