Үс засуулбал жаргал ирнэ

Үс засуулбал жаргал ирнэ

Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын Билгийн тооллын 13

Долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр

  • Үс засуулбал: Жаргал ирнэ.
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 8:08-17:08.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал (16ц 58м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ