• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ихийг олох хүсэлд автсан төсөвт их эрсдэл байна

- Манай улсаас ирэх жил 42 сая тонн нүүрс авна гэж өмнөд хөрш амлаагүй 

- Боломжит орлогынхоо хэрээр том зарлагууд төлөвлөсөн Засгийн газар ирэх онд 42 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулна. Ингэснээр 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон

- Хэрэв ирэх жил дээр дурдсан 42 сая тонныг бид борлуулж чадахгүй бол энэ нь төсөвт алдагдал болно. Алдагдал нь өр гэсэн үг. Он оны төсвөө бид долоо хэмжээгүйн улмаас алдагдал нь талийж, улс орны төсөв дамжсан өр огцом өссөн билээ

- Австралийн Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны яамнаас нийтэлсэн судалгаагаар 2020 онд хятадын гангийн үйлдвэрлэл буурах таамаглал гаргасан байна. Үүгээр бол зах зээлд нүүрсний эрэлт буурна гэсэн үг 

БНХАУ манайхаас 42 сая тонн нүүрс авна гэж амлаагүй. Худалдааны маргаан, агаарын бохирдлын эсрэг аж үйлдвэрийн салбартаа гаргаж буй эрс шийдмэг өөрчлөлт нь манай улсын эдийн засгийн орлогын цөм хэсэг болох нүүрсний салбарт гүнзгий нөлөөлж мэдэхээр байна. Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилсээр. Ирэх жил улс даяар хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийх, хэдээр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэхээ өнөөдөр шийдэх гээд УИХ, Засгийн газар аль аль нь ажил хэрэгч уур амьсгалд шилжээд байна. Гишүүд тойрогтоо томхон мөнгө тусгаж авахыг хүсэх бол засаг өргөн барьсан төсвөө өөрсдийн зохиолоор явуулчих гээд хамаг байдгаа хамгаалахын тулд далан булчирхайгаа тоочиж сууна. Сонгуультай жил эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарчмаар хамгийн задгай төсөв УИХ-д орж ирдэг. Тэр жишгээр замнасан 2020 оны төсөв эдийн засагт шинэ эмгэг өвчний вирус тээж явна. Боломжит орлогынхоо хэрээр том зарлагууд төлөвлөсөн Засгийн газар ирэх онд 42 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулна. Ингэснээр 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Уншигч танд 42 сая тонн нүүрс нэг л танил, дотно санагдаж байгаа биз. Энэ оны төсөвт мөн ийм хэмжээний нүүрс экспортолно гэнэ баталсан. Харин өнөөдөр уг төлөвлөгөө дөнгөж 60 хүрэхгүй хувийн биелэлттэй байна. Он дуусахад ердөө хоёр сарын хугацаа үлдлээ. Энэ хооронд дутуугаа манайх хэчнээн хүссэн ч нөхөж барахгүй. Тийм боломж бас үгүй. Өмнөд хөршийн импортын нүүрсний төлөвлөгөө хэдийн ханасан бөгөөд зах зээлд илүүдэл үүсэх нь холгүй байна. Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн мөн өдийд, яг төсөв ярьж хэлэлцэж байхад 42 сая тонн хэр бодитой вэ гэсэн асуулт Засгийн газарт ирж байлаа. Тухайн үед төсвөө хамгаалж, хэнтэй ч нүүр тулахад бэлэн суусан Сангийн сайд гаалийн шинэчлэлийг 2019 онд хийж дуусгаснаар бид 42 сая тонныг гаргах бүрэн дүүрэн боломжтой гэж хариулж байв. Гэвч гаалийн шинэчлэл энэ онд дорвитой урагшилсангүй. Экспортын гарц шинээр бий болсонгүй. Нүүрс тээврийн авто зам сайжирч, аюулгүй ажиллагаа дээшилж, хүний оролцоо энд багассангүй. Нөхцөл байдал тийм ч дээрдсэн юм алга. Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил бодитоор бас хөдөлсөнгүй. Дээрх хэмжээний нүүрсийг худалдан борлуулахад гол итгэл, найдвар өгч байсан нь энэ маршрут байв. Нүүрсний экспортын биет хэмжээг өсгөж тооцсон Засгийн газарт зах зээлийн үнэ 2019 оны турш тогтвортой байсан нь аз боллоо. Харин 2020 оны хувьд нүүрсний үнэ буурна гэсэн бүүдгэр хүлээлт өнөө давамгайлж байна. Үүнд БНХАУ-ын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, АНУ-тай тус улсын өрнүүлж буй худалдааны маргаан, агаарын бохирдлын эсрэг аж үйлдвэрлэлийн салбартаа гаргаж буй эрс шийдмэг өөрчлөлтүүд нь манай улсын эдийн засгийн орлогын цөм хэсэг болох нүүрсний салбарт гүнзгий нөлөөлж мэдэхээр байна. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалах өнөөдрийн нөхцөлд бид хэдийг зарахаа шийдэх бус харин худалдан авагч тал хичнээнийг манайхаас авахаа мэдэх билээ. Хятад, Монголын хооронд жилд 42 сая тонн нүүрс авна, өгнө гэсэн бизнесийн нарийн чанд гэрээ, хэлцэл гэж байхгүй. Манай улсаас ирэх онд дээрх хэмжээний нүүрс өмнөд хөрш рүү нийлүүлэх дэд бүтцийн нөөц, боломж мөн хязгаарлагдмал байна. Нүүрс тээвэрлэх төмөр замгүй, байгаа засмал нь одоогийн ачааллаа дийлэхгүй байгаа нөхцөлд зөвхөн хил гаалийн шинэчлэлээр дамжуулан экспортын хэмжээг тэнгэрт тултал нь өсгөж тооцох нь хэнд ашигтай вэ. Байхгүй орлогыг байх боломжтой гэж үзсэн Засгийн газарт энэ нь ашигтай. Өөрийн сонгогдсон тойрогт ахиу мөнгө хуваарилуулах, тэр хэрээр төсвийн хөрөнгө оруулалт татаж чадсан гэдэг утгаар УИХ-ын гишүүнд бас сайн нэр ирж наалдана. Харин хэтэрхий өөдрөг төсөөллийн балаг эдийн засагт, өрхийн төсөвт, хувийн хэвшлийн нуруун дээр ирж буудаг билээ. Хэрэв ирэх жил дээр дурдсан 42 сая тонныг бид борлуулж чадахгүй бол энэ нь төсөвт алдагдал болно. Алдагдал нь өр гэсэн үг. Он оны төсвөө бид долоо хэмжээгүйн улмаас алдагдал нь талийж, улс орны төсөв дамжсан өр огцом өссөн билээ. Төсвөөс төрсөн тэрбумтан гэж шинэ нэр хэллэг хүртэл гарсан нь саяхан. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Түвшинтөгс “Төсөв эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан, эмзэг байдлыг өнөө улам даамжруулж байна” хэмээн оношилж байсан. Түүний хэлснээр, төсөв яах аргагүй эдийн засаг өвдөх, өвчин нь ужиг архаг болоход хүргээд байна. УИХ, Засгийн газар төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрсдөө зөрчөөд байгааг цөөнгүй эдийн засагч бас анхааруулах болсон. Төсвийн үрэлгэн зардлаа өндөр орлогоор нуух гэсэн оролдлого гэж үүнийг зарим нь дүгнэж буй. Азийн хөгжлийн банк, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын донор санхүүгийн байгууллагууд манай улсын 2020 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг дуу дуугаа аван бууруулсан. Тэдний судалгаанд суурилсан таамгийг энэ оны урьдчилсан хүлээлттэй харьцуулахад ирэх жилийнх улам тааруу байгаа. Эдийн засгийн өсөлт энэ оныхоос буурч, зургаан хувьтай байна гэсэн тайлан бий. Гэтэл Засгийн газар орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд төгрөг болгож, төсвөө огцом тэлсэн нь өдгөө шүүмжлэлийн бай болоод байна. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувьтай байхаар тооцсон ч орлогын эрсдэл хамгийн өндөр байгааг уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар хэлсэн юм. Түүний үзэж буйгаар, ирэх жил нүүрсний зах зээлийн нөхцөл байдал тийм ч дардан байхгүй нь. Өмнөд хөршийн зах зээлд нүүрсээ нийлүүлэх хүсэлтэй орнуудын өрсөлдөөн улам ширүүсэж байгаагаас гадна манай улсын хувьд хамгийн том сорилт дэд бүтэц, түүний дотор өчнөөн жил ярьж буй төмөр замын асуудлаа өнөөдрийг хүртэл бид шийдэж чадаагүйг тэрбээр нэмж хэллээ. Хэрвээ төмөр замтай байсан бол 42 сая тонн гэдэг зорилт тийм ч хол биш аж. Экспортын орлогын 30 гаруй хувийг нүүрс бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөлттэй гарахад хамгийн том түлхэц нь нүүрс, зэс байж ирсэн. Гэхдээ худалдан авагч өмнөд хөршийн эдийн засаг жилээс жилд өсөлтийн хурдаа хасаж эхэллээ. Энэ оны ДНБ-ий өсөлт нь 2018 оныхоос буурах бас л хүлээлттэй байна. Ирэх жилийнх нь эдийн засгийн өсөлт зургаан хувиас таван хувь руу орохоор байгааг Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк ээлжит тайланд дурдсан. Хятадын эдийн засгийн өсөлт сөөм сөөмөөр агшсаар байвал манай улсын хувьд 42 сая тонн нүүрс борлуулж, 1.5 их наяд төгрөг халааслах төлөвлөгөө улам бүрхэг болно гэсэн үг. Манайхаас урд хөршийн зах зээлд экспортолж буй нүүрсний жигнэсэн дундаж үнэ 85.7 ам.доллар байна. Ирэх оны төсөвт нэг тонн нүүрсний дундаж үнийг 74.7 ам.доллараар төсөөлсөн. Австралийн Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны яамнаас нийтэлсэн судалгаагаар 2020 онд хятадын гангийн үйлдвэрлэл буурах таамаглал гаргасан байна. Үүгээр бол зах зээлд нүүрсний эрэлт буурна гэсэн үг. Монгол улс ирэх жил уул уурхайн салбараас нийт 3.2 их наяд төгрөг олохоор төсөвт тооцсон. Энэ нь төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлж байна. Ихийг олох хүсэлд автсан төсөвт их эрсдэл байгаа нь эндээс харагдана.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн сайд бүсгүйчүүд
Б.Баасанцогтын "байгуулсан" шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү
Тамга ч үгүй, дарга ч үгүй АН
Хүний эрхийн зөрчил хүрээгээ тэлж буйг НҮБ-аас анхаарууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Олимпизм
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Засгийн газар
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Хөлбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Яам
  • •Оддын амьдрал
  • •Чуулган
  • •Ярилцлага
  • •Халуун сэдэв
ХУРААХ
“Хот байгуулалтын түүхэн үйл...
Дарга нар нь мөрийтэй тоглоомын...

Ихийг олох хүсэлд автсан төсөвт их эрсдэл байна

2019-10-28

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн сайд бүсгүйчүүд
Б.Баасанцогтын "байгуулсан" шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү
Тамга ч үгүй, дарга ч үгүй АН
Хүний эрхийн зөрчил хүрээгээ тэлж буйг НҮБ-аас анхаарууллаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Маргааш өглөө 07:30 цагт 70 дахь удаагийн "Бүх оддын тоглолт" эхэлнэ

15 цагийн өмнө өмнө

Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдана

15 цагийн өмнө өмнө

Л.Отгонбаатар торгуулийн тойрогт барилдана

15 цагийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөө барилдана

16 цагийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн торгуулийн тойрогт барилдахаар боллоо

16 цагийн өмнө өмнө

Л.Отгонбаатар хэсгийн аваргын төлөө барилдана

17 цагийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн хэсгийн аваргын төлөө Бельгийн бөх Тома Никифоровтой барилдана

18 цагийн өмнө өмнө

Л.Отгонбаатар эхний учраа бөхөө давлаа

18 цагийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн хоёрдугаар тойрогтоо ялалт байгууллаа

19 цагийн өмнө өмнө

Ө.Дүүрэнбаяр тэмцээнээ өндөрлүүллээ

19 цагийн өмнө өмнө

Г.Алтанабагана тэмцээнээ өндөрлүүллээ

19 цагийн өмнө өмнө

Х.Баттулга: Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцлаа эцэс болгож, улс үндэсний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ

19 цагийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн эхний учраагаа давлаа

19 цагийн өмнө өмнө

Э.Гандиймаа эхний тойрогтоо ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

21 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан долоон байршил

21 цагийн өмнө өмнө

Ковид19-ийн 67 тохиолдол бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

Ө.Дүүрэнбаяр тэргүүтэй 4 бөх өнөөдөр Ташкентын дэвжээнд гарна

22 цагийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар Ташкентийн дэвжээнд барилдсан барилдааны бичлэг

22 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар: НОК, ДОК-ыг ажиллахгүй байна гэх ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад харамсаж байна

22 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Чулуун сум орох замыг хаажээ

22 цагийн өмнө өмнө

Ташкентын дэвжээнээс Монголын Улсын хоёр дахь алтан медалийг Ц.Цогтбаатар хүртлээ

22 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

22 цагийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 градус дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар Ташкентын дэвжээнээс алтан медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

ОУХМ Б.Ганхайч 5-р байр орлоо

1 өдрийн өмнө өмнө

Төв аймагт 4 тохиолдол батлагджээ

1 өдрийн өмнө өмнө

ОУХМ Б.Ганхайч хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

ОУХМ Н.Дагвасүрэн 7-р байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдана

САНАЛ БОЛГОХ
2 өдрийн өмнө өмнө

МУГТ М.Уранцэцэг Ташкентийн дэвжээнд дөрөв дэх удаагаа түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар Ташкентын дэвжээнээс алтан медаль хүртлээ

2021-03-01 өмнө

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь /21.03.01-21.03.05/

2021-03-02 өмнө

Шинжилгээ авах цэгүүдийг нэмлээ

2021-03-01 өмнө

Сансарт цойлсон монгол хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа

2021-03-01 өмнө

“37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн Ж.Амарзаяа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ

2021-03-01 өмнө

2016 оны NBA-ын "Slam Dunk" тэмцээн - Аарон Гордон vs Зак Лавин

2021-03-03 өмнө

Холын зайн шидэлтийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

2021-03-01 өмнө

32 дахь Ерөнхий сайдын 30 хоног

2021-03-03 өмнө

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

2021-03-03 өмнө

Ц.Ганзориг: COVID-19-ийн вакцины татан авалтуудаа гуравдугаар сардаа авч дуусгана

2021-03-04 өмнө

ОЮУ ТОЛГОЙ 648.9 ТЭРБУМЫН ТАТВАРАА ТӨЛЛӨӨ

2 өдрийн өмнө өмнө

Ё.Басхүү, Л.Сосорбарам, М.Уранцэцэг нар алтан медалийн төлөө барилдана

2021-03-01 өмнө

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 13, гурав нь эх үүсвэр тодорхойгүй

2021-03-03 өмнө

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаас ямар асуудлыг хэлэлцэх вэ

2021-03-01 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр

2021-03-03 өмнө

Бостон Селтикс талбайдаа ЛА Клипперс багийг буулгаж авлаа

2 өдрийн өмнө өмнө

Төрийн сайд бүсгүйчүүд

2021-03-03 өмнө

Ур чадварын тэмцээнд оролцох тоглогчдын нэрс тодорчээ

2 өдрийн өмнө өмнө

Леброн эхний тоглогчоороо Яннис Адетокумбог, Дурант Кайри Ирвингыг сонгожээ

2021-03-01 өмнө

Яннис Адетокумбо 34 оноог авсан бичлэг

2021-03-01 өмнө

Лос Анжелес Клипперс хожигдож бүсдээ гурав луу уналаа

2021-03-01 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-03-01)

2021-03-04 өмнө

Б.Баасанцогтын "байгуулсан" шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү

1 өдрийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

Wikileaks дуулиант илчлэлт хийгээд 10 жил боллоо. Тэд дэлхийг яаж өөрчилсөн бэ?

2021-03-01 өмнө

Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай

2 өдрийн өмнө өмнө

Ташкентын их дуулгад өнөөдөр манайхаас 9 бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

МУГТ М.Уранцэцэг Ташкентийн дэвжээнд барилдсан барилдааны бичлэг

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах