• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Эрдэнэбаатар: Манай газрын бүтэц гуравдугаар төвшнийх атал хоёрдугаар зэргийн анги гэж үнэлэгддэг

Архангай аймаг  хөгжлийнхөө гарцыг  хамгийн  зөв хувилбараар  тодорхойлсон нь  Цэцэрлэг хотын бүтээн байгуулалт,  хөгжил дэвшил хэлээд өгөх  аж. Зөв менежмент   гэж үүнийг л хэлэх байх.  Аймгаа хотоо өнгөтэй өөдтэй байлгахын төлөө хувь хүнээс өгсүүлээд байгууллага,  аж ахуйн нэгжүүд ч зүтгэсэн нь илт. Тэдэн дунд Онцгой байдлын газрын шинэхэн барилга аймгийнхаа хөгжил дэвшил дээр өнгө нэмэн,  орсон гарсан хэн бүхний харааг хамгийн түрүүнд булаах юм гээч. Ингээд Архангай аймаг дахь  Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Эрдэнэбаатартай албан өрөөнд нь ярилцлаа.  Ажлаа мэддэг хүн шийдвэр гаргахдаа ч алддаггүй юм байна гэдгийг хэдхэн үгийн солионд мэдэрснээ нуух юун. 
 
-Засаг даргатай уулзахад гэнэт орсон их хэмжээний цас, шар усны үерийг  гарз хохирхол багатайгаар давж гарсны цаана Архангай аймаг дахь  Онцгой байдлын  газрын үйл ажиллагаатай  салшгүй холбоотой хэмээн онцлон тэмдэглэсэн?
 
-Юун түрүүнд  хамт олны минь хичээл зүтгэлийн үр дүн гэж хэлэх байна.  Манай хамт олон аймгийн  Засаг даргын  2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг  хангах тухай  захирамжийн дагуу төлөвлөгөө  боловсруулж, түүнийгээ шат шатандаа  хэрэгжүүлж, шуурхай бүлэг байгуулан  ажиллаж ирлээ. Төлөвлөгөөний хэрэгжилт  өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай яваа.  
 
Аймаг өөрөө ч өвөлжилт, хаваржилтад онцгой ач холбогдол өгч, шаардагдах хөрөнгө мөнгийг цаг алдалгүй шийдвэрлэж ирсний үр дүнд  70 гаруй тонн өвс,  36 тонн тэжээл бэлтгэж нөөцөлсөн.  Тэгээд ч харьцангуй сайхан өвөл болж өнгөрлөө гэж дүгнэж болно. Хэдийгээр  аймгийн нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй,   5-8 суманд өвөлжилт хүндэрсэн ч  Улсын онцгой комиссын дэмжлэгтэйгээр асуудлыг тухай бүрт нь шийдэж чадсан.  
 
Манай шуурхай бүлэг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг  өвөлжилт хүндэрсэн сумдад  тун сайн ажилласан. Сая орсон их цасны үеэр ч бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж,  380 тонн өвсийг  хүргэх ёстой газарт нь цаг алдалгүй, амжилттай  хүргэсэн.
 
Нөгөөтэйгүүр,  өвөлжилтийн хүндрэл , гэнэт орсон их цаснаас гадна   малын цэцэг өвчин  Өгийн нуур, Хашаат суманд  гарч манай шуурхай бүлэг тэнд гурван сар ажилласан.  Шаардлагатай  бүхий л арга хэмжээг авсны үр дүнд  цэцэг өвчний тархалтыг  газар авахуулалгүйгээр зогсоож чадсан. 
 
-Хуурайшилт, түймэр,  шар усны үер та бүхний хүчийг ихээхэн сорьдог.  Үүний дараа гол устай холбоотой асуудал гардаг.   Хүн хүчний хувьд танай газар хангалттай юу? 
 
-Манай Онцгой байдлын газар  эрэн хайх, аврах салбар, гал түймэр унтраах 51 дүгээр анги, улсын нөөцийн салбар гэсэн гурван нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.   Архангай аймаг 57.3 мянган хавтгай км газар нутагтайн дээр 19 сумтай.  Тэгэхээр манай  газар  19 суманд  авран хамгаалах, эрэн хайх түймэр унтраах   үйлчилгээг үзүүлдэг. Дээр нь шаардлагатай тохиолдолд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг.  Зэрэг зэрэг дуудлага ирэхгүй бол байгаа хүч бололцоогоо л ашиглана шүү дээ. Сумдад  салбар нэгж  байхгүй учир өндөр ачаалал дор үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно.
 
Алслагдсан сумаас дуудлага хүлээж авлаа гэхэд газрын бартаанаас шалтгаалаад 4-5 цагийн дараа  үйлчилгээ үзүүлэх жишээний.  Тиймээс аймгийнхаа  удирдлагуудад хандаж, хүн ам ихээр төвлөрсөн сумдад авран хамгаалах ангийг шинээр нэмж байгуулах санал хүргүүлсэн. Тариат сумын төв дээр аврах,  гал унтраах анги  бий болсон  тохиолдолд  зүүн талын сумдад цаг алдалгүй үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх жишээний. Тэгээд ч Тариат сум гол,  нуур ихтэй,   зуны улиралд гадна дотны жуулчид тасардаггүй. Сүүлийн жилүүдэд нууранд  осолдсон хүний тоо нэмэгдсээр байгаа. Жил өнжихгүй  осол гарч байна. Энэ өвөл гэхэд мөс цөмөрч  дээгүүр нь  явж байсан машин осолдсон. Хүний амь нас ч эрсэдсэн.  
 
Одоогийн манай газрын  бүтэц, бие бүрэлдэхүүн, гал түймэр унтраах,  аврах ангийн зэрэглэл гуравдугаар түвшнийх. Гэтэл хоёрдугаар зэргийн анги гэж үнэлэгддэг. Тиймээс хүн хүчээ нэмэх шаардлага тулгараад байна. Бүхэл бүтэн  тасгийг шинээр бий болгох учиртай. Хөдөлмөрийн хуулиар дөрвөн ээлжийн зохион байгуулалттайгаар  ажиллах ёстой  атал өнөөдөр  2-3 ээлжээр ажилладаг.  Машин техник, хэрэгслийн  хувьд харьцангуй  сайжирч,  парк шинэчлэлтийг  жил бүр тодорхой түвшинд хийсээр ирсэн. Хамгийн сүүлд гал унтраах машиныг  орон нутгийн төсвөөр худалдаж  авсан.
 
Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай албаны зориулалт бүхий  автомашиныг өгсөн. Өнгөрсөн жил 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гал түймэр унтраах хоёрдугаар зэргийн ангийн барилгыг шинээр барьж, ашиглалтад орууллаа.   Барилга маань найман автомашины дулаан гражтай, дээд давхартаа найман айлын орон сууцтай. Тэндээ  албан хаагчдаа оруулсан.
 
-Монголчууд болоод өнгөрсөн хойно нь амаа барьдаг зантай.  Авран хамгаалах үйл ажиллагаа явуулахаас илүүтэй урьдчилан сэргийлэх нь чухал бус уу.  Урьдчилан сэргийлэх  сургалтууд төлөвлөгөөт ажлын хэдэн хувийг эзэлдэг вэ.  Ийм чиг үүрэг байна уу?
 
-Байлгүй яах вэ. Бидний  ажлын нэгээхэн хэсэг  урьдчилан сэргийлэх, түүнтэй холбоотой сургалт   арга хэмжээ шүү дээ.  Авран хамгалаахаасаа өмнө урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд сургалтуудыг явуулъя  гээд онцгой байдлынхаа бүтцэд урьдчилан сэргийлэх тасгийг шинээр бий болгосон. Манай  газрын  орлогч дарга ахалдаг юм.  Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн ч бий.  Аж ахуйн нэгж байгууллагуудад  урьдчилан сэргийлэх ажлыг  жилийн турш тасралтгүйгээр  зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ч зохион байгуулна. Манай  албан тушаалтнууд бүгд  хариуцсан гудамж,  хороололтой.
 
Хуваарьт өдрөө   хариуцсан гудамж, хорооллоороо явж  иргэдийн дунд  сурталчилгаа, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулдаг.  Мөн гамшгаас хамгаалах хоёр улсын байцаагчтай. Байцаагч нар маань хариуцсан байгууллагуудаараа  явж, хяналт тавихаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн  зохион байгуулах талаар  зөвлөгөө өгдөг.  Аймгийн Засаг дарга ч биднийг дэмжиж,  жил бүр гурван суманд гамшгаас хамгаалах сургалт, сургууль арга хэмжээг  зохион байгуулдаг. Саяхан  Эрдэнэмандал суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль арга хэмжээг   зохион байгуулсан. Энэ долоо хоногт хоёр суманд зохион байгуулах хуваартай. Сургуулилтын гол зорилго нь иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна  гамшгаас хамгаалах боловсрол олгох чадавхжуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм.  Энэ удаад  орон нутгийн удирдлагууд шинээр томилогдсон учраас   тэднийг чадавхижуулах зорилго дор  зохион байгуулж буй.
 
-Онцгой байдлын алба  дайчдаасаа   хурд, хүч,  авхаалж самбаа, түргэн сэтгэх зэрэг олон чадварыг шаарддаг? 
 
-Онцгой байдлын албан хаагчийг сургаж, дадлагажуулах  нь  хамгийн чухал ажил.  Онцгой байдлын ерөнхий газраас бодлогоор 2017 оныг  сургалтын жил болгон зарлаж, жилийн хугацаанд хэрэгжүүлэх  хөтөлбөрийг  төлөвлөгөөний хамт ирүүлсэн байгаа. Сургалтууд ч аврагч, гал сөнөөгч,  усчин аврагч, офицерийн,  албан хаагчдын  гээд шат шатанд явагддаг.   Мөн олон улсын сургалтад хамруулах нь ч бий. Онол, практикийн сургалтыг маш сайн явуулснаар  аврагч нарын мэргэжлийн ур чадвар сайжирна.  Өөрийгөө төдийгүй өрөөлийг аврах чадвартай болох нь юу юунаас чухал шүү дээ.  Усчин аврагчдын сургалтыг бодлогоор өвөл, зуны улиралд дадлагаар нууран дээр  бодит нөхцөлд  зохион байгуулдаг. Шинээр орж ирж байгаа албан хаагчдыг практикаар л дадлагажуулж авахгүй бол шууд аврагч  мэргэжлийн эзэн болно гэж найдах хэрэггүй.  Маш их цаг хугацаа шаарддаг.  Онцгой байдлын  ахлагчийн сургуулийг  төгссөн албан хаагчдыг аль болох томилохыг хичээдэг.  
 
-ОБЕГ-ын хэмжээнд  уламжлал болгон зохион байгуулагддаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймаг, та бүхэн зохион байгуулахаар болсон байна?
 
-Гал унтраах техникийн олон төрөлт спорт  нь  Онцгой байдлын албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрыг сайжруулах  онцгой ач холбогдолтой.Тэмцээн хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ жилийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулахаар бэлтгэлээ базаагаад байгаа. Зургаан аймгийн тамирчид ирж оролцоно. Манайх  тамирчдаа бэлтгэлд гаргасан. Бидний хувьд бусдаас туршлага судлах, албан хаагчдаа туршлагажуулах  онцгой ач холбогдолтойн дээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг эндээс сонгон шалгаруулах  юм.  
 
-Танай баг, хамт олны амжилтыг сонирхвол? 
 
-Энэхүү спортод  байлдааны тархалт гэж төрөл байдаг. Өнгөрсөн  жилийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай хамт олон  байлдааны тархалтын төрөлд амжилттай оролцон  хүрэл медаль хүртсэн. Бүсийнхээ аваргын тэмцээнийг  орон нутагтаа авч байгаагийн хувьд  өндөр  ач холбогдол өгч,  амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа шүү.  
 
-Санхүү,  хөрөнгө оруулалтын байдал   өдөр тутмын үйл ажиллагааг тань  хангахад  хангалттай байж чаддаг уу? 
 
-Төсөв, санхүүгийн хувьд төсвийн хэмнэлт  гэдгээр жилээс жилд   хасагдсаар байгаа. Үнэнийг хэлэхэд, албан хаагчдын хоолны зардал төдийд зарцуулаад дуусдаг  юм.  Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Бид нөхцөл байдалд зохицон амьдарч, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Их хэмжээний гамшиг осол гарсан үед  аймгийн ЗДТГ-аас дэмжлэг авч  аймгийн нөөцөөс  шаардлагатай хөрөнгө, санхүүг гаргуулдаг. Засаг дарга  бидний зовлон жаргалыг маш сайн ойлгодог нь сайн хэрэг.  Он гарсаар орон нутагт зохион байгуулсан  сургалтын зардлыг аймгийн Засаг дарга шийдэж өгсөн. Ер нь манай байгууллагын өдөр тутмын  үйл ажиллагаа  аймаг, орон нутагтайгаа нягт хамтран ажиллаж, харилцан ойлголцож чаддагийн үр дүнд өдий зэрэгтэй яваа гэж хэлж болно. 
 
-Та гал унтраагчаас газрын дарга хүртлээ бүхий л шат дамжлагад ажилласан дэд хурандаа. Тиймээс шинэ залуу боловсон хүчинд сэтгэлийн дэм өгөх, урмаар тэтгэх тал дээр тэдэндээ   ямар  зөвлөгөө өгдөг вэ?   
 
-Жилээс жилд  аюул, гамшгийн төрөл давтамж нэмэгдэх болсон.  Өмнө нь гарч байгаагүй осол аваарууд их  гарч байна.  Энэ  бүхнийг  шинэ, залуу боловсон хүчин хүндээр тусган авч шантрах нь бий. Тийм үед нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, сэтгэлийн хат суулгах ёстой.  Нүд хальтрам  зүйл дээр очсон алба хаагчид хэцүү байдалд орсон тухайгаа  дараа нь ярьдаг. Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий  сэтгэлзүйч, эмч мэргэжилтнүүд  манайд ажилладаг. 
 
-Орох айл үүднээсээ гэдэг. Танай байгууллагын өнгө төрх сайхан харагдаж байна шүү. Эдийн засаг хямарсан энэ үед шинээр барилга барьж, ашиглалтад оруулна гэдэг амаргүй ажил шүү?  
 
-Ажил амьдралынхаа  гарааг энэ байгууллага, хамт олноосоо эхэлж байлаа.  Гал сөнөөгчөөр анх ажилд орж удалгүй гал унтраах машины жолооч болсон.  Дараа нь сургуульд явсан. Тэгээд 2009 онд албаны даргаар  ангидаа томилогдон ирж байлаа.  Албан тушаалын хувьд багаас нь байгууллага удирдах хэмжээнд хүртлээ өссөн байна. Байгууллагаа өнгөтэй, өөдтэй  авч явъя гэсэн үүднээс  газраа өөрийн гэсэн орон байртай болголоо. Өмнө нь  манайх  цагдаагийн газрын хашаан дотор үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм.  
 
Шинэ барилгатай болох  зорилго тавьж,  арав гаруй жил хөөцөлдөж байж сая нэг юм өөрийн гэх байр савтай  болсон. Онцгой байдлын ерөнхий газар маань ч  дэмжиж, Засгийн газар болон   холбогдох байгууллуудад хандан хүсэлт гарган,  албан бичиг явуулах зэргээр их тус болсон.  Хамгийн хэцүү нь   барилга барих газрын асуудал  байсан. Аймгийн төвийн “А” зэрэглэл  дотор газар олдохгүй байсны улмаас  Булган хангайн хорооллын нутаг дэвсгэрт барилгынхаа суурийг тавьсан Тэр үед энэ хавьд нэг ч барилга баригдаагүй байсан.
 
Эдүгээ  манайхыг дагаад хамгийн хөгжил сайтай хороолол болсныг та бүхэн анзаарсан байх.  Миний хувьд  эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харах гэж чармайх аваас  бүтэхгүй зүйл гэж байдаггүйг   эндээс мэдэж авсан. Би харьцангуй залуу хүн шүү дээ. Энэ бол миний ажил,  амьдралдаа буй болгосон хамгийн том бүтээн байгуулалт.  
 
-Танайд орон гэргүй, айлын хашаа  байшин түрээсэлж амьдардаг  байгаа алба хаагч байна уу?
 
-Байгаа. Шинээр томилогдож ирсэн  албан хаагчдынхаа нийгмийн  асуудлыг түрээсийн орон сууцаар л шийдэж ирлээ. Гэхдээ сая манай найман ажилтан  албан тушаалын шинэ   орон сууцанд нүүж орсон. Одоо гурван хүний асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа.  Миний, бидний дараагийн зорилго бол ажилчдын орон сууц барих явдал.    Ангийн бие бүрэлдэхүүн  байнга шинэчлэгдэж байдаг учраас  шилжин ирэгсдийг албан тушаалын   орон сууцаар хангах, нийгмийн асуудлыг шийдэх нь миний  үүрэгт ажлын нэгээхэн хэсэг.  
 
-Таны болоод  хамт олны  тань цаашдын зорилго юу байна вэ?
 
-Онцгой байдлынхаа газрыг өргөжүүлэх, хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, ард иргэд рүү хандсан  үйлчилгээг улам чанаржуулах, техник хэрэгслээ шинэчлэх нь бидний нэн тэргүүний  зорилго. Хамгийн түрүүнд аврах албаа  сүүлийн үеийн автомашинтай болгох хэрэгтэй байна. Гал унтраах үндсэн албаны автомашиныхаа  тоог  нэмэх шаардлагатай байгаа. Хэдийгээр өнгөрсөн жил аймаг  галын автомашин шинээр худалдаж авч өгсөн ч эдүгээ үйлчилгээнд  ашиглагдаж буй машины  ихэнх 30-40 жил ашиглагдсан байх жишээний. Тэгээд ч  ОХУ-д үйлдвэрлэгдсэн  машин болохоор сэлбэг хэрэгсэл нь жилээс жилд олдохоо больж байгаа. Орос үйлдвэрлэхээ больсон шүү дээ.  
 
Ашиглалтынх нь ч  хугацаа  дууссан. Тиймээс орчин үеийн өндөр хүчин чадалтай шинэ техникээр хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай байгууллагын хувьд байр савыг нь  урьдчилаад бэлдсэн.  Дулаан гарааш бэлэн байна. Энэ жил манай аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтыг есдүгээр сард сард  зохион байгуулах  юм. Бэлтгэл ажил  хангагдаж  байгаа. Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлье. Дээр нь гамшгаас хамгаалах нөөцтэй болъё гэж төлөвлөөд шаардагдах төсөв хөрөнгөтэй холбоотой саналаа аймгийн Засаг дарга, ИТХ-д хүргүүлсэн. Үүнийг шийдэх аваас гамшиг осол болж  эмнэлэг,  хөдөө аж ахуйн албыг хээрийн нөхцөлд шилжүүллээ гэхэд хээрийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох  майхан савны нөөцтэй болох юм. 
 
-Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.  
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ
Fried peanuts давсгүй, хуурсан газрын самрыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр
Өдөртөө 21-23 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Сурвалжлага
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Улсын Онцгой Комисс
ХУРААХ
Ходоод дурандуулах зовлон биш
“Тоттенхэм” түрүүлэх...

Д.Эрдэнэбаатар: Манай газрын бүтэц гуравдугаар төвшнийх атал хоёрдугаар зэргийн анги гэж үнэлэгддэг

Чулуунцэцэг 2017-04-27

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ
Fried peanuts давсгүй, хуурсан газрын самрыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр
Өдөртөө 21-23 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

14 цагийн өмнө өмнө

The MongolZ баг өнөөдөр NaVi багтай тоглоно

17 цагийн өмнө өмнө

Fried peanuts давсгүй, хуурсан газрын самрыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

17 цагийн өмнө өмнө

С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж “Чамайг зүгээр өнгөрөөхгүй шүү” гэж дарамталлаа

17 цагийн өмнө өмнө

Өнөөдөр “Kharkhorum BAZAAR”-т Diamond Circus-тэй

17 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

17 цагийн өмнө өмнө

"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

17 цагийн өмнө өмнө

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

17 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

18 цагийн өмнө өмнө

Өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

1 өдрийн өмнө өмнө

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт ХХК нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэлийн хэрэглээний 50% хангахаар зорьж байна

1 өдрийн өмнө өмнө

Гадаадын иргэний үүргэвчнээс бэлэн мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Дамдинням: Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна

1 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

1 өдрийн өмнө өмнө

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

"KHARKHORUM BAZAAR" IV өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

2 өдрийн өмнө өмнө

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

2 өдрийн өмнө өмнө

C919 агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын тогтмол нислэгээ эхлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2 өдрийн өмнө өмнө

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус. “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

САНАЛ БОЛГОХ
2026-08-09 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

2026-08-10 өмнө

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

2026-08-10 өмнө

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

2026-08-11 өмнө

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

2026-08-11 өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв

2026-08-10 өмнө

Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

2026-08-10 өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

2026-08-11 өмнө

Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

2026-08-09 өмнө

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо

2026-08-10 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

2026-08-10 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

2026-08-09 өмнө

Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

2026-08-10 өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

2026-08-09 өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа

2026-08-10 өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

2026-08-10 өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

2026-08-10 өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

2026-08-11 өмнө

С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

2026-08-11 өмнө

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтод хожлоо

2026-08-09 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-08-12 өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2026-08-10 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-08-09 өмнө

Хэрлэн голын 265 метр төмөрбетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дууслаа

2026-08-12 өмнө

Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

2026-08-12 өмнө

Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ

2026-08-11 өмнө

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

2026-08-10 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-08-10 өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах