• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол циркээ сэргээе

Жижигхэн бие, далбагар малгай, улаан хацар, өхөөрдөм төрхтэй алиалагчийг харж, морьтон Монголын гайхамшгийг мэдэрч өссөнөөрөө  бидний үеийнхэн азтай. Сургууль бүрт циркийн тасалбар ирж, ангийнхантайгаа булаацалдан байж ганцыг авчихаад үзүүлбэрт нь алмайрч, уран бүтээлчдээр нь бахархдаг байсан үе 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхэн билээ. Энэ үед Монголд цирк жинхэнэ утгаараа хөгжиж байсан юм. Гэхдээ өнөөдөр Монголд циркийн урлаг  мөхөж байна гэж бичихгүй. Учир нь монгол цирк хурдацтайгаар хөгжиж байна.

Манай уран бүтээлчид “А” зэрэглэлийн дэлхийн уралдаан тэмцээнээс алт, мөнгөн медалийг хүртэж, монгол урлагаа дэлхийд сурталчилж яваа нь үнэн. Гагцхүү энэ хөгжил хаагуур дайрч, хэнийг хамарч байна вэ гэдэг нь сонин. Америкт амьдардаг эгч, дүү уран нугараачдын тухай нэг хэсэг шуугисан. Саяхан Токиод болсон Олон улсын циркчдийн тэмцээнд монгол охин түрүүлсэн ч Бразил улсын иргэн болж таарлаа. “Нарны цирк”-тэй дүйцэхүйц дэлхийд алдартай циркүүдэд манай уран бүтээлчид байдаг. Тэдэнд эх орныхоо циркт ажиллаж, үзэгч багачуудад гайхамшгийг бүтээж өгөх боломж байсан. Гэвч …

ЦИРКИЙН ХУВЬЧЛАЛ ЮУ АВЧРАВ 

Циркийг хувьчлаад 10 жил өнгөрчээ.  Хүүхдийн дуу цангинаж, хөл хөдөлгөөн тасардаггүй байсан байшингаас одоо юу үлдэв. Хаалгаар нь ороход эл хуль, хүйтэн хонгил. Барааны зах аятай худалдаа эрхэлсэн хувийн байгууллагууд. Тэн хагас нь ресторан болоод хувирчихаж. Хөнгөн хөгжмийн аялгуу эгшиглэсэн уушийн газар төдий. Энэ байгууллагын хэдхэн өрөөнд л түрээсээр сууж уран бүтээл хийдэг хэсэгхэн жүжигчин бий. Бусад нь хувийн цирк байгуулаад, гадны зах зээл рүү орсон. Циркийн байр 1971 онд ашиглалтад орсон. 1980-аад оноос Н.Зоригт, Машбат, Батмөнх гэсэн ЗХУ-д боловсрол эзэмшсэн гурван найруулагч Монголын циркийн өнгийг тодорхойлж байв. Энэ үед уран бүтээлийн бодлогыг төр хангалттай хийдэг байжээ. Жилд дөрвөн хөтөлбөр эргэдэг,  амьтантай үзүүлбэр, агаарын нислэг зэрэг шилдэг үзүүлбэрийг тоглодог байсан. Хэдийгээр ардчилал гарч 1990-ээд оны эхэнд жаахан бүдгэрсэн ч 1997 оноос эргэн хүчээ авч 2000 он хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

Гэвч Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын тушаалаар 2007 онд хувьчлал хийсэн байдаг. Төр мөнгөтэй хүний мэдэлд очвол илүү хөгжинө гэсэн бодлого баримталжээ. Гэвч энэ урлаг мөнгөтэй нэгний хүслээр хөлбөрдөг талбар биш гэдэг нь одоо харагдаж байна. Хэдийгээр төр түшиж байсан эрхмүүд нь хувьчилсан ч циркийн урлагаа мэддэг, мэргэжлийн уран бүтээлчдэд нь өгнө гэж ам алдсан байдаг ч энэ амлалт талаар өнгөрсөн тухай уран бүтээлчид ярьж байна. Хувьчлалын сүүлийн шалгаруулалтад хоёр баг үлджээ. Нэг нь Н.Батмөнх, Н.Зоригоо гэсэн уран бүтээлчдээс бүрдсэн. Харин нөгөө талд нь Асашёрюүгийн баг буюу Б.Дорж, н.Болдбаатар тэргүүтэй нөхөд. Шинэ оны өмнөхөн шийдвэр гарахад “Аса” баг тэрбум хүрэхгүй мөнгөөр циркийг газартай нь хувьчилсан байдаг. Энэ тухай “Шинэ цирк” төвийн захирал Н.Зоригт “2007 онд циркийг хувьчилсан. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн ч хөгжил, дэвшил ирсэнгүй. Өнөөдөр байр нь л байна. Эрх баригчдад газар нь л хэрэгтэй байсан байх. Харин бидэнд төрийн бодлого хэрэгтэй байна. Дэлхий даяар тархсан эдгээр уран бүтээлчдээ дэмжмээр байна. Тэд монголд ажиллаж, амьдрах боломжгүй тул гадны зах зээлийг сонгодог. Үүнийг буруутгах аргагүй.

Хэн илүүг амална тийшээ явах нь зөв.  Манай “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид ч  Испанийн арлуудаар, Хятадын том паркуудад тоглож байна. Гадныхан монгол уран бүтээлчдийг их сонирхдог. Учир нь манайх орос сургуультай. Бид эх орондоо уран бүтээлчдийг бэлтгээд гадагшаа гаргадаг. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид манай уран бүтээлчдийн авьяасыг зарж мөнгө олж байна гэсэн үг. Үүнийг салбар яамныхан харж, суралцмаар байна” гэв. Циркийн дарга асан, судлаач Н.Батмөнх “Өнөөгийн Монголын циркийн урлагийн хөгжлийн бодлого, уран бүтээл туурвиж буй нөхцөл, уран бүтээлчдийн нийгмийн хамгаалал, давтан сургалт, аюулгүй ажиллагаа, зах зээлийн өрсөлдөөн зэрэгт анхаарлаа хандуулж, шинэчлэл хийх зайлшгүй байдал үүссэн. Үүнийг төр, засаг анхааралдаа авч, уран бүтээлчдээ дэмжээсэй” гэсэн юм.

ЦИРКЧИД ТАЙЗАА ТҮРЭЭСЛЭДЭГ

Манай уран бүтээлчид өнөөдөр циркийн тайзыг түрээсэлж, тоглолт тавьдаг. Түрээс өндөр тул байнга тоглох боломжгүй. Дэлхийн нэр хүндтэй циркийг авчирсан ч төлбөрийг нь төлнө, тайзаа түрээслэхээс эхлээд олон бэрхшээл тулгардаг гэнэ. Энэ тухай Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Зууны манлай” уран нугараач Б.Норовсамбуу “Манай циркийн урлагт төрийн бодлого дутагдаж байна. Хэдэн уран бүтээлч маань талаар нэг тарчихсан бор зүрхээрээ л хөдөлмөрлөж явна. Бидний үед сайхан байж дээ. Ажлыг маань төрийн бодлогоор зохицуулдаг учир санаа зовох зүйлгүй уран бүтээлдээ л анхаардаг байсан.

Шавь нараас минь ихэнх нь амьдрахын эрхэнд гадаадад ажиллаж байна. Хэрэв цирк хувьчлагдаагүй бол нугараачид цалингаа аваад, эх орондоо сэтгэл амар ажлаа хийж, Монголын циркийн урлаг илүү хөгжих байсан гэж бодогдох юм. Бидэнд ядахдаа бэлтгэлээ хийх үнэгүй байр байхгүй. Циркийн нэг өрөөг түрээсэлж байна” гэв. “Монголын циркчдийн холбоо”-ны тэргүүн  Л.Чулуунбаатар “Бид циркийн урлаг хөгжсөн 156 орноос тавд жагсдаг байлаа. 1981 онд дэлхийн хэмжээний том наадмаас манай нугараачид “Мөнгөн арслан” авч байсан. Өнөөдөр Монгол Улсын циркийн урлагийн нэрийг бэлтгэл хийх байргүй хэдэн студи, продакшн бор зүрхээрээ авч явна. Гэтэл циркийн урлагийн бэлтгэл сургуулилтад асар их орон зай шаарддаг юм” гэлээ.

УРАН БҮТЭЭЛЧИД ӨӨРСДӨӨ МЕНЕЖМЕНТЭЭ ХИЙЖ БАЙНА

Өнөөдөр олон улсад манай уран бүтээлчид ажиллаж байна. Дэлхийд эх орноо сурталчилах хамгийн боломжтой урлаг бол цирк юм. Учир нь ямар ч оронд очсон хэл ойлголцохгүй гэсэн асуудал байхгүй. Хэрэв үзүүлбэрээ л сайн хийвэл үзэгчид таныг үнэлнэ. Лас-Вегас, Бразил,Газар дундын тэнгис, Атлантын тэнгис, Япон, Шанхай, Токиогоор дайрч буй усан онгоц дээр манай нугараачид ажилладаг.  Тэд өөрсдөө менежментээ хийж, авьяасаа худалдаж байна гэсэн үг. Мөн Испани, Туркийн циркт монгол залуусыг биширч байна.

Морины Ш.Цогтхүү Европыг байлдан дагуулж байна. Манай уран бүтээлчид сайн учир гадны хөрөнгө оруулагчид тэднийг дэмжиж байна. Харин манай уран бүтээлчдийн хөдөлмөрөөр олсон мөнгө манай улсад орж ирэхгүй байгаа нь харамсалтай. Энэ бол төрийн бодлого. 1990-ээд оны сүүлчээр тоглодог байсан алдарт “Шидэх банз”, “Агаарын нислэг”, “ Перш” зэрэг алдартай үзүүлбэрийг өнөөгийн багачуудад үзүүлэхсэн. Хэрэв манай төр, засаг циркийн урлаг, уран бүтээлчээ дэмжвэл, ядахдаа бэлтгэл хийх байрыг нь эргүүлээд өгчихвөл “Нарны цирк” байтугай нь ч хажууханд байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн Ж.Амарзаяа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ
Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна
Э.Дашням: Уртын дууны аялгууг орчин үеийн хөгжимтэй хослуулна
Д.Галбаяр Т.Хулан "Хайрт минь чи дуугаа дуулаач"

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Олимпизм
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Засгийн газар
  • •Гэмт хэрэг
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Хөлбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Яам
  • •Оддын амьдрал
  • •Чуулган
  • •Ярилцлага
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Чуулга уулзалтад 15 орны 40 гаруй...
Хьюстон Рокетс баг 13 тоглолт...

Монгол циркээ сэргээе

2017-12-17

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн Ж.Амарзаяа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ
Б.Хангал: “Дэлхийн эмч нарын өдөр”-өөр цагаан нөмрөгт баатруудаа магтан дуулна
Э.Дашням: Уртын дууны аялгууг орчин үеийн хөгжимтэй хослуулна
Д.Галбаяр Т.Хулан "Хайрт минь чи дуугаа дуулаач"
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Уран бүтээлчид тоглолтуудаа цуцалж байна

2 цагийн өмнө өмнө

Д.Тамир: Шинжилгээний цаг аваагүй иргэд дараалалд зогсон, ачаалал үүсгэж байна

2 цагийн өмнө өмнө

Кобигийн нэрэмжит шагналыг Антетокоунмпо хүртлээ

2 цагийн өмнө өмнө

Т.Тулга Ромоос мөнгөн медаль хүртлээ

2 цагийн өмнө өмнө

Хотын дарга 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай танилцлаа

2 цагийн өмнө өмнө

Одоогийн хурдаар явбал дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай

2 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Хэнийг ч хүчээр ялладаггүй, ялаас чөлөөлдөггүй байх ёстой

2 цагийн өмнө өмнө

Маргаашаас өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулна

1 өдрийн өмнө өмнө

Маргааш өглөө 07:30 цагт 70 дахь удаагийн "Бүх оддын тоглолт" эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

Л.Отгонбаатар торгуулийн тойрогт барилдана

1 өдрийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн торгуулийн тойрогт барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Л.Отгонбаатар хэсгийн аваргын төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн хэсгийн аваргын төлөө Бельгийн бөх Тома Никифоровтой барилдана

1 өдрийн өмнө өмнө

Л.Отгонбаатар эхний учраа бөхөө давлаа

1 өдрийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн хоёрдугаар тойрогтоо ялалт байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ө.Дүүрэнбаяр тэмцээнээ өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Г.Алтанабагана тэмцээнээ өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Баттулга: Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцлаа эцэс болгож, улс үндэсний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Гончигсүрэн эхний учраагаа давлаа

1 өдрийн өмнө өмнө

Э.Гандиймаа эхний тойрогтоо ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан долоон байршил

1 өдрийн өмнө өмнө

Ковид19-ийн 67 тохиолдол бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ө.Дүүрэнбаяр тэргүүтэй 4 бөх өнөөдөр Ташкентын дэвжээнд гарна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар Ташкентийн дэвжээнд барилдсан барилдааны бичлэг

1 өдрийн өмнө өмнө

Д.Сумъяабазар: НОК, ДОК-ыг ажиллахгүй байна гэх ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад харамсаж байна

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Чулуун сум орох замыг хаажээ

1 өдрийн өмнө өмнө

Ташкентын дэвжээнээс Монголын Улсын хоёр дахь алтан медалийг Ц.Цогтбаатар хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

САНАЛ БОЛГОХ
2021-03-05 өмнө

МУГТ М.Уранцэцэг Ташкентийн дэвжээнд дөрөв дэх удаагаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар Ташкентын дэвжээнээс алтан медаль хүртлээ

2021-03-01 өмнө

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь /21.03.01-21.03.05/

2021-03-01 өмнө

Сансарт цойлсон монгол хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа

2021-03-02 өмнө

Шинжилгээ авах цэгүүдийг нэмлээ

2021-03-01 өмнө

“37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн Ж.Амарзаяа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ

2021-03-01 өмнө

2016 оны NBA-ын "Slam Dunk" тэмцээн - Аарон Гордон vs Зак Лавин

2021-03-05 өмнө

ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

2021-03-03 өмнө

Холын зайн шидэлтийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо

2021-03-01 өмнө

32 дахь Ерөнхий сайдын 30 хоног

2021-03-03 өмнө

Ц.Ганзориг: COVID-19-ийн вакцины татан авалтуудаа гуравдугаар сардаа авч дуусгана

2021-03-03 өмнө

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

2021-03-01 өмнө

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 13, гурав нь эх үүсвэр тодорхойгүй

2021-03-04 өмнө

ОЮУ ТОЛГОЙ 648.9 ТЭРБУМЫН ТАТВАРАА ТӨЛЛӨӨ

2021-03-05 өмнө

Ё.Басхүү, Л.Сосорбарам, М.Уранцэцэг нар алтан медалийн төлөө барилдана

2021-03-01 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр

2021-03-03 өмнө

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаас ямар асуудлыг хэлэлцэх вэ

2021-03-05 өмнө

Төрийн сайд бүсгүйчүүд

2021-03-03 өмнө

Бостон Селтикс талбайдаа ЛА Клипперс багийг буулгаж авлаа

2021-03-05 өмнө

Леброн эхний тоглогчоороо Яннис Адетокумбог, Дурант Кайри Ирвингыг сонгожээ

2 өдрийн өмнө өмнө

МУГТ М.Уранцэцэг Ташкентийн дэвжээнд барилдсан барилдааны бичлэг

2021-03-01 өмнө

Яннис Адетокумбо 34 оноог авсан бичлэг

2021-03-03 өмнө

Ур чадварын тэмцээнд оролцох тоглогчдын нэрс тодорчээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө барилдана

2021-03-01 өмнө

Лос Анжелес Клипперс хожигдож бүсдээ гурав луу уналаа

2021-03-01 өмнө

Орон нутаг руу зорчих иргэд PCR-ын шинжилгээ өгсөн байна

2021-03-04 өмнө

Б.Баасанцогтын "байгуулсан" шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү

2021-03-01 өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-03-01)

2021-03-05 өмнө

ОУХМ Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ

2021-03-05 өмнө

Ташкентын их дуулгад өнөөдөр манайхаас 9 бөх барилдана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах