Үс засуулвал өлзийтэй сайн

Үс засуулвал өлзийтэй сайн

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 15

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:30-18:39.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар бүтэн хиртэнэ, 03/03-ны 18:44-аас 03/03-ны 22:23 хооронд 3 цаг 27 минут үргэлжлэх ба оргил үе нь 03/03-ны 19:33-д тохиолдоно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ