Франц түүхэндээ анх удаагаа 39 настай, улс төрд гуравхан жил зүтгэсэн туршлагатай Ерөнхийлөгчтэй боллоо. Банкир, Эдийн засгийн сайд асан Э.Макрон өчигдрийн сонгуульд 65.5 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэгвэл тус улсын шинэхэн тэргүүн хатагтай Брижит Макрон ч түүний бас нэгэн ялалт нь байв.
Францын төрийн тэргүүн 1992 онд ердөө 15-хан насандаа ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ.
Брижит 1953 онд шоколадны бизнес эрхэлдэг чинээлэг гэр бүлд төржээ. Тэрбээр эдүгээ 64 настай бөгөөд нөхрөөсөө 25 насаар эгчмэд юм. Эммануэль Макроны Амьен дахь Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын багшаар ажиллаж байсан тэрбээр шүлэг, яруу найраг театрт дуртай өсвөр насны хүүгийн хайрыг нэгэн жүжгийг тайзнаа тавьж байхдаа татаж орхисон гэдэг.
Тухайн үед бүсгүй 40 настай, аль хэдийнэ гэрлэсэн гурван хүүхэдтэй байжээ. Сонирхолтой нь, түүний дундах охин Э.Макроны нэг ангийн хүүхэд байсан гэдэг. Францын шинэхэн Ерөнхийлөгч тэгэхэд л ирээдүйн эхнэртээ хүчтэй дурлажээ. Улмаар 17 насандаа “Би чамтай заавал гэрлэнэ” хэмээн Брижитэд амлаж байсан гэдэг.
Гэвч, Макроны эцэг эх хүүгийнхээ энгийн бус хайр дурлалыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Ийнхүү тэд салж, Макрон Парис руу явж, тэндээ ахлах сургуулиа төгсчээ.
Харин 2006 онд Брижит банкир нөхрөөсөө салж, 2007 онд нь Макронтой гэрлэжээ. Тэд хүүхэдгүй. Гэхдээ Макрон эхнэрийнх нь гурван дагавар хүүхэд, долоон ач зээг өөрийнхөө гэр бүл хэмээн тодорхойлсон байдаг.
Ингэж л Э.Макроны 17 насандаа багшдаа амласан амлалт биелсэн юм. Брижит эдүгээ нөхрийнхөө хамгийн итгэлт зөвлөх нь. Харин Францын хувьд улс төрийн бодлогод нөлөөлөл үзүүлэхүйц анхны Тэргүүн хатагтай болж байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.