Улаанбаатар oC

С.Эрдэнэ: Улстөрч хүний бас нэг чадвар бол мөнгө босгох

С.Эрдэнэ: Улстөрч хүний бас нэг чадвар бол мөнгө босгох

АН-ын даргын сонгуулийн марафон эхэлсэн. Намын даргын төлөө таван өрсөлдөхөөр болж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад байгаа. Маргаашнаас сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Тэгвэл намын даргад нэр дэвшигчдийн нэг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ зарим асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлж, ярилцлага өгчээ. Тухайлбал, 250 сая төгрөгийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Мөнгөн дүнгийн хувьд бага тоо биш л дээ. Гэхдээ улс орны хэмжээнд АН-ын даргын сунгааг зохион байгуулахад маш их зардал гарна. 21 аймаг, 330 гаруй сум, есөн дүүрэг, 152 хороогоор явна гэдэг бол төрийн сонгуулиас дутахааргүй зардал гарч байгаа. Мэдээж нам дотоод нөөц бололцоогоо дайчлаад ажиллаж байна.

Бид Их хурал дээр илэн далангүй ярилцсан. Үнэхээр намын даргын сонгуулийн зардлыг гаргах мөнгө АН-д байхгүй. Хоёрдугаарт, Ардчилсан нам төсвөөс санхүүждэг нам биш. Ардчилсан нам бол гишүүд дэмжигчдийнхээ хандив дээр тогтдог. Энэ их хэмжээний мөнгийг гаргах боломж байхгүй. Харин нэр дэвшигч нар өөрсдөө зардлаа хариуцаад сонгуульд оролцъё гэсэн.

Энэ бол намын даргад тавьж байгаа бас нэг шалгуур. Аль ч улс оронд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн баян, таргандаа нэр дэвшдэггүй. Улс төрч хүний бас нэг чадвар бол мөнгө босгох, өөрийгөө олон түмэнд зөв ойлгуулах, хүрээлэл бий болгох, тэр дотроосоо санхүүгийн дэмжлэг олж авч чаддаг байх.

Жишээ нь, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Дональд Трамп бол Хиллари Клинтоноос хэд дахин илүү баян. Гэхдээ Хиллари сонгуулийн зардлаа Трампаас илүү босгож чадсан. Энэ бол түүний бодлогоо олон түмэнд таниулж чадсан улс төрчийн чадвар. Трамптай энэ тэнцүү өрсөлдсөн. Улс төрч хүнд нэг том чадвар байх ёстой.

Санхүүгийн хувьд мөнгө босгох, өөртөө татаж чаддаг чадвартай байж улс төр хийдэг юм. Мөнгөтэй хүмүүсийг биш, мөнгө босгох чадвартай хүмүүсийн боломжийг нээж өгч байгаа юм. Түүнээс биш мөнгөтэй хүмүүст нээгээгүй. Энэ бол тухайн дэнчин буюу зардлын тодорхой хувь шүү дээ. Зардлаа босгох чадваргүй бол яаж сонгуульд явах юм бэ” хэмээн ярьсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.