Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар
-Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
-“Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
-Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам
-“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай
-Төрийн өмчит компанийг татан буулгах тухай
-Төсвийн хөрөнгө оруулалтын цахим шинэчлэлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ
-Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл
-Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм шинэчлэн батлах тухай
-Ойрхи Дорнодод үүссэн асуудалтай холбогдуулж газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнэ тарифын нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.