2016 оны УИХ-ын сонгуулийн дараанаас эхлэн ам.долларын ханш тэнгэрт цойлоод байсан. Өөрөөр хэлбэл, 2009 оны эдийн засгийн хямрал, уул уурхайн зогсонги байдлаас болж гадаад валютын эргэлт муудаж, түүнээс үүдэлтэйгээр валютын ханш тэр дундаа ам.долларын ханш байнгын өсөлттэй байсан.
Энэ мэтээр даамжирсаар барьж дийлэхгүйд хүртсэн төгрөгийн үнэгүйдлийг сонгуулийн өмнө эрх баригчид хүчээр тогтоож байгаад, сонгуулийн дараа барьж дийлэхгүй тавиад туучихсан хэмээн тухайн үед эдийн засагчид ч тайлбарлаж байсан. Ам.долларын ханшийн өсөлт хамгийн түрүүнд импортын бараа бүтээгдэхүүнд нөлөөлөх нь дамжиггүй. Наанадаж л шатахуун болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж, жирийн иргэдийн нуруун дээр дарамт болж байсан.
Харин 2017 он гарсаар ханш нь эрчтэй өсч байсан “ноён ногоон”-ы эсрэг монгол төгрөгийн дархлаа аажмаар сайжирч байгаад баяртай байна. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сард ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2488 төгрөг байсан бол энэ сард 2044-2048 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гадаад гадаад валютын ханш баяр ёслолтой саруудад, зун цагт өсөх хандлагатай байдаг ч энэ жилийн хувьд ханшийн савлагаа харьцангуй тогтвортой байсныг Монголбанкнаас гаргасан валютын ханшийн статистикаас харж болох юм.
Үүнийг эдийн засагчид эдийн засгийн байдал сэргэж байгаагийн илрэл. Мөн уул уурхайн томоохон ордуудаа эргэлтэд оруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын татаж, гадаад валютын нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой ам.долларын ханш суларч байгаа хэмээн тайлбарлаж байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.