Олимпийн аварга Э.Бадар-Ууган саналаа өгөхийг уриаллаа

Олимпийн аварга Э.Бадар-Ууган саналаа өгөхийг уриаллаа

УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр өглөө 07:00 цагт эхэлж, иргэд саналаа өгч байна. Энэ жилийн хувьд сонгуулийн ирц харьцангуй сайн байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байгаа юм. Мөн олны танил алдартнууд залуусыг саналаа идэвхтэй өгөхийг уриалсаар байна.

Тухайлбал, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын аварга, Монголын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг боксчин Э.Бадар-Ууган саналаа өгснийхөө дараа залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр “За манай Баянзүрх дүүргийнхэн сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа юм байна. Бага зэрэг дараалал үүссэн байна. Залуучууд аа, сонгуулиа заавал өгөөрэй. Өнөөдрийн фэйсбүүк трэнд зураг энэ цаас шүү” хэмээн пост оруулж, санал өгсөн хуудсаа барьсан зургаа оруулжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ