The MongolZ энэ оны эхний тоглолтоо өнөөдөр 21:00 цагаас тоглоно

The MongolZ энэ оны эхний тоглолтоо өнөөдөр 21:00 цагаас тоглоно

Электрон тоглоомын CS2 төрлийн The MongolZ баг энэ оны эхний тэмцээнээ Польш улсын Краков хотноо нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 8-ны хооронд болох IEM Krakow 2026 тэмцээнд оролцоно. Манай залуус тус тэмцээний хоёрдугаар шатнаас тоглох бөгөөд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-ний 21:00 цагаас Европын холбооны "G2" багтай тоглоно.

Хоёр баг өмгөрсөн жил нийт зургаан удаа таарч тоглосон бөгөөд таван тоглолт нь "The Mongolz" баг хожсон бол сүүлд "StarLadder Budapest Major 2025" тэмцээнд таарч 2-0 (Dust2 13-6; Ancient 13-4) харьцаагаар хожсон юм.

Түүний дараа нь ирэх хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд Румын улсын Клуж-Напока хотноо болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний урилгыг хүлээн авсан байна.

The MongolZ багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байгаа бөгөөд сэлгээнд Senzu /М.Азбаяр/ байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ