Хөлбөмбөгийн холбооны идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Говьсүмбэрт болж байна
2017-04-25
Монголын хөлбөмбөгийн холбооны идэрчүүдийн U-15, U-17 насны 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат болох зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд Говьсүмбэрт аймагт эхэллээ.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга МУГД Л.Цэдэнсодном, Монголын хөлбөмбөгийн холбооны мэргэжилтэн, тэмцээний ерөнхий шүүгч Ч.Мягмарсүрэн нар оролцож, тэмцээнд оролцогч баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тэр дундаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхааран ажиллаж байгаагийн нэгэн тод жишээ нь тус тэмцээнийг аймагтаа хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа явдал юм.
Энэ удаагийн Зүүн бүсийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд н.Гүнурсгал дасгалжуулагчтай Дорноговь аймгийн U-15, U-17 насны ангиллын баг тамирчид, Ц.Өсөхбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн U-15 насны ангиллын баг тамирчид, н.Батсайхан дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн U-15 насны баг тамирчид, Ө.Одбаяр дасгалжуулагчтай Хэнтий аймгийн U-15 насны ангиллын баг тамирчид, н.Маргад-Эрдэнэ дасгалжуулагчтай Дорнод аймгийн U-15 насны баг тамирчид, Б.Буянтогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн U-15, U-17 насны баг тамирчдын зургаан аймгийн 8 багийн дунд явагдаж аваргуудаа тодруулах юм.
Манай аймгийн хувьд эхний тоглолтоо Хэнтий аймгийн багтай хийж 10:0 харьцаатайгаар хожил байгуулсан байна. Та бүхнийг амралтын өдрүүдэд тэмцээнийг үзэж сонирхон, баг тамирчдаа дэмжихийг урьж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.