Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 29

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:00-19:01.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ