УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэж, түүнийг хөхиүлэн дэмжмээр санагдав. Тэрбээр 2016 оны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд байгаа ч хэн хүний зориглож гар хүрээгүй “60 тэрбум”-ын гэх тодотголтой авлига, албан тушаалын наймаалцлын хэргийг илчлэхээр зүтгэж яваа.
Тэр зориглон эхлүүлж чадлаа. Эхнээс нь үр дүнг нь ч үзэж эхэллээ.
Тэрбээр УИХ-ын даргад наймдугаар сарын 20-ныг хүртэл хугацаатай шаардлага хүргүүлж, түүнийхээ үр дүнд УИХ-ын дарга М.Энхболдоор ард түмнээс уучлалт гуйлгаж чадлаа. Энэ түүний амжилт. “Сүүлийн 27 жилийн хугацаанд Төрийн гурван өндөрлөг авлига албан тушаалын хэрэгт холбогдсоныхоо төлөө ард түмнээсээ уучлалт гуйж байсан удаагүй. Түүнийг бидний хэдэн нөхөд хийж чадлаа. Энэ бол улс төрийн соёл, ёсзүйг хэвшүүлэх гүүр болно” хэмээн итгэл дүүрэн ярих Л.Оюун-Эрдэнэ гишүүнээр бахархсан.
Тэрбээр “ангийн” хэдэн нөхдийн хамт УИХ-ын даргад “60 тэрбум”-ын хэрэгт холбогдсондоо уучлалт гуйх, “60 тэрбум”-ын гэх энэхүү хэргийг эвлүүлэг хэмээн хаагдсаныг дахин шалгуулах хүсэлт гаргах, ээлжит бус чуулган зарлаж “60 тэрбум”-ын болон бусад шийдэгдээгүй байгаа авлигын хэргүүдийг сонсох, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай хариуцлага тооцох зэрэг шаардлагуудыг тавьсан. Шаардлагын үр дүнд энэ хэрэг дахиад шалгах болсон.
Энэ хүрээнд чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, “60 тэрбум”-тай холбоотой мэдээллийг сонсгохын тул 26 гишүүний гарын үсэг бүхий хүсэлтийг холбогдох газарт хүргүүлсэн талаараа өчигдөр хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд дуулгасан.
Түүгээр зогсохгүй. “Зөвхөн 60 тэрбумын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй. Тухайлбал, Стандарт банкны хэрэг байна. Эдгээр хэрэг дээр ард түмэн, УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн хамтраад ажиллах хэрэгтэй байна" хэмээн уриалсан. Ийнхүү 60 тэрбумын хэргийг эзэд нь хүлээн зөвшөөрлөө, одоо эвлүлэг хэмээн дүгнэлт гаргаж байсан хууль, шүүхийн байгуулагынханд хариуцлага тооцох хэрэгтэй.
Энэ бүхний дараа улс төр хэмээх мафижсан аймшигт ертөнцөөс түүнд ямар цохилт ирэхийг мэдэхгүй ч тэр эрүүл сэтгэхүйтэй байна, зоригтой байна. Эхлүүлж чадлаа, үр дүнг нь эхнээс нь үзэж байна. Эцсийг нь хүртэл яваарай. Өөрийг тань дэмжиж байгаа олон хүн байгаа шүү Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.