О.Баасанхүү Ж.Эрдэнэбатаас дэмжлэг хүсчээ

О.Баасанхүү Ж.Эрдэнэбатаас дэмжлэг хүсчээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас дэмжлэг хүсчээ. Тэрбээр Эрдэнэтийн талаархи хоёр асуудалд Ерөнхий сайдыг анхаарлаа хандуулж, Засгийн газрын тогтоол гаргаж өгөхийг хүссэн байна.
 
Тэрбээр “Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн хувьцааны 49 хувь ОхУ-аас Монголын талд шилжсэнтэй холбогдуулан манай улсад гэрээгээр ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд удахгүй нутаг буцна. Тухайн асуудлаар дараах хоёр саналыг гаргаж, Засгийн газарт уламжилсан байна. Нэгдүгээрт, Гэрээт мэргэжилтнүүд буцсаны дараагаар тус үйлдвэрт тодорхой ажлын орон тоо гарах бөгөөд уг ажлын байрыг хэвээр хадгалж, Эрдэнэт хотын оршин суугчдыг ажлын байраар хангах. Хоёрдугаарт дээрх гадаадын мэргэжилтнүүдийн ажиллаж амьдарч буй орон сууцыг орон нутгийн өмчид шилжүүлж, Монгол Улсын гурав дахь томоохон бүтээн байгуулалт болох Эрдэнэт хотыг босголцсон, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрийн шугамаар орон сууцжуулах” гэсэн асуудлыг тавьжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.