• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МИАТ-д юу болоод байна вэ?

Байсхийгээд л хувьчлалынх нь асуудал яригддаг Төрийн өмчийн цөөхөн хэдэн компанийн нэг нь МИАТ. Энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой анхаарал татаж мэдэх зарим мэдээлэл бидэнд ирсэн юм.

Тодруулбал, МИАТ компанийн гадагшаа хийсэн зарим гэрээ маш их алдагдал хүлээх болсон гэж байна.

МИАТ компани “Air Lease Corporation” компанитай  2011 оны дөрөвдүгээр сарын 20-нд өдөр “Боинг 767-300” онгоцыг 40 сарын хугацаатай ашиглахаар түрээсийн гэрээ байгуулжээ.

Гэтэл “Air Lease Corporation” компани 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр нөгөөх онгоцоо “Air Lease 28149” компанид худалджээ. Ингээд МИАТ шинэ эзэмшигчтэй 2014 оны аравдугаар сард нэмэлт гэрээ байгуулсан байна. Гэвч “Air Lease 28149” компани гэрээний үүргээ зөрчин Монгол Улсын ИНЕГ-ын дүрмийн шаардлагад нийцэхгүй хөдөлгүүр, хөл анги гэдгийг МИАТ компанид санал болгожээ. Үүнийг ашиглах боломжгүйг МИАТ компаниас мэдэгдсэн байна. Гэсэн ч нөгөө талаас ямар нэг арга хэмжээ аваагүй учраас МИАТ компани түрээсийн онгоцыг 2016 оны дөрөвдүгээр сараас ашиглалгүй зогсоож, улмаар зургадугаар сард онгоцыг буцаах шийд­вэрийг гаргаад АНУ-д хүргэж өгчээ. Гэтэл 2016 оны есдүгээр сард “Air Lease 28149” компани МИАТ ХК-иас түрээсийн төлбөр нэхсэн байна. МИАТ компани ч түрээ­сийн төлбөрийг төлөх үндэс­лэлгүй гэсэн хариуг хүргүүлжээ.

Гэсэн ч түрээслэгчид МИАТ ХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гээд 10 сая ам.доллар нэхэмжлэн 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын Карифорни мужийн дүүргийн шүүхэд хандсан байна. Энэ талаар МИАТ компанийн Захирлын зөвлөл хэлэлцэж, тус компанийг АНУ-ын Калифорни мужид төлөөлөх эрх бүхий “Pillsbury Winthrop Shaw Pitman LLP”-тай хамтран ажиллаж эхэлсэн байна. Улмаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир 2017 оны зургадугаар сард АНУ-д очиж, “Aersale” компанийн удирдлагатай уулзаад, тус компанид 3.0 сая ам.доллар төлөх хэлэлцээрийг хийчихээд иржээ. Эвлэрлийн гэх тэр гэрээнд 2017 оны аравдугаар сарын 17-нд гарын үсэг зурсан байна.

Ингээд гэрээнд зааснаар онгоцны түрээсийн барьцаанд байсан 600 мянган ам.доллар дээр нэмж 600 мянган ам доллар шийлжүүлж, эхний төлбөр хүлээн авмагц “Aersale” шүүхээс нэхэмжлэлээ татахаар тохирсон байна. Харин үлдэгдэл төлбөрийг 2019 оны гуравдугаар сар хүртэл сар бүрийн эхэнд 100 мянган ам.долларыг шилжүүлэхээр тохиролцжээ.

Яг одоогоор МИАТ компаниас “Aersale” компанид 1.5 сая ам.доллар төлөөд байгаа юм байна. Харин үлдсэн 1.5 сая ам.долларыг сар бүрийн эхэнд шилжүүлнэ гэсэн үг.

Хамгийн хачирхалтай нь энэ зардлыг МИАТ ХК-ийн ТУЗ зөвшөөрөөгүй. Бас Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ч мэдэгдээгүй байна. Тиймээс энэ мөнгийг төлөх хөрөнгө 2018 оны төсөвт суугаагүй гэсэн үг. Дээрээс нь МИАТ ХК-нд хуулийн үйлчилгээ үзүүлж байсан АНУ-ын “Pillsbury Winthrop Shaw Pitman LLP” компанид 250 мянга гаруй ам.доллар төлчихөөд байгаа юм. Үүнээс гадна Кипр улсын “Zela aviation”  компанитай нойтон түрээсийн GSA буюу Ерөнхий борлуулагч агентлагийн гэрээ байгуулжээ. Үүний дагуу МИАТ компани сар бүр “Zela aviation” компанид суурь хураамж гэж 3000 ам.доллараас 5000 еврог төлдөг юм байна. 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар “Zela aviation” компанид 1.25 сая орчим ам.доллар, 100 мянга гаруй еврог төлөөд байгаа ажээ.  Бас 2017 оны нэгдүгээр сард Малдив улсын Мега малдив компанид нойтон түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан байна. Энэ дагуу Малдив руу нислэг үйлдсэн боловч “Мега малдив” компаниас МИАТ ХК-д төлөх ёстой 850 мянга орчим ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээнд зааснаар бол Zela aviation компанийн зуучлалын хөлсийг “Мега Малдив”-ын төлбөр орж ирсний дараа төлөх учиртай аж. Гэтэл МИАТ компани 46 мянган ам.долларыг гэрээний заалтыг зөрчөөд төлчихжээ.

Түүнчлэн БНЧУ-ын Травел сервис компанитай мөн нойтон түрээсийн гэрээ байгуулсан байгаа юм. Энэ гэрээнээс МИАТ компани 2017 онд 4.5 орчим сая ам.долларын орлого олж, үүний 8-10 орчим хувь нь цэвэр ашиг байх тооцоог хийжээ. Гэтэл энэ гэрээний дагуу МИАТ ХК “Бойнг 737-800” онгоцоо  нислэгийн ачааллын үед буюу 4-8 дугаар сард БНЧУ-д тогтмол нисгэснээр агаарын хөлгийн дутагдалд орсон байна. Тэгэнгүүт Оманы “Оман айр” компаниас “Бойнг 737-700” буюу хэт жижиг онгоцыг хоёр жилийн хугацаагаар түрээсэлжээ. Энэ онгоцыг түрээслэн авахтай холбоотой зардалд л гэхэд 670 мянга орчим ам.доллар зарцуулсан байна. Дээрээс нь сар бүрийн түрээсийн зардлыг оруулан тооцвол БНЧУ-ын “Травел сервис” компанитай байгуулсан нойтон түрээсийн гэрээнээс олох орлогоос нь хэд дахин өндөр болж, даваад явчихсан байна. Түүнчлэн “Оман айр” компаниас турээсээр авсан “Бойнг 737-700” онгоцоос болж, ачаалал багатай өвлийн улиралд МИАТ ХК онгоцны илүүдэлтэй сууж байдаг болжээ. Үүнээс гадна 2017 оны арваннэгдүгээр сард Гайти улсын “Sunrise airways” компанитай нойтон түрээсийн гэрээ байгуулсны дагуу МИАТ ХК-ийн “Бойнг-767” онгоц тус улсад нислэг үйлдэж байна. Энэ нислэгээс МИАТ ХК 300 орчим сая төгрөгийн ашиг олох тооцоог хийжээ.

Гэвч Кипр улсын “Zela aviation” компани зуучлалын хөлсөндөө 450 мянган ам.доллар авахаар байгаа үед МИАТ компанид ашиг гэхээсээ алдагдал авчирч байгаа юм. Уг нь бол  аливаа улсын иргэний агаарын тээврийн компани нойтон түрээсээс маш их ашиг олдог. Харин манай МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээ дандаа алдагдалтай гэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэрчлэн МИАТ компани “Изинис айрвэйс” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг нягтлах шаардлага үүсч болзошгүй юм байна.  Гэрээний дагуу МИАТ компани “Изинис айрвэйс” ХХК-д нисгэгч бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдний нисгэгчдийг зөөх, шалгах үүргийг хүлээсэн байна. Мөн interline passanger ticketing, baggage and ticket handling agreement байгуулжээ. Үүгээрээ тус компанийг Олон улсын агаарын тээврийн холбоонд бүртгүүлэх, “Бойнг 737- 800” онгоц оруулж ирэх, олон улсын нислэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлдэг гэсэн үг. Гэтэл төрийн өмчит МИАТ ч, хувийн “Изинис айрвэйс” ХХК ч адилхан агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, тэд өрсөлдөгчид. Ийм байтал Т.Тамир захирал өрсөлдөгч компанийн үйл ажиллагааг илтэд дэмжиж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Т.Тамир захирлын бас нэг үйлдлийг энд онцлох хэрэгтэй байх. Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд Бизнес төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Эрдэнийг Лондон хотын Брунейн Их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын ангид нэг жилийн хугацаанд суралцуулах тушаал гаргажээ. Ингэхдээ сургалтын төлбөр, амьдрах зардалд зориулж нийт 104 сая төгрөгийг МИАТ компанийн төсвөөс гаргахаар шийдсэн байна.

Хамгийн гол нь Т.Эрдэнэ МИАТ-д ажилд ороод жил ч болоогүй байжээ. Бас  Т.Эрдэнийн эзэмших мэргэжил МИАТ компанид онцын шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлэх юм билээ. Тиймээс Т.Тамирын энэ шийдвэрт МИАТ компанийн ажилтнууд ч эргэлздэг юм байна. Энд нэг хачирхалтай зүйл бий.

Т.Эрдэнэ Лондонд суралцах гэрээгээ МИАТ компанийн мэргэжилтэнтэй 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. Гэтэл Т.Тамир захирлын тушаал дээрх гэрээг байгуулснаас нэг сарын дараа гарсан байдаг. Бас Т.Эрдэнийн сургуулиа төгсөөд эргэж ирэх баталгааг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн дүү Б.Мандхай гаргасан байх юм. Б.Мандхай МИАТ компанид ажилладаг. Тэрээр Т.Эрдэнийн эргэж ирэх баталгаа болгож, өөрийнхөө эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьжээ. Үүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эзэмшлийн “Гранд степп” ХХК гэж бий. Б.Хурц 2014 оноос хойш АТГ-т “Гранд степп” ХХК-ийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байдаг юм.

Тэгвэл “Гранд степп” ХХК нь МИАТ компанид “Хөөрөх цэг” гэдэг сэтгүүлийг бэлтгэн худалдахаар гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг 2017 оны наймдугаар сарын 25-нд байгуулжээ. Гэрээг нэг талаас “Гранд степп” ХХК-ийн захирал Ү.Сарнай буюу ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр байгуулсан байгаа юм. Ширхэг нь 4500 төгрөгийн үнэ бүхий 4000 ширхэг сэтгүүлийг улирал тутам МИАТ компанид худалдахаар гэрээнд заажээ. Мөн энэ гэрээнд “…Захиалагч нь гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд зориулан жилд дөрвөн удаа өөрийн нислэгийн чиглэлдээ 100 хувийн хөнгөлөлттэй тийз, улирал тутам 250 кг ачааг үнэгүй тээвэрлэх эрх олгоно” гэж зааж өгчээ. Ер нь бол ийм маягаар МИАТ-д болж буй зарим үйл явдалд Б.Хурцын нэр холбогдоод байгаа юм. Дашрамд хэлэхэд, Т.Тамирыг “МИАТ” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2015 оны аравдугаар сард гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тэрээр Унгарын Будапешт хотын Бизнесийн сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгсч, Итали, НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд олон улсын эрх зүйн магистр зэрэг хамгаалжээ.

Т.Тамир 2004 оноос Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан байна. “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Хонконг дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна
С.БАТМӨНХ: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой
Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Засгийн газар
  • •Гэмт хэрэг
  • •Боловсрол
  • •Олимпизм
  • •Чуулган
  • •Ярилцлага
  • •Оддын амьдрал
  • •Гадаад харилцаа
  • •Сонгууль
  • •Хөлбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Үс шинээр үргээлгэх...
Оюутнуудад хүүгүй зээл олгох...

МИАТ-д юу болоод байна вэ?

2018-02-07

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна
С.БАТМӨНХ: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой
Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа
Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

ОЮУ ТОЛГОЙ 648.9 ТЭРБУМЫН ТАТВАРАА ТӨЛЛӨӨ

12 цагийн өмнө өмнө

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

12 цагийн өмнө өмнө

С.БАТМӨНХ: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой

12 цагийн өмнө өмнө

Сакраменто Кингс баг ЛеБрон Жэймс, Энтони Дэвис наргүй Лос Анжелес Лэйкерс багийг эцсийн мөчид хожлоо

14 цагийн өмнө өмнө

Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

14 цагийн өмнө өмнө

Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

17 цагийн өмнө өмнө

Иргэдийн өргөдөл, гомдлыг 24 цагийн турш хүлээн авч байна

17 цагийн өмнө өмнө

NBA-ын 10 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг

17 цагийн өмнө өмнө

NBA-ын 10 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг

17 цагийн өмнө өмнө

Жо Байден: Насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

17 цагийн өмнө өмнө

NBA-ын 10 дахь долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг

17 цагийн өмнө өмнө

Т.Ариунаа: Прокурор 72 цагийн дотор хариу өгөхгүй бол бид өлсгөлөн зарлана

17 цагийн өмнө өмнө

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад 13200 хүнийг хамруулсан

18 цагийн өмнө өмнө

УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

18 цагийн өмнө өмнө

44 хүнээс Ковид19 илэрч, нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо

18 цагийн өмнө өмнө

Буяны ажилд оролцсон 20 хүнээс коронавирус илэрчээ

18 цагийн өмнө өмнө

Б.Баасанцогтын "байгуулсан" шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү

18 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

18 цагийн өмнө өмнө

Өдөртөө цас орохгүй

1 өдрийн өмнө өмнө

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Буянт-Ухаа боомтыг 05 дугаар сарын 01-нээс нээхээр төлөвлөж байна

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийг зорих иргэд 72 цагийн хугацаанд ПСР өгсөн бол тусгаарлагдах шаардлагагүй

1 өдрийн өмнө өмнө

Тавдугаар сарын 01-нээс агаарын хилээ нээхээр төлөвлөж байна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарын шүүх хурал хойшиллоо

1 өдрийн өмнө өмнө

Шүүх Ж.Эрдэнэбат нарын 3 хүнийг суллах шийдвэр гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатараас Завханд очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн үйлчилгээний хөлс 5000 франк төлөхийг Ираны жүдо бөхийн холбоонд даалгажээ

1 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Хил нээнэ гэдэг зөвхөн манай улсаас хамаарах асуудал биш

1 өдрийн өмнө өмнө

Бостон Селтикс талбайдаа ЛА Клипперс багийг буулгаж авлаа

1 өдрийн өмнө өмнө

О.Дашпагма: Вакцинжуулалтад 11120 хүнийг хамруулсан

САНАЛ БОЛГОХ
2021-02-26 өмнө

Б.Бат-Эрдэнэ: Рио Тинто буулт хийж 649 тэрбум төгрөгийн татварын маргаантай байсан төлбөрийг Төрийн санд эхнээс нь тушааж эхэлжээ

2021-02-26 өмнө

Улаанбаатар-Сөүлийн нислэг цуцлагдлаа

2021-02-26 өмнө

Онгоцонд гэмтэл гарч, нислэг саатсаныг ИНЕГ-ынхан нууцалжээ

2021-02-26 өмнө

Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна

2021-02-26 өмнө

Аймаг руу ороход 25 мянган төгрөгөөр ПСР-ын болон түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаарддаг асуудлыг шийдэх үүргийг өглөө

2021-02-26 өмнө

Тэс өөр хоёр кейс

2021-02-28 өмнө

Орон нутагтаа очихоос өмнө 72 цаг нь дууссан бол орон нутгийн онцгой комиссоос төлбөртэй шинжилгээ авна

2021-03-01 өмнө

“37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн Ж.Амарзаяа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ

2021-03-01 өмнө

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь /21.03.01-21.03.05/

2 өдрийн өмнө өмнө

Шинжилгээ авах цэгүүдийг нэмлээ

2021-02-26 өмнө

"Богдхан" төмөр замыг гурван жилд багтаан ашиглалтад оруулна гэв

2021-03-01 өмнө

Сансарт цойлсон монгол хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа

2021-02-26 өмнө

Тусгай нислэгийн тийзний үнийг 15 хувь хямдруулжээ

2021-02-26 өмнө

Мемфис Гриззлис баг хэрэгтэй хожлоо Клипперсээс салгаж чадлаа

2021-02-27 өмнө

Одоогийн байдлаар 0,338 хувь нь вакцинд хамрагдаад байна

2021-02-27 өмнө

“Оюутолгой” ХХК татварын актын дагуу 229.8 тэрбум төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ

2021-02-27 өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нарантуул"-ын худалдаа эрхлэгчидтэй уулзлаа

2021-02-26 өмнө

Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шүүхийн захирамжийг хэвээр үлдээжээ

2021-03-01 өмнө

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 13, гурав нь эх үүсвэр тодорхойгүй

2021-02-26 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2021-02-26 өмнө

Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө

2021-03-01 өмнө

2016 оны NBA-ын "Slam Dunk" тэмцээн - Аарон Гордон vs Зак Лавин

1 өдрийн өмнө өмнө

Холын зайн шидэлтийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо

2021-02-27 өмнө

ХҮН-ын даргаар Т.Доржхандыг бүртгэлээ

2021-03-01 өмнө

32 дахь Ерөнхий сайдын 30 хоног

2021-02-27 өмнө

Дэннис Шрөүдэр талбайд гарч, Лейкэрс багийн 4 дараалсан хожигдлыг зогсоолоо

2021-02-27 өмнө

Монголын үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчид хилийн дээс алхлаа

1 өдрийн өмнө өмнө

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаас ямар асуудлыг хэлэлцэх вэ

2021-03-01 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах