• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Я.Ганбат: “Архидалтгүй өвөрхангай” хөтөлбөр хэрэгжсэнээр гэмт хэргийн тоо 24 хувиар буурлаа

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбаттай ярилцлаа. Түүнийг цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд оролцох үеэр уулзаж, аймаг орон нутгийнх нь гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар хөөрөлдсөн юм.

-Өвөрхангай аймагт гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?

-Өвөрхангай аймгийн хэмжээнд 2017 оны эхний улирлын байдлаар нийт 128 гэмт хэрэг гарч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасныг урьд оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Манай цагдаагийн газрын Криминологи судалгааны баг сүүлийн гурван жилийн байдлаар Өвөрхангай аймгийн гэмт хэрэг, зөрчлийн байдалд судалгаа хийж гаргасан дүгнэлт саналд үндэслэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан тодорхой ажлуудыг зохион байгуулснаар дээрх гэмт хэргийн гаралт буурсан гэж үзэж байгаа. Тухайлбал, аймгийн төвд голчлон үйлдэгддэг мотоциклийн болон орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтын холбоог нэмж байгуулан үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, байгуулага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр хяналтын камер тавих, сайжруулах, эргүүлийн маршрутыг гэмт  хэрэг, зөрчил олон гарч буй цэгүүдэд чиглүүлж оновчтой байдлаар зохион байгуулан ажилласан. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлийн талаар иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээлэл 16.7 хувиар буурлаа. Дээрх ажлын хүрээнд иргэд орон гэрээ эзэнгүй орхиж удаан хугацаагаар хөдөө, гадаа явахдаа хэсгийн байцаагч, хөршийн холбооны ахлагчдаа тэмдэглүүлдэг, тэрхүү мэдээллийнх нь дагуу эргэж тойрч шалгах, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг өгөх зэрэг ажил хэвшил болсон. Иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх итгэл нэмэгдсэн.

-Та энэ албан тушаалд томилогдоод ажлаа юунаас эхлэв?

-Намайг ажил авах үед манай цагдаагийн газрын хэргийн илрүүлэлт улсын дунджаас бага үзүүлэлттэй, түдгэлзүүлсэн хэргийн тоо олон байсан. Үүнд анхаарч тасгийн дарга, ахлагч байцаагч нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан сумдыг бүсчлэн хувааж түдгэлзүүлсэн хэргүүдийг хуваарилан өгч илрүүлж, шийдвэрлэх чиглэлээр гурван сарын хугацаатай арга хэмжээ зохион байгуулж биелэлтийг тооцож ажилласан. Дээрх ажлыг энэ улиралд ч мөн адил үргэлжлүүлэн түдгэлзүүлсэн хэрэг нэг бүрийн хохирогчтой уулзаж өмнө нь дутуу шалгагдсан таамаглал, мэдээлэл бүрийг дахин шалгах зэрэг боломжтой бүх ажиллагааг явуулснаар түдгэлзүүлсэн хэргийн тоо 11 хувиар буурлаа. Хоёрдугаарт, бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг шуурхай илрүүлэхэд анхаарч хойшлуулшгүй ажиллагааг чанартай явуулж байх ажлыг зохион байгуулсан, өмнө нь орон нутагт гарсан хэргийг хагас дутуу шалгаад ирдэг байсан алба хаагчдын ажлыг ирэхэд нь үзэж дүгнэлт өгөх зэргээр ажлын хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг авснаар хэргийн илрүүлэлт 65.4 хувьд хүрлээ. Энэ нь урьд онтой харьцуулахад 1.5 хувиар өссөн үр дүнд хүрсэн. Мөн алба хаагчдын хууль хэрэглэх мэдлэг, ур чадварыг сайжруулахад нилээд анхаарснаас гадна цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахын тулд аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

-Танай цагдаагийн газраас зохион байгуулж буй онцлог ажлаас дурьдвал?

-Өнгөрсөн онд манай аймагт осол, хэргийн улмаас 22 хүн нас барсан. Тиймээс 2017 оны эхнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид, аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөөлөгчийг оролцуулан “Зам тээврийн осол, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдвээр Хархорин суманд зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөн дээр аймгийн цагдаагийн газар, хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөөлөгч нар сонсгол мэдээлэл өгч хэлэлцүүлэг зохион байгуулан гарсан саналыг нэгтгэн 21 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, хот хоорондын төв магистрал замд жолооч нарын амрах талбай байхгүй. Үүний улмаас автомашинууд зам даган зогсож ноцтой аваар осол гарч байгаад анхаарч 50 км тутамд машин зогсоол бий болно. Түүнчлэн орон нутгийн иргэд техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй мотоциклиор явж байгаад осолдож эндэх, улсын дугааргүй мотоциклиуд хөдөлгөөнд оролцож байгаа зэрэгт анхаарч импортоор мотоцикль оруулж ирэн худалддаг аж ахуйн нэгжүүд улсын дугаар, хамгаалалтын малгайн хамт худалдаалдаг болгох саналыг холбогдох газарт нь хүргүүлэхээр боловсруулж байна. 2016 оны намар зам тээврийн осол давтамжтай буюу олон тоогоор гардаг хар цэгүүдийн судалгааг гарган, нэг замыг сонгон авч аймгийн ГХУСАЗЗ-д санал хүргүүлэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж нэмэлт тэмдэглэгээ, зам дээр хурдны хэмжээг зааж анхааруулсан үг зэргийг бичсэн. Үүнээс ямар нэгэн осол гараагүй, иргэд ч мөн сайшаан дэмжсэн зэрэгт урамшиж аймгийн хэмжээнд энэ ажлыг үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Судалгаанаас үзэхэд хурдтай явж байгаа автомашины жолооч нар замын хажуугийн тэмдэглэгээнээс илүүтэй зам дээр бичсэнийг анхаардаг юм билээ.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?  

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж олон удаа албаны сургалт зохион байгуулсан. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдын ажил үүрэг, хариуцлагыг тодорхой болгон, үр дүнгийн гэрээнд тусгаж өглөө. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш эрсдэлийн үнэлгээ хийх, тайлбар авах үүрэг бүхий захиргааны хэрэг бүртгэгчийг зөрчил хамгийн ихээр гардаг хугацаа буюу 17:00-01:00 цагийн хооронд нэмэлтээр өдөр бүр ажиллуулж байна. Ингэснээр эрүүлжүүлэгдсэн болон баривчлах шийтгэл хүлээсэн  иргэдийн тоо өсч, саатуулах байрны ачаалал эрс нэмэгдсэн. Ер нь хуулийн хэрэгжилт хангалттай байгаа. Нэг сөрөг тал нь гэвэл өмнөх орой эрүүлжүүлэгдсэн хүний эхнэр маргааш өглөө нь ирээд “Манай нөхөр буруугүй, архи уулаа гэж загнаж хэрүүл хийсэн миний буруугаас боллоо” гэх маягаар хандаад байгаа. Гомдол мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч очиход нэг эмэгтэйд загнуулсан согтуу нөхөр зүгээр сууж байх жишээний асуудлыг бас бодолцмоор л байх шиг.

-Өвөрхангай аймаг 19 сумтай. Сумдад гэмт  хэрэг, хэв журмын нөхцөл байдал, тэнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын амьдрах орчин, техник хэрэгсэл нь ямархуу байна даа?

-Өвөрхангай аймаг 19 сум, 106 багтай. Аймгийн төвөөсөө урагшаа говийн сумдад гэмт хэргийн гаралт багатай. Хангайн сумд руугаа хэрэг, зөрчил гарах хандлагатай. Аймгийн төвөөс 230 км-т алслагдсан Богд суманд хүн амын төвлөрөл, автомашин, техник олон. Тэнд хоёр цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэдэг. Нэг замын цагдаатай болгох асуудлыг ЦЕГ-т хүргүүлсэн. Уянга, Бат-Өлзий суманд цагдаагийн хэсэг ажилладаг. Энэ сумдад хууль бусаар алт олборлох, мод тээвэрлэх, иргэд хууль зөрчих зэрэг асуудал гарна. Хүн амын нягтаршил ихтэй, рашаан сувилалтай Хужирт суманд цагдаагийн тасаг, Хархорин суманд Сум дундын цагдаагийн хэлтэс ажилладаг. Алба хаагчдын амьдрах орчин боломжийн, 18 суманд кобантай. Харин албаны автомашинаар хангах ажил дутагдалтай, өнгөрсөн жилүүдэд ЦЕГ болон аймгийн удирдлагад санал тавьж таван хэсгийн төлөөлөгчийг машинтай болгосон. Одоо цаана нь найм, есөн хэсгийн төлөөлөгч автомашингүй байна. Мотоцикль нэг үеийг бодоход хоцрогдож байна, хурдан унаатай автомашинтай этгээдийн араас явах, хэрэгт холбогдсон нэг этгээдийг яах вэ, ардаа аваад явах уу яах вэ гээд л асуудалтай.   

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Орон нутагт гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж санаатай гэмтэл учруулах, зам тээврийн осол, хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа. Бид аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргасан. Түүнийхээ дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа сурталчилж, иргэдэд ойлгуулах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, малчдын бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлж дэмжинэ. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоо, хяналтыг сайжруулах зэрэг ажлыг энэ онд эрчимжүүлснээр нэгдүгээр улирлын байдлаар гудамж талбайд гарсан хэрэг тав буюу 45.4 хувиар буурсан. Мөн тус аймагт “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж зохион байгуулсан ажлын үр дүнд энэ улиралд согтуугаар үйлдэгдсэн хэргийн тоо 24.1 хувиар буурсан.

-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна. Өнгөрсөн онд хүүхэд холбогдсон гэмт хэрэг цөөнгүй бүргэгдсэн байсан?

-Тийм ээ. Сургуулиуд дээр өсвөрийн цагдаа бүлгэм ажиллуулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй сурагчидтай анги, бүлэг шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Хэсгийн төлөөлөгч, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан байцаагч нар гэмт хэрэг, зөрчил гаргаж магадгүй хүүхдийн судалгааг гаргаад, хүүхдүүд рүү чиглэсэн олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр хамтарч ажиллах болсон. Багш, эцэг, эх, цагдаагийн байгууллагын гурвалсан холбоо дунд хүүхэд байх ёстой. Ингэж урьдчилан сэргийлэхгүй бол гэнэн томоогүй хүүхдүүд бусдад уруу татагдах, буруу үлгэр дуурайл авч гэмт хэрэг зөрчилд холбогдох эрсдэлтэй байна. Нэгдүгээр улирлын байдлаар зургаан хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь урьд оны мөн үетэй харьцуулахад 53.8 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.  

-Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаад хэрэгжиж байна. Алба хаагчдын эрх зүйн байдлыг сайтар тодорхойлж өгсөн энэ хуульд орон нутгийн алба хаагчдад өгөөжтэй ямар заалт байна вэ?

-Цагдаагийн алба хаагчдын гүйцэтгэх үүрэг, тодорхой нөхцөл байдалд ажиллах арга тактик үйл ажиллагааг Цагдаагийн албаны тухай хуулиар маш сайн зохицуулсан. Алба хаагчдын эрх зүйн байдлыг дээшлүүлж өгсөн. Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан алба хаагчид 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урашуулал олгох тухай заалт энэ хуульд орж, хэвээрээ батлагдсан нь давуу тал болсон. Ер нь энэ асуудал хуульчлагдсанаас хойш суманд ажиллаж байгаа алба хаагчдаас аймаг, хот руу шилжье гэсэн хүн цөөхөн болсон, тогтвортой ажиллах боломж бүрдсэн.

-Ярицлагын төгсгөлд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаасаа товчхон дурьдвал?

-Энэ онд дээр дурьдсан ажлаа үргэлжлүүлж хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр шат дараалсан ажил арга хэмжээг нөхцөл байдалд тохируулан үргэлжлүүлэн явуулна. Манай байгууллагын хэмжээнд энэ жил офицер алба хаагч бүрийн “Үр дүнгийн гэрээ”-нд шинэлэг ажил санаачилж, хэрэгжүүлэх талаар оруулж баталгаажуулан зорилт дэвшүүллээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдтэй хамтарч ажиллах талаар шинэлэг зүйлийг санаачилж хэрэгжүүлэхэд анхаарал их хандуулж байна. Цаашид аймгийн хэмжээнд гэмт хэрэгт өртөж болзошгүй айл өрх, байгууллага аж ахуйн нэгжид үзлэг шалгалт хийж эрсдэлийн үнэлгээг тогтоож мэдэгдэл өгөх, шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хамтран зохион байгуулж цагдаа иргэдийн хамтын ажиллагаа, итгэлцлийг сайжруулахад анхаарал хандуулна. Мөн алба хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхийн тулд сургагч багш нарыг томилж улирал бүр ажлыг нь үнэлж, дүгнэн урамшуулах, цагдаагийн газрын Дотоод журамдаа өөрчлөлт оруулж Даваа гарагт нэгдсэн, Пүрэв гарагт тасгийн сургалт хийхээр шийдвэрлэсэн. Цаашид алба хаагчдын харилцааны соёлд онцгой анхаарч ямарч тохиолдолд биеэ зөв авч явах, гэмт хэрэг зөрчилд өртсөн, холбогдсон, сэтгэл санааны өөрчлөлтөд орж уурлаж бухимдан дайрч давшилсан хүмүүстэй зөв харьцаж сурах, хүлээцтэй хандаж тэсвэр тэвчээр, зөв хандлага суулгах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автобусан хулгайлаад баригджээ
Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ
Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Гэмт хэрэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Шүүхийн танхимаас
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
ХУРААХ
Г.Батбаатар: АШУҮИС-ийн шинэ...
Г.Алтанбагана түрүүлж,...

Я.Ганбат: “Архидалтгүй өвөрхангай” хөтөлбөр хэрэгжсэнээр гэмт хэргийн тоо 24 хувиар буурлаа

Пунцагболд 2017-04-10

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автобусан хулгайлаад баригджээ
Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ
Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Автобусан хулгайлаад баригджээ

2 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

3 цагийн өмнө өмнө

Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

Хүнсний хувьсгалын дүнд “Грийн групп” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

3 цагийн өмнө өмнө

Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

4 цагийн өмнө өмнө

"Насны хишиг" анх удаа авах ахмадуудын бүртгэл эхэллээ

4 цагийн өмнө өмнө

Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

6 цагийн өмнө өмнө

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

6 цагийн өмнө өмнө

АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

6 цагийн өмнө өмнө

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

6 цагийн өмнө өмнө

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Ахлах ангийн сурагчид зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх:Цэргийн хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг шалгаруулна

1 өдрийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

2 өдрийн өмнө өмнө

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-27 өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2026-01-27 өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-27 өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2026-01-27 өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-27 өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2026-01-27 өмнө

Бүсийн “босс”-ууд

2026-01-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

2026-01-23 өмнө

Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ

2026-01-23 өмнө

Волейболын дээд лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах