УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг, Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа болон дүүргийн харьяа хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг дүүргийнхээ иргэдтэй 23 удаагийн уулзалтыг хийлээ.
Өнгөрсөн жилүүдэд иргэдтэй уулзалт хийх бүрт сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, эмнэлгийн үйлчилгээ муу, ор хүрэлцэхгүйн улмаас хэвтэн эмчлүүлж чадахгүй байна гэсэн гомдол байнга гардаг байсан бол энэ удаагийн уулзалтууд дээр дээрх салбаруудын талаарх гомдол эрс багассан байлаа. Баянгол дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд том жижиг нийлсэн 14 эмнэлэг, 24 сургууль, цэцэрлэгийн байрыг шинээр барьж, өргөтгөл хийж ашиглалтад оруулсан байна. Уулзалт бүр дээр иргэд ахмадын эмнэлэг, мэс заслын тасаг, хүүхдийн эмнэлэг, шинэ сургуулиудтай болсондоо талархаж буйгаа илэрхийлж улмаар өөр дүүргийн иргэд тэдэнд цагаахан атаархдаг болсон тухайгаа ч хэлж байлаа.
Харин одоо иргэд агаарын бохирдол, орчны бохирдол жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилүүдэд айл өрхүүдэд өгсөн өндөр өртөг бүхий төслийн зуух, түлш өнөөдөр ямар үр дүн авчирсан болохыг тодруулж өгөхийг хүсч, утаа бууруулна, байхгүй болгоно гэж хэсэг бүлэг хүмүүс мөнгө угаасан хэмээн иргэд бухимдав.
Түүнчлэн сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болж байгаа нь маш том аюул. Үүнд улс бодлогоор анхаарч ажиллах цаг нь болсон. Хамгийн наад захын ажил болох гэрэлтүүлэг, камержуулалтыг нийслэл төдийгүй орон нутагт хийх хэрэгтэй гэлээ. Баянгол дүүргийн удирдлагууд хүүхэд, эрүүл мэндрүү чиглэсэн ажлуудыг сайн зохион байгуулдаг уг ажлаа өргөжүүлж, эрчимжүүлж ажиллахыг хүслээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.