Н.Энхбаяр: Саалийн үнээг маань хулгайлж байна

Н.Энхбаяр: Саалийн үнээг маань хулгайлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр хэвлэлийн хурал хийж, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын мэдэлд ирж байгааг дуулгасан юм. Тодруулбал, ХХБ “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг худалдаж авсан гэсэн. Тэгвэл энэ үйл явдалтай холбоотой олон хүн байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Биднийг олон жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэр гадны нэг компанийн мэдэлд очих гэж байна. Эрдэнэт үйлдвэрийнхэн, эрдэнэтчүүд цочролд орсон байна. Саалийн үнээг маань хулгайлж байна" хэмээсэн юм.

Тэгвэл МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамъян твиттер хуудсаараа дамжуулж “400 сая ам.доллар төлөөд Эрдэнэт, Монросцветметээ өөрсдөө ав гэхээр нь ХХБ-д өгчихдөг Засгийн газартай байх ч гэж дээ. Гавъяа биш хулгай шүү дээ, ХУЛГАЙ” хэмээн жиргэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ