Тодруулбал, Хан-Уул дүүрэг - “Их наяд” плаза гадна талбай,
Чингэлтэй дүүрэг -Тусгаар тогтнолын талбай,
Баянзүрх дүүрэг - Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай
Сонгинохайрхан дүүрэг - Драгон төвийн талбай
Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолбор
Сүхбаатар дүүрэг - Аса циркийн гадна талбай, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн гадна талбай гэсэн долоон байршилд өргөтгөсөн худалдаа болж байна.
Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой. Хонины мах 13 мянган төгрөг, үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж байгаа юм.