• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

М.Отгончимэг: Нэг ч иргэнийг орхигдуулахгүй байх зарчмаар явуулын үйлчилгээг үзүүлж байна

Дорноговь аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэнд, спорт, жендэрийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн М.Отгончимэгтэй ярилцлаа.

-Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар хэчнээн хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна вэ. 2016 онд ямар ажлыг гүйцэтгэв?

-Манай аймгийн хэмжээнд нийт 84 эрүүл мэндийн байгууллага, 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчин 66.6 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Тодруулбал, хоёр нэгдсэн эмнэлэг, нэг сум дундын эмнэлэг, 12 сумын эрүүл мэндийн төв, 15 өрхийн эрүүл мэндийн төв, дөрвөн хувийн хэвшлийн эмнэлэг, 14 үүдэн эмнэлэг, зургаан эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр халдваргүйтгэлийн газар, хоёр хувийн лабротори гурван сувилал гэсэн нийт 84 байгууллага орон нутгийнхаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэн ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд их эмч, эх баригч, сувилагч, багийн эмч, бусад мэргэжилтэн, ажилчид гэсэн нийт 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үүнээс их эмч 230 орчим, сувилагч 225, эх баригч 24, багийн  эмч 34 бий. Өнгөрсөн жилтэй харьцуулахад, боловсон хүчний тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн хэдий ч зарим эмнэлэгт орон тоо хангалттай хэмжээнд биш. Түүнээс гадна хувийн хэвшилд 200 гаруй эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Гэхдээ эмч, эмнэлгийн мэргэжлтнүүдийн боловсон хүчин дутагдалтай. Бид 2016 онд өөрсдийн нөөц бололцоог ашиглан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллалаа. Ер нь хүн амын дунд амьсгалын замын тогтолцоо, бөөр, шээс бэлгийн замын болон ослоос үүдэлтэй гэмтэл, хордлого, гадны шалтгаантай үр дагавар, хоол боловсруулах эрхтний эмгэг, цусны эргэлтийн тогтолцоо зэрэг өвчлөл зонхилж байна. Мөн нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцоо, зүрх судасны эмгэгүүд ордог. Энэ төрлийн өвчний улмаас иргэд амиа алдах тохиолдол их байгаа юм. Түүнчлэн амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл, хордлого, хоол боловсруулах эрхтний эмгэг нас баралтын шалтгаан болох боллоо. Аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал олон бий. Тэр дундаа сүүлийн үед зам тээврийн осол болон ямар нэгэн ослоос үүдэлтэй гэмтэл ихэссэн. Дорноговь аймагт бусад аймгийг бодвол дэд бүтэц, зам тээвэр харьцангуй хөгжсөн. Үүнээс үүсэлтэй зам тээврийн осол, зам тээврийн ослоор гэмтэл авсан иргэд нэмэгдэх болсон. Мөн яаралтай түргэн тусламжийн тасаг байгуулагдаж, стандартын дагуу ажиллаж байна. Гэвч хүн хүчний хувьд дутагдалтай талууд бий. Тухайлбал, иргэдэд хүрч үйлчлэх эмч, сувилагчийн тоо хүрэлцдэггүй байх жишээтэй. Ялангуяа сувилагч хүрэлцдэггүй. Яаралтай түргэн тусламжийн тасаг байгуулагдсанаар маш олон эерэг үр дүн гарч байгаа. Нас баралтын хувь буурсан, дуудлагын тоо багассан гэх мэтчилэн дурьдвал олон. Эндээс харахад, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж илүү сайжирсан. 2016 он Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарынхны хувьд онцлох зүйл олон байлаа. Бидний ажлын үр дүн тодорхой хэмжээгээр гарсан гэж бодож байна. 2016 онд манай аймаг эрүүл мэндийн үзүүлэлтээрээ улсын хэмжээнд шилдгээр шалгарлаа. Мөн сүүлийн 2-3 жилд аймгийн хэмжээнд эхийн эндэгдэл гараагүй. Төрөлтийн хэмжээ харьцангуй нэмэгдлээ. Ер нь нэг үеэ бодвол аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан учраас нялхсын болон эхийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй байгаа.

-Аймгийн төвд ихэнх бүтээн байгуулалт өрнөдөг. Тэр бүр суманд чиглэсэн бодлогын хэрэгжилт тийм ч сайн байдаггүй. Ер нь сумын эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн боловсон хүчин хэр хүрэлцээтэй байна вэ?

-Сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн боловсон хүчний хүрэлцээ харилцан адилгүй л дээ. Зарим суманд эмчийн тоо хангалттай. Гэтэл эсрэгээрээ зарим сумдад эмч хүрэлцэхгүй байх жишээтэй. Тиймээс бид уг асуудлыг шийдэх зорилгоор боловсон хүчнээ бодлогоор бэлтгэж байна. Аймгийн Засаг дарга сумдуудтайгаа эрүүл мэндийн салбарын хүрээнд гэрээ байгууллаа. Гэрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бодлогоор бэлтгэх талаар заасан. Мэдээж бэлтгэж буй хүмүүсийнхээ сургалтын төлбөрөөс эхлээд ажиллах орчин, амьдрах орон байрыг сум, орон нутгаас гаргадаг байхаар гэрээндээ тусгасан. Энэхүү гэрээ хэрэгжиж эхэлснээр залуус хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллана.  Түүнээс гадна аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 12 төрлийн 1742 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн. Амьсгалын замын халдвар, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний тохиолдол 2016 онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Дорноговь аймаг хөдөлгөөнт хүн ам ихтэй. Зам тээвэр, дэд бүтэц хөгжсөн, хилийн боомттой учраас хүмүүсийн хөдөлгөөн тасралтгүй үргэлжилдэг. Үүнээс шалтгаалаад бэлгийн замын халдварт өвчний тохиолдол ихэсч байна л даа. Нэг талаас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага ажиллаж буй нь нэгдсэн эмнэлэгт ирэх ачааллыг хуваалцаж байна. Бид эргээд хувийн эмнэлгүүддээ шаардлага тавих, тусгай зөвшөөрөл олгох зэрэгт анхаарал хандуулж, өндөр шалгуурыг тавьдаг. Хэчнээн хувийн эмнэлэг нэгдсэн эмнэлгийн ачааллыг хуваалцаж, хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг ч бид тусгай зөвшөөрөл олгох талаар маш нухацтай ханддаг. Яагаад гэвэл энэ салбар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд шууд хүргэх учраас тэр. Үйлчилгээгээ илүү чанартай хүргэх талаар зөвлөж ажилладаг.

-Хилийн зурвас дагуух аймаг учраас гадаад харилцаагаа өргөжүүлэхэд анхаарч ажилладаг болов уу гэж бодож байна. Гадаад харилцааны хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-Дорноговь аймаг БНХАУ-ын Эрээн хоттой хил залган оршдог. Тиймээс ч бид урд хөрштэйгөө хамтын ажиллагаатай байхыг илүүд үздэг. Одоогоор ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд уламжлалт анагаах, бариа заслын чиглэлээр эхний удаа 10 хүнийг сургалаа. Эдгээр эмч, мэргэжилтнүүд маань Олон улсын монгол эмнэлэгт долоо хоногийн турш ажиллангаа суралцсан. Хөх хотын эмнэлэг уламжлалт бариа засал, нөхөн сэргээх эмчилгээг яаж хийдгийг харж, өөрсдөө ажилласан. Практик давамгайлсан сургалт учраас илүү үр дүнтэй болсон. Эхнээсээ сум, өрхийн эмнэлэгтээ тэргүүн туршлага болгон хэрэгжүүлсэн үр дүн гараад байна. Энэ сургалтад зөвхөн улсын гэлтгүй хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нар ч хамрагдсанаара давуу талтай. Бид дараагийн ээлжийн сургалтад хамрагдах хүмүүсийнхээ нэрсийг гаргалаа. Хоёрдугаар ээлжийн багийнхан удахгүй сургалтдаа хамрагдана. Мөн эхний сургалтад хамрагдсан эмч нараас нэг санаачилга гарсан. Сургалтын хугацааг сунгаж өгөхийг хүссэн. Учир нь өөрийн биеэр суралцаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад долоо хоногийн хугацаа бага байна. Сурч мэдэх зүйлс олон байсан гэж бидэнд уламжилсан. Тиймээс бид энэ талаар Хөх хотын Олон улсын монгол эмнэлгийн удирдлагатай ярилцаж үзнэ. Мөн ӨМӨЗО-ны Бугат-Дархан муу мянган холбоот хошууны эмнэлэгтэй хамтран ажиллах санал тавьсан. Манай эрүүл мэндийн байгууллагын дарга өөрийн биеэр эмнэлгийнх нь үйл ажиллагаатай танилцаж, гэрээ хийх хүсэлт илгээсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Хэрвээ хамтран ажиллах гэрээ хийгдвэл эмч мэргэжилтнүүдээ шат дараатай сургалтад хамруулахаар төлөвлөөд байна. Түүнээс гадна ОХУ-ын эмнэлэгт хамтран ажиллах саналаа явууллаа. Гадаад харилцаан дахь хамтын ажиллагаанаас гадна төслийн хүрээнд хэд хэдэн ажил хийгдсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар аймгийн цусны төвийг иж бүрэн тохижууллаа. Мөн эмнэлгийн хог хаягдал ариутгалын хэсгийг засварлаж байна. Одоогоор тоног, төхөөрөмж ирсэн. Удахгүй ашиглалтад орно. Ингэснээр эмнэлгийн хог хаягдлыг зориулалтын дагуу устгаж, халдваргүйжүүлэлтийн асуудал шийдэгдэх юм. Түүнчлэн ДЭМБ-тай хамтран Эрүүл мэндийн салбарын төрөөс баримтлах бодлогыг ИТХ-аар оруулж батлууллаа.  Ер нь үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд дэд хөтөлбөр боловсруулж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр 43 заалтыг оруулсан. Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн дэд хөтөлбөрүүд ч боловсруулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд бид гурван хөтөлбөр батлуулсан. Нэгдүгээрт, “Элэг бүтэн Дорноговь” дэд хөтөлбөрийг баталсан. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрүүл шүд” аяны тухай тусгасан байдаг. Тиймээс энэхүү аяныг хэрэгжүүлнэ. Дэд хөтөлбөрүүд үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгөө гараад ирэхээр хаана ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой болно. Дэмжээд ирэхээр нэлээд үйл ажиллагааны чиглэлүүд гарчихна.

-Хилтэй залгаа аймаг учраас ямар нэгэн халдварт өвчлөл хүн амын дунд тархах магадлалтай юм байна шүү дээ?

-Энэ талаар бид олон үйл ажиллагааг зохион байгуулж, арга хэмжээ авч ажилладаг. Би дээр хэлсэнчлэн манай аймаг дэд бүтэц хөгжсөн, хөдөлгөөнт хүн ам ихтэй. Өөрөөр хэлбэл, гадаад дотоодын иргэд дамжин урт болон богино хугацаагаар дамжин өнгөрдөг. Энэ их хөдөлгөөнийг дагаад зам тээврийн осол, амьсгалын болон замын өвчлөл их тохиолддог. Гэхдээ бид тухайн өвчлөлийг бууруулахад чиглэсэн бодлого боловсруулж, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Удахгүй яамнаас орчны эрүүл мэндийн хөтөлбөр батлагдана. Яамны бодлоготойгоо уялдуулан дэд хөтөлбөрөө гаргадаг учраас одоогоор бид хүлээж байна.

-Нийт 66 мянга гаруй хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэдэг гэлээ. Түүнээс гадна танай аймгаар дамжин өнгөрч буй иргэд эмнэлгийн тусламж авна. Ер нь тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ. Түргэн тусламжийн тасагт гэхэд машин хэрэгтэй шүү дээ. Мөн сүүлийн үед аймгуудад бүсийн оношлогооны төв, гемодиализын тасаг байгуулагдаж байна. Танай аймагт бий юу?

-Аймгийн хэмжээнд хоёр нэгдсэн эмнэлэг бий. Нэг нь аймгийн төвд, нөгөөх нь Замын-Үүд суманд байдаг. Гемодиализын аппарат байдаг. Гэхдээ аппаратын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Гемодиализын эмчилгээ авах шаардлагатай иргэдийн тоо ч нэмэгдэж байна. Үүнээс болж эмчилгээ авахыг хүссэн хүмүүстэй цаг алдалгүй тусламж үзүүлэхэд аппарат хүрэлцдэггүй.

-Түргэн тусламжийн машины хувьд?

-Сум болон өрхийн эмнэлгүүдийн автомашин хүрэлцдэггүй. Энэ талаар судалгаа хийхэд, одоо ашиглаж буй машины ихэнх нь насжилт хэтэрсэн, сэлбэг нь элэгдэж, муудсан байна билээ.  Тиймээс Эрүүл мэндийн яаманд хүсэлт явуулсан. Ялангуяа нэгдсэн эмнэлгүүдэд хэвтрийн өвчтнийг тээвэрлэх зориулалтын эмнэлгийн автомашин хэрэгтэй. Одоогийн байдлаар фургон, 69 зэрэг автомашинаар л дуудлаганд явж байгаа. Үнэнийг хэлэхэд, яаралтай тусламж үзүүлэх болоход тэр машинууд чинь хэцүү шүү дээ. Хүчилтөрөгч өгөх шаардлагатай боллоо гэхэд тоног төхөрөөмж хангалтгүй байх жишээний. Магадгүй замдаа эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Хөдөө сумын эмнэлгийн машин элэгдэл, хорогдолд орчихсон. Жишээлбэл, Мандал сум өөрийн гэсэн онцлогтой. Аймгийн төвөөс хол, зам нь хад асга ихтэй. Түүнээс болж машиных нь дугуй тэсдэггүй зэрэг асуудал гардаг. Гэхдээ аймгийн Засаг дарга 2017 он гарснаас хойш эхний ээлжинд аймгийн төв дэх дөрвөн өрхийн эмнэлгийн автомашины засварыг мөнгийг шийдвэрлэсэн. Нэг эмнэлэгт нь нэг сая 500 мянган төгрөг өглөө. Цаашид зарим эмнэлгийн тоног төхөөрөмжийг шийдэж өгөхөөр төлөвлөсөн.

-Зарим хүмүүс улсын эмнэлэгт хэвтэснээс хувийн эмнэлэгт хэвтсэн нь дээр гэдэг. Энэ шалтгаанаа “Улсын эмнэлэгт үнэгүй хэвтдэг ч байсхийгээд л тийм эм авч ир, ийм дусал аваад ир гэдэг. Хувийн эмнэлэгт хэвтсэнтэй ялгаагүй зардал гарна” гэж тайлбарладаг. Хөдөө орон нутгийн эмнэлгийн эм ханган нийлүүлэлт, эмийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Нэгдсэн эмнэлгүүд тендэр зарлаж, эмийнхээ хангалтыг авдаг. Манай аймаг бас нэгэн онцлогтой. Тэр  нь юу гэхээр, орон нутгийн өмчит эм эргэлтийн сан гэж бий. Энэ сан сумын эрүүл мэндийн төвийг эмээр хангах үүрэгтэй. Бусад аймагт орон нутгийн өмчит эм ханган нийлүүлэх сан байдаггүй. Уг сан маань бүрэн эрхийнхээ хүрээнд тендэр зарлаж, эмээ авдаг. Дараа нь сумынхаа эрүүл мэндийн төвүүдэд нийлүүлдэг. Ийм зарчмаар ажилладаг учраас эм тасрах тохиолдол бага. Яах вэ, зарим тохиолдолд хөдөө орон нутагт эм хангалтгүй байх тохиолдол гардаг. Захиалсан эм нь нэр төрлөөрөө байхгүй, татан авч чадаагүй гэх зэрэг асуудал үүсдэг. Бид эм эргэлтийн сангийн үйл ажиллагаагаа сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай уялдуулан гэрээ хэлэлцээр хийж ажиллахаар төлөвлөөд байна.

-Гемодиализын аппарат ажиллаж байгаа гэлээ. Энэ аппарат өөрөө урсгал зардал өндөртэй байдаг. Маш үнэтэй шингэн ашигладаг. Түүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Асуудал бий. Урсгал зардлыг нэгдсэн эмнэлэг өөрсдөө зохицуулдаг. Гемодиализын аппаратнаас гандан дурангийн хоёр том аппарат маань эвдэрсэн. Яам руу хүсэлт явуулж нэгнийх нь асуудлыг шийдвэрлүүллээ. Эндээ засах боломж байхгүй. Засварын төлбөр өндөр үнэтэй.

-Завсартай холбогдуулж нэг зүйлийг асууя. Эмнэлгийн байгууллагын нэг амин сүнс нь техникийн ажилчид. Тухайн эмнэлгийн тоног төхөөрөмж хэвийн ажиллах нь техникийн ажилчдаас хамааралтай байдаг. Энэ хүмүүсийг бэлтгэх талаар ямар ажил хийж байна. Одоо ажиллаж байгаа хүмүүс нь мэргэжлийнх үү?

-Одоогийн ажиллаж буй хүн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэдэг мэргэжлээр төгсөөгүй. Гэхдээ техникийн мэргэжилтэй хүн. Манай улсад ШУТИС энэ төрлийн мэргэжилтнийг бэлтгэж байгаа ч орон нутагт ирж ажиллах залуус ховор байна. Тиймээс энэ төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Бид хүний нөөцийн төлөвлөгөөндөө бодлогоор оруулсан. Ихэнхдээ хуучин ажиллаж байсан техникч нар маань ажиллаж байна. Зарим том тоног төхөөрөмжийг засварлахаар бол улсын эмнэлгүүдээс зөвлөгөө авдаг. Хэрвээ тоног төхөөрөмжөө өгч явуулах шаардлагатай бол өгч явуулаад засдаг. Эрүүл мэндийн салбарын хүний нөөц сайн байж тодорхой хэмжээгээр үр дүн нь гарна гэж боддог. Одоогоор салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл, бодлогын баримт бичгийн хүрээнд аймагт ямар мэргэжлийн хүн дутагдалтай байгааг тооцож гаргасан гэсэн үг. Мөн сүүлийн үед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ёс зүйн алдаа гаргаж байна. Үүнтэй холбоотой санал гомдол ч ирсэн. Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын хувьд ёсзүй, харилцаа хандлагатаа анхаарч ойрхон зайтай олон сургалтыг зохион байгуулж байна.

-Нарийн мэргэжлийн эмч нар хөдөө орон нутагт дутагдалтай байдаг шүү дээ. Танай аймгийн хувьд ямар мэргэжлийн эмч илүү шаардлагатай байна вэ?

-Аль ч аймагт адилхан байгаа болов уу. Манай аймагт эрэгтэйчүүдийн эмч дутагдалтай байдаг. Энэ хүрээнд нэг хүнийг бэлтгэж байгаа. Ер нь жендэрийн асуудалтай холбоотойгоор үргэлж эмэгтэйчүүдэд анхаардаг. Наад зах нь гэхэд эмэгтэйчүүдийн эмнэлэг олон байдаг шүү дээ. Харин эрэгтэйчүүдийн эмнэлэг цөөхөн. Тиймээс нийт өвчлөлийн ихэнх хувийг эрчүүд  эзэлдэг. Ялангуяа хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, элэг цөсний  эмгэгийн өвчлөл их бий. Тиймээс эрэгтэйчүүдийн эмчийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг үүднээс нэг хүнийг сургаж байна. Мөн дүрс оношлогоо, компьютер тоног төрөөмж дээр ажиллах эмч бид бэлдэх хэрэгтэй. Нярайн эмч, эх барих эмч ч дутагдалтай болоод байна.  Хоёр эмч маань  шилжчихсэн. Нэмээд  хэлэхэд, аймгийн Засаг даргын зүгээс цаг үетэй холбоотой өвчлөлүүдэд их дэмжлэг үзүүлдэг. Эрүүл мэндийн тулгамдсан асуудал, өвчлөлийн дэгдэлт гарах, вакцинжуулалт хийхэд маш нааштайгаар шийдэж өгдөг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбараа маш дэмжиж ажилладаг. Манай аймгийн хувьд алслагдсан сум, багуудад хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим баримталдаг. Энэ улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын гол уриа болсон. Энэ хүрээнд малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээх хүргэх үүднээс явуулын үзлэгийг эрчимжүүлсэн. Оторт байгаа малчин, хөдөө байгаа хүүхдийг ч орхигдуулахгүй байх үүднээс явуулын үзлэгийг хийж байна.

-Хөдөө орон нутгийн ихэнх эмнэлгийн барилга хуучирсан байдаг. Танай аймагт эмнэлгийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна уу?

-Удаан хүлээлгэсэн төрөх эмнэлгийн асуудал шийдэгдэх шатандаа орсон. Мөн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлгийн барилгын асуудал шийдэгдэх шатандаа ороод байна. Түүнчлэн аймгийн төвд VI багт иргэдийн хөгжлийн төвийг байгуулна. Тэр төв дотроо нэг өрхийн эмнэлгтэй байх юм. Бүтээн байгуулалтын ажил нь эхэлчихсэн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхоны бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Шүүх: "Хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Намууд
  • •Фото мэдээ
  • •Шүүхийн танхимаас
  • •Гэмт хэрэг
  • •Ипотекийн зээл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Видео мэдээ
  • •Боловсрол
ХУРААХ
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ:...
Златан Ибрагимович гайхалтай...

М.Отгончимэг: Нэг ч иргэнийг орхигдуулахгүй байх зарчмаар явуулын үйлчилгээг үзүүлж байна

Батзаяа 2017-06-29

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхоны бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Шүүх: "Хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй
“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотод 8-р сард Азийн цомын урьдчилсан шатны тэмцээн болно

16 цагийн өмнө өмнө

Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

19 цагийн өмнө өмнө

Түргэн тусламжийн автомашинуудад хотхоны бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов

21 цагийн өмнө өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

21 цагийн өмнө өмнө

Шүүх: "Хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй

21 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Жагсаалтад ороход гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина

22 цагийн өмнө өмнө

“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно

22 цагийн өмнө өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

23 цагийн өмнө өмнө

Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

23 цагийн өмнө өмнө

“Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо

23 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

23 цагийн өмнө өмнө

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

23 цагийн өмнө өмнө

АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ

23 цагийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

С.Баяр: Цаашдаа ийм юмнуудыг засаг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн УАШТ-ны энэ жилийн аваргууд

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Гэрээний үүргээ биелүүлэн цахилгаан эрчим хүчээ найдвартай үйлдвэрлэх хэрэгтэй

1 өдрийн өмнө өмнө

"ДЦС-4"-ийн зууханд гарсан гэмтлийг 18 цагийн дотор засварлаж, өнөө орой залгах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө дулаарч 11-13 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Дулааны IV цахилгаан станцад ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-01-21 өмнө

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа

2026-01-20 өмнө

Шархад орчимд агаарын бохирдол маш их байна

2026-01-20 өмнө

Н.Батсуурь: Хүчээр зодог тайлуулах гэсэн оролдлого юм уу

2026-01-21 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгдлээ

2026-01-20 өмнө

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц

2026-01-22 өмнө

Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ

2026-01-21 өмнө

Бага насны хүүхэд хүчирхийлж, оргон зайлсан этгээдийг албадан авчирчээ

2026-01-22 өмнө

Ипотекийн зээлтэй иргэн ажлаа сольж болох уу

2026-01-22 өмнө

338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо

2026-01-21 өмнө

Цахилгааны хязгаарлалт өнөөдөр үргэлжилнэ

2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-22 өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2026-01-22 өмнө

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

2026-01-22 өмнө

Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна

2026-01-22 өмнө

Цас орохгүй, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна

2026-01-20 өмнө

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

2026-01-21 өмнө

Ж.Дуламсүрэн: Нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-21 өмнө

Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

2026-01-20 өмнө

15-р сургуулийг нурааж, шинэ сургууль барина

2026-01-20 өмнө

Дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхон

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-20 өмнө

Нөөцийн махыг өнөөдрөөс 410 цэгээр худалдаална

2026-01-20 өмнө

Н.Тавинбэхийг хэрэгт татсаны шалтаг нь Солонгосын төсөл, шалтгаан нь Вьетнамынх гэв үү?!

2026-01-22 өмнө

Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа

2026-01-22 өмнө

Г.Занданшатар Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар Давост уулзав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах