Монголын түүх, соёлын үнэт өв болон хадгалагдах “The Medicine Buddha” баримтат киноны нээлт өнөөдөр Гэгээнтэн кинотеатрт болж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Уг кинонд Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн Захирал, Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч, профессор Д.Нацагдоржийн амьдрал, үйлс бүтээлийг харуулсан бөгөөд түүгээр дамжуулан Монголын шашин, уламжлалт анагаах ухаан, өв соёл, үзэсгэлэнт байгалийг бүхлээр нь үзүүлэх аж.
Киноны зураг авалт сар гарангийн хугацаанд үргэлжилсэн ба зураг авалт АНУ-ын Лондон хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Завхан аймгийн Цагаанчулуут суманд болжээ.
Нэг ёсондоо Монголын шашин, уламжлалт анагаах ухааныг гадныхны нүдээр тольдсон бүтээл болсон хэмээн онцолж болохоор байгаа юм.
Өнөөдөр “Гэгээнтэн” цогцолборт болсон нээлтэд шашин төрийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, уламжлалт анагаах ажиллаж, сурч байгаа хүмүүс гээд маш олон хүмүүс ирсэн байлаа.
Дашрамд сонирхуулахад, киноны найруулагчаар Бенжамин Жонс ажиллажээ. Тэрбээр 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртсэн байна.
Ийнхүү Английн “EYE-CUE FILMS”-ийн “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд бүтээсэн “The Medicine Buddha” киног бүтээжээ. Харин зөвлөх продюсероор Константин Палвидис, зураглаачаар Жерри Васбентер нар ажилласан бол киноны тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бэн Кингсли уншсан юм. Жерри Васбентер нь өмнө нь “Бөгжний эзэн” болон “Гравити” зэрэг холивудын кинонуудын зураг аватиыг хийж гүйцэтгэж байсан дэлхийн нэрт зураглаачдын нэг юм.
Эдгээр дэлхийн томчуудын бүтээсэн “The Medicine Buddha” кино нь 2018 онд Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан бөгөөд 2019.05.31-нд Лондонд нээлтээ хийжээ. Харин өнөөдөр Монголчуудад албан ёсоор нээлтээ хийж байгаа нь энэ юм байна.
Нээлтийн үеэр киноны багийнхан болон оролцсон зарим хүмүүстэй цөөн хором ярилцах боломж олдсон юм.
Д.Нацагдорж: Монголын уламжлалт анагаах ухаан, шашин доройтож явсан үе бий ч түүнийг сэргээж байгаадаа баяртай байна
Д.Нацагдорж: /Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн Захирал, Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч, профессор/
-Шинийн 8-ны билэгт сайн өдөр “The medicine Buddha” хэмээх баримтат нээлтээ хийж байна. Энэ кинонд миний бие оролцсон. Тиймээс миний болон монголчуудын талаар кинонд гарах болно.
Тэр тусмаа Цагаан сарын үеэр зураг авалт болсон учир Монголын өв соёл, уламжлалт анагаах ухааны онцлог байдал, Монголын байгаль хангай гээд бүхнийг багтаасан. Цаашид монголчуудын өв соёл, уламжлалт анагаах ухаан, бурхан шашны энэ олон зүйлийг дэлхийд таниулж байгаа кино болсон гэж итгэж байгаа. Одоо Америк, Англи, Канад зэрэг улсуудад энэ кино гарч байгаа юм билээ. Тиймээс монголчуудынхаа өв соёлыг дэлхийд таниулахад өөрийн чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулсан болов уу гэж бодож байна.
Сар гаруйн хугацаанд 60 гаруй цагийн зураг авалт хийсэн байдаг юм. Түүнээсээ түүвэрлэн нэг цаг 50 минут буюу 110 минутын киног бүтээсэн гэсэн. Нэг ёсондоо гадныхны нүдээр “бичигдсэн” кино гэж хэлж болох юм. Миний хувьд энэхүү кинонд оролцсондоо баяртай байна. Яагаад гэвэл Монголын уламжлалт анагаах ухаан, шашин маань буурч доройтож явсан үе бий. Буруугаар сурталчлагдаж байсан үе бий. Одоо юм ил тод болсон энэ цаг үед зөв талаас нь мэдээлэл өгч байгаа болов уу гэж бодож байна.
Хамба лам Д.Нацагдорж гэвэл мэддэг нэг хэсэгхэн хүрээлэл байгаа болохоос бүх нийт массаараа мэдэхгүй. Тэр тусмаа гадныхан бүр ч мэдэхгүй. Харин Монгол гэдэг ийм улс байдаг юм байна. Монголын анагаах ухаан, шашин, өв соёл нь ийм байдаг юм байна гэдэг талаас нь Монголын дэлхийд харуул байгаа кино гэж харж байгаа.
Нөгөөтэйгүүр барууныхны аливааг хардаг сэтгэхүй, нүд, бодлого нь киног хийхдээ өр байдаг болов уу. Чанартай сайхан бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо киногоо үзэх гэж байна. Энэхүү кинонд найруулагч, зураглаач гээд голлон ажилласан хүмүүс нь маш алдартай юм билээ. Тухайлбал, зураглаач нь л гэхэд “Бөгжний эзэн” зэрэг холливудын олон кинонд ажиллаж байсан хүн байна билээ. Тэгэхээр энэ кинонд асар их ач холбогдол өгсөн нь харагдаж байгаа байх.
Бенжамин Жонс: Хамба багшаар дамжуулан уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулахыг хүссэн
Бенжамин Жонс: /Киноны найруулагч /
-Таныг баримтат киногоор дагнан урам бүтээл хийдгийг мэднэ. Энэ удаад яагаад энэ сэдвийг хөндөх болсныг сонирхож болох уу?
-Би дэлхийн олон орноор аялж баримтат кино хийж байсан. Энэ удаагийн киног хийх болсон шалтгаан нь бол хамба багш маань монголчууд төдийгүй дэлхийн олон улсын хүмүүсийг анагааж, итгэлийг нь хүлээж байгааг харсан, мэдсэн. Тиймээс хамба багшид түшиглэн кино хийж, түүний үйл хэргийг дэлхий дахинд таниулахыг зорьсон.
-Мэдээж киноны амин сүнс болох найруулгыг хийсэн хүний хувьд хийсэн бүтээлээс нь хүмүүс юу авч үлдээсэй гэж хүсч байгаа вэ?
-Мэдээж уламжлалт анагаах ухаан гэх том сэдвийг хамба ламын өөрийнх нь амьдрал, аж ахуйгаар дамжуулан олон нийтэд, дэлхий дахинд түгээхийг зорьсон. Зорилгодоо хүрч чадсандаа баяртай байна.
-Энэхүү кино маань 2018 онд Монголын үндэсний кино урлагийн академийн “Академи авардс-2018” наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан байна лээ. Мөн гадны хэд хэдэн улсад гарч байгаа юм билээ. Гадныхан хэрхэн хүлээн авч байна вэ?
-Кино маань 2019 оны тавдугаар сарын 31-нд Лондон хотод нээлтээ хийсэн. Одоо Америк, Англи, Канад гэсэн улсуудад гарч байгаа. Мөн цахим худалдааны томоохон компани болох “Амазон”-аар дамжуулан дэлхийн сая сая үзэгчдэд хүрээд байна. Хүмүүс их сайхан хүлээн авч байгаа.
Өнөөдөр Монгол Улсдаа нээлтээ хийж байна. Цаашид ямар нэгэн онлайн хэлбэрээр үзэгчдэд хүргэх арга хэлбэрийг судална.
П.Очирбат: Зөвхөн монголчуудын тусын тулд биш, дэлхийн хүн төрөлхтөнд ач тусаа өгнө гэж итгэж байна
П.Очирбат: /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/
-“Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төвийг үүсгэн байгуулагч Д.Нацагдорж хамба Монголын уламжлалт анагаах ухааныг бүх талаар нь хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцож байгаа хүн.
Ингэхийн тулд сургууль, сургалтын төв байгуулж хойч үеэ бэлтгэн, эмнэлэг байгуулж эмчилгээг нь түгээн дэлгэрүүлэх замаар Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж яваа. Тэрбээр хүмүүсийн тэр бүр хэрэглэхээ больсон уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд хичээж байгаад баяртай байгаа.
Энэ нь зөвхөн монголчуудын тусыг тулд биш, дэлхийн хүн төрөлхтөнд ач тусаа өгөх чухал алхам болно гэж итгэж байна. Яагаад гэвэл өвчин гэдэг зүйл зөвхөн монголчуудад бус дэлхийн бөмбөрцгийн хаана ч байгаа хүнд ирдэг зовлон. Түүний шалтгаан, үндэс нь төстэй байдаг учраас тэр шүү дээ. Тиймээс дорно дахины уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн дэлгэрүүлэх, таниулахад энэ кино маш чухал хүчин зүйл болно гэж үзэж байгаа.
Үүнийг гадаадынхан их сонирхож, өөрсдийн санаачлагаар энэ киног хийж дэлхий дахинаа уламжлалт анагаах ухааны сурталчилъя гэсний үндсэн дээр хийхээр болсон юм билээ. Миний хувьд энэ киног танин мэдэхүйн чанартай бүтээсэн байж магадгүй гэж харж байгаа. Хамгийн гол зорилго бол мэдээж уламжлалт анагаах ухааныг дэлхийд сурталчлах юм шүү дээ..
Миний хувьд энэ эмнэлэгт өөрөө хэвтэн эмчлүүлж, эдгэрсэн хүний хувьд энэ эмнэлгийн талаар, Д.Нацагдорж хамбын талаар, уламжлалт анагаах ухааны талаар өөрийн бодол санааг ярьж, энэ кинонд бичүүлсэн юм. Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн энэ эмнэлгийнхээ талаар юу бодож байгаа нь гадныханд бас сонирхолтой байх. Тиймээс энэхүү киног бүтээгчид намайг зориуд урьж оролцуулсан байж магадгүй гэж бодож байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.