• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Баттулга: Дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байна

Дорнын уудам хязгаар, Халх голын сав газарт тэртээ дайны  жилүүдээс үлдсэн сумны сорви болгон дээр нь ижилхэн шар цэцэгс ургасан нь их талын энгээр нар дэвссэн мэт болгожээ. Энд өнгөрсөн хавар эхлүүлсэн “Шинэ сум”-ын бүтээн байгуулалтын ажил анх төлөвлөснөөс 20 хувиар түрүүлж яваа аж. Уг нь энд 1976 онд ЗХУ-ын /тэр үеийн нэрээр/ тусламжаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий  иж бүрэн сум байгуулж өгсөн түүхтэй. Өдгөө цаг хугацааны уртад хуучирч муудсан хэдэн байшин, ихэнх нь нурж алга болсон хуучин балгасууд түүх өгүүлэх мэт сааралтаж харагдана. Тэгвэл 40 жилийн дараа  Халх гол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил  өнөөдөр ид өрнөж, өргөгч кран, шавар зуурагч машин, барилгын материалын  үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дуу чимээ  нүргэлж байна. Тэнд “Нутгийн удирдлагын ордон”, 250-300 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 640 хүүхдийн  сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг шинээр  ашиглалтад оруулна. Ингэхдээ дэд бүтцийн асуудал, халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламж, дотоод засал, сагсан болон хөл бөмбөгийн талбай, зам, автомашины зогсоол гэх мэт гаднах тохижилтыг хамтад нь шийдэж, ажлын явц 80 гаруй хувьтай явж байна. “Шинэ сум” цогцолборын  төв хэсэгт Халхголын байлдааны ажиллагааг удирдсан ЗХУ-ын маршалГ.К.Жуков жанжны морьт хөшөөг байрлуулсан нь сүрлэг үзэгдэнэ. Хөшөөн дээр “Эрхүүгийн ард түмнээс ах дүү Монголын ард түмэнд дурсгав” хэмээн сийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг  Дорнод аймгийн Халхгол суманд  очиход ийм дүр зураг өөдөөс нь угтлаа. Энэ жил түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг  манай улс  ах дүү ОХУ-тай хамтран тэмдэглэнэ. Иймд тус сумын төвийг шинэчлэх   ажлыг эхлүүлснээ Төрийн тэргүүн нэг ёсондоо өөрийн биеэр очиж шалгасан нь энэ юм.

Үе үеийн Ерөнхийлөгч нар “Би ийм ажил хийсэн, шийдсэн, хэрэгжүүлсэн” гэж хэлдэггүй ч бүгд улс орон, хүн ардын амьдралд нөлөөлөхүйц ажлыг хэрэгжүүлсэн байдаг. Халхгол сумыг шинэчлэх төсөл бол одоогийн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа том  ажлын нэг юм. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгааг дуулган  Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж байв. Үүний хариуд ОХУ-ын тал санхүүжилтийг нь шийдвэрлэхээ илэрхийлсэн нь төсөл хэрэгжих эхний алхам болсон юм. Үүний дараа ЕТГ-ын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, найман сая евро хандивлах болсноо мэдэгдсэнээр, газар шорооны ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн юм. “Шинэ сум” төслийн гүйцэтгэгчээр  Б.Цогтсэргэлэн захиралтай “Их Модун” компани ажиллаж байгаа. Тус компани барилгын салбарт  арвин туршлагатай, тэр дотроо Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд шинэ сум төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Халхголын бүтээн байгуулалтад тус компанийн үндсэн ажилчдаас гадна  туслан гүйцэтгэгчээр Барилгын цэргийн 338 дугаар анги, Эрдэнэтийн 110 дугаар анги, Зэвсэгт хүчний жанжин шатбын алба хаагч, офицер ахлагч нар оролцож байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халхголын “Шинэ сум” төслийн ажлын явцтай танилцах үеэрээ бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байгаагаа онцлон тэмдэглэв. Тэрээр “Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950-1960 онд гаргасан. Одоо XXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж  ярилцах хэрэгтэй. XXI зуунд хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ, малчдын орлогыг яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Малаас гаралтай түүхий эдийг баталгаатай борлогддог байлгахын зэрэгцээ газар тариалангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Халхгол сумаар жишээ авахад Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай энэ бүс нутагт газар тариаланг хөгжүүлж хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Орон нутагт нь ямар нэг боловсруулах үйлдвэр барих зэргээр төр бодлогоор дэмжих шаардлагатай. Халхголын тулалдааны 80 жилийн түүхт ойгоор бөх барилдуулж, морь уралдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалтыг бий  болгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. Ирэх  сарын 3-нд хоёр улс түүхт 80 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэнэ. Энэ үеэр шинэ сумын бүтээн байгуулалтын ажил дуусч, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байх болов уу. Энэ мэтээр  бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. 2012 онд УИХ-аар алслагдсан сумдыг шинэчлэхээр болсон ч 2-3 хан сумыг шинэчлээд зогссон. Тэгвэл өнөөдөр Халхголын бүтээн байгуулалтаар сум шинэчлэх ажил амжилттай үргэлжилж байгааг  та бүхэн харж байгаа байх. Энэ  ажилд барилгын цэргийн анги, цэрэг дайчид оролцож байгаа. Дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байна” гэв.

И.К.Азизов: Түүхт ойгоо  тэмдэглэж, эрэлхэг  баатруудаа хамтдаа дурсана   

Ерөнхийлөгчтэй хамт ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон  албаны бусад хүмүүс Халхголын бүтээн байгуулалттай танилцсан. Ноён И.К.Азизов хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, ОХУ-ын талд хүсэлт тавьснаар өнгөрсөн жил Дорнын эдийн засгийн чуулганы үеэр шийдэж, санхүүжилтийг нь гаргаж байгаа Халхгол “Шинэ сум” төслийн ажил эрчимтэй явагдаж байна. Энэ жил хоёр улс ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хойч үеийнхэндээ хуучин дайны түүхийг ойлгуулах, эрэлхэг баатруудынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор төслийг хэрэгжүүлж байгаа нь бахархалтай. XXI зууны “Шинэ сум” төслийг хуучин хөдөө аж хуйн суурин газраас орчин үеийн хөгжлийг тодорхойлох шинэ төв болгон байгуулж байгаагаараа онцлог юм. Нөгөө талаас Монгол Улсын хязгаар нутаг, хөдөө сумд цаашид ийм загвараар хөгжих боломжтойг харуулж байгаагаараа онцлогтой. Төслийг санаачилсан зорилгыг би ингэж харж байгаа. Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусах шатандаа орсон нь сайшаалтай. Төслийг хэрэгжүүлэх боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газарт баярласнаа илэрхийлье. Энэ ажлыг хурдтай, чанартай сайн гүйцэтгэж байгаа “Их Модун” компанийн хамт олон, барилгын цэргийн анги, хэсгийн бие бүрэлдэхүүн, цэрэг дайчид, мөн нутгийн иргэдэд талархал илэрхийлье” гэсэн юм.

Б.Цогтсэргэлэн: Ирэх сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн

Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Их Модун” компанийн захирал Б.Цогтсэргэлэнгээс Халхгол “Шинэ сум”-ын төсөл ямар онцлогтой болон төсөв зардал, ажлын явцын талаар сонирхсон юм.

-Танай компани өмнө нь Баянхонгор аймагт “Шинэ сум” төслийг гүйцэтгэсэн. Халхгол сумынх юугаараа онцлог вэ?

-Технологийн хувьд Баянхонгор аймгийн хоёр суманд байгуулсан “Шинэ сум”-аас өөр. Тэднийг Канад технологиор барьсан бол Халхголын бүтээн байгуулалт бүрэн цутгамал. Хайрга, цутгамлаас өгсүүлээд технологийн дагуу хийхгүй бол голын хайрга ашиглах боломжгүй гэх мэт нарийн ажиллагаа ихтэй. 

-Бэрхшээл байна уу?

-Төвөөс 1000 км алслагдсан, зам муутай учир тээврийн болон үйл ажиллагааны зардал өндөр гарч байгаа. Улаанбаатараас дотоодын үйлдвэрүүдээс цемент, төмөр татаж байна. Урдаас авах зарим материалыг Бичигт,Эрээнээр дамжуулан авч  байгаа.

-Бүтээн байгуулалт хэдэн га газрыг хамарч байгаа вэ?

-Нийт зургаан га газарт цогцолбор байгуулж байна.

Дорнод аймгийн Халхгол “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалт  өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр эхэлсэн ч  ажлын явц  80 гаруй хувьтай ийнхүү үргэлжилж байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд  гадна будгийн болон замын ажил бараг дуусах шат руу орно гэдгийг талбайн инженерүүд тодотгож байсан бол ирэх сарын 30-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй уртасгасан цагаар ажиллаж байгааг барилгын ажилчид хэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ
Өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарсан байна
Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа
Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Засгийн газар
  • •Гэмт хэрэг
  • •Намууд
  • •Ярилцлага
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Хөлбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Яам
ХУРААХ
Ш.Пүрэвсүрэн: Гацууртын ордын...
Алтны ханш өслөө

Х.Баттулга: Дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байна

2019-08-08

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ
Өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарсан байна
Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа
Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 минутын өмнө өмнө

Сөүлээс ирсэн иргэдийг "Зүчи", "Мичид-2", "Наранбулаг"-т тусгаарлажээ

44 минутын өмнө өмнө

Өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарсан байна

1 цагийн өмнө өмнө

Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа

2 цагийн өмнө өмнө

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

2 цагийн өмнө өмнө

Өмнөговь аймгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

2 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: Өргөжүүлсэн тандалтад хамрагдсан зургаан хүнээс халдвар илэрсэн

2 цагийн өмнө өмнө

Онцгойгийн алба хаагчид “Старекс” автомашиныг бүрэн тоноглож, дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ

2 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

3 цагийн өмнө өмнө

Өдөртөө 16-18 градус хүйтэн байна

22 цагийн өмнө өмнө

Ц.Туваан: АН-ын өмнөх даргад биш шинэ даргад тамгаа хүлээлгэж өгнө

22 цагийн өмнө өмнө

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас "Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн" гэж хариуцлага тооцож байгаагүй

22 цагийн өмнө өмнө

“Pfizer” вакцин тариулсан 23 хүн нас баржээ

22 цагийн өмнө өмнө

Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

22 цагийн өмнө өмнө

Бэн Симмонс трипл дабл гүйцэтгэж баг нь хожлоо

22 цагийн өмнө өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Доха Мастерс 2021 тэмцээний цэвэр ялалтуудын бичлэг

1 өдрийн өмнө өмнө

Монгол эрдэмтэд эдгэрсэн иргэнд дархлаа тогтсон эсэхийг шинжлэх оношлуур бүтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа ХҮН-ын даргаасаа бууж, Т.Доржхандыг сонгожээ

1 өдрийн өмнө өмнө

М.Уранцэцэг “Доха Мастерс 2021”-аас хүрэл медаль хүртсэн бичлэг

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

1 өдрийн өмнө өмнө

Шинжилгээний цаг авах заавар

1 өдрийн өмнө өмнө

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

1 өдрийн өмнө өмнө

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна

1 өдрийн өмнө өмнө

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

1 өдрийн өмнө өмнө

Дуудлага худалдаагаар борлуулах азын дугааруудыг зарлажээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалтыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

“Сахилгын хорооны гишүүдийг УИХ томилсноор шүүх засаглал хараат болно”

1 өдрийн өмнө өмнө

Сургуулийг хаасан нь эцэг эхчүүдийн ажилгүйдлийг нэмэгдүүлсэн

1 өдрийн өмнө өмнө

“30 настай Ш.Урьханы бүтээл удахгүй уншигчдад хүрнэ”

1 өдрийн өмнө өмнө

Залруулга: Монгол Улс Рио Тинтогийн зэсийн төслийг зогсоохоор сүрдүүлж байна

САНАЛ БОЛГОХ
2021-01-10 өмнө

М.Уранцэцэг Гинессийн номонд бичигджээ

2021-01-09 өмнө

Т.Аюурсайхан: ШҮҮГЧДИЙН НӨЛӨӨ ХҮЧТЭЙ Ч 32:33 САНАЛЫН ЗӨРҮҮГЭЭР ЛОББИГ НЬ УНАГАВ

2021-01-09 өмнө

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу

2021-01-09 өмнө

Такси компаниуд 500-700 төгрөгийн төлбөртэй дугаар ашиглаж байгаа нь илэрлээ

2021-01-11 өмнө

Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ

2021-01-11 өмнө

НИЙСЛЭЛЭЭС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Аж ахуй эрхэлж байсныхаа оронд хөлсний ажилчин болсон нь дээр юм байна

2021-01-13 өмнө

Сиксерс нэмэлт цагт Хитийг буулгаж авлаа

2021-01-09 өмнө

А.Амбасэлмаа: Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдлын тоо 45 болжээ

2021-01-11 өмнө

М.Уранцэцэг “Доха Мастерс 2021”-аас хүрэл медаль хүртлээ

2021-01-11 өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг ардчилсан орны иргэний хувиар хэлж болохгүй гэж үү

2021-01-13 өмнө

Жеймс Харден: Гэвч нөхцөл байдал буруугаар эргэчихээд байна

2021-01-11 өмнө

МУГТ М.Уранцэцэг торгуулийн тойрогт барилдана

2021-01-13 өмнө

УЕПГ: С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажил үргэлжилж байна

2021-01-11 өмнө

МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

2021-01-11 өмнө

“Доха Мастерс 2021” эхний өдөр манай улсаас хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөнө

2021-01-11 өмнө

Ё.Басхүү В хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Ан Баултай барилдана

2 өдрийн өмнө өмнө

Хакүхо М.Даваажаргал эдгэрч эмнэлгээс гарчээ

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

2021-01-11 өмнө

Г.Хэрлэн С хэсгийг тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Г.Алтанабагана торгуулийн тойрогт барилдана

2021-01-13 өмнө

ХСҮТ мэс засалд ашиглах өндөр үнэтэй хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авах шийдвэрээ цуцаллаа

2021-01-11 өмнө

Ё.Басхүү торгуулийн тойрогт ОХУ-ын бөх Арам Григорянтай барилдана

2021-01-09 өмнө

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ 18 САЛБАР, ЧИГЛЭЛ

2021-01-11 өмнө

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдаваа: Ардчилсан намд түр зуурын үл ойлголцол л үүсээд байна

2021-01-13 өмнө

Өнөөдөр Дохагийн дэвжээнд манай улсаас хоёр тамирчин барилдана

2021-01-12 өмнө

Г.Одбаяр дэлхийн аварга Японы Соичи Хашимотод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

2021-01-09 өмнө

Голдэн Стэйт Уорриорс 22 онооноос эргэн ирж хожил байгууллаа

2021-01-09 өмнө

Леброн Жеймс MVP жагсаалтыг тэргүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах