Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах төрөлжилтийг дэмжих зорилтын хүрээнд холбогдох арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газарт зөвлөмж болгожээ. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулжээ. Тэд тогтоолын төслийг боловсруулсан байна.
Төсөлд, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Тавантолгой- Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд хэрэгжүүлэх, эхлэлтийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны болон ирэх жилүүдийн цэвэр ашгаас санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн тусгажээ.
Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2014 оны наймдугаар сарын 21-нд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр”-ийг БНХАУ-ын талаас соёрхон батлуулах, гуравдагч зах зээлд гарах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.