Яргуйг нь биш түүнийг идсэн ямааг нь...

Яргуйг нь биш түүнийг идсэн ямааг нь...

Монголчууд бид аливаа зүйлд учир начрыг нь олоогүй, ямар ч ойлголтгүй байж илт хошууран дайрдаг мугуйд зантай болсон гэхэд хилсдэхгүй. Харин хаврын улиралд бодисын солилцоо удаашрах, нозоорох, ядрах, хоолны шингээлт муудах, ам хатах, арьс хуурайших,  үс хумс хугарамтгай болох, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд өргөн илэрдэг. Ийм үед өөрийн бие махбодод тохирсон хоол хүнс хэрэглэх учиртай гэж эрдэмтэн судлаачид хэлж байна. 

Гэтэл монголчууд бид сүүлийн үед  эрүүл мэндээ сахин хамгаалах гэж ам дамжсан үнэн, худал нь үл мэдэх зүйлийг хэрэглэж хуч өвчнөө сэдрээх, бүр өчин эмгэг тусах явдал газар авсаар. 

Үүний нэг тод жишээ нь яргуй идэх. Өдийд яргуй ид ургаж байна. Яргуй идвэл хүч тамир ордог, хоолойн өвчин эдгэдэг ер нь бол элдэв өвчин зовлонгүй супер хүн болж хувирдаг гэсэн буруу ойлголттой явдаг нь харамсалтай. 

Үүний нэг тод жишээ нь яргуй идэх. Өдийд яргуй ид ургаж байна. Яргуй идвэл хүч тамир ордог, хоолойн өвчин эдгэдэг ер нь бол элдэв өвчин зовлонгүй супер хүн болж хувирдаг гэсэн буруу ойлголттой явдаг нь харамсалтай. 

Аливаа эмийн ургамалд химийн бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Ялангуяа алкалоид өндөртэй ургамлууд хоруу чанар ихтэй. Хэдий чинээ эмийн чанар өндөртэй байна тэр хэмжээгээрээ хоруу чанартай бодисын агууламж ихтэй гэдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй. Яргуй бол дээр хэлсэн шиг халуун чанарын, хоруу чанар өндөртэй эмийн ургамал. Дорнын уламжлалт анагаах ухаанд яргуйг хамгийн их судалсан байдаг.

Гэхдээ эм, тангийн орц найрлагад маш бага хэмжээгээр ордог ургамал, дангаар нь өргөн дэлгэр хэрэглэдэггүй хэмээн уламжлалт анагаах ухааны эм баригч нар болон эрдэмтэн судлаачид хэлдэг юм билээ. Гэтэл хүмүүс  дөнгөж ургаж буй буюу хор нь гараагүй яргуйг дур мэдэн идчихдэг. Ингэснээр могойн яр өвчин тусдаг. Мөн халуун чанарын ургамал учраас хүний хууч өвчнийг сэдрээдэг, хоолой, ходоодны шарх үүсгэдэг, ургамлын харшил өгдөг гээд сөрөг олон асуудал гардаг байна. Монголчууд эрт дээр үеэс яргуйг түүж хатаагаад хандалж хачигт баригдсан, омруутсан /малын аман дээр яр гарах/ малын хошуунд түрхэн хэрэглэдэг байж. 

Түүнээс биш өөрсдөө идэж уугаад байсан уламжлал алга. Яргуй  хүнээс илүүтэй малд нэн тэргүүнд тустай. Хаврын сульдсан малыг тэнхрэхэд хамгийн түрүүнд цэцэглэсэн яргуй чухал нөлөөтэй аж. Иймд яргуйг нь бус энэ ургамлыг  идсэн ямааны махыг  хүнсэндээ хэрэглэх нь хамгийн оновчтой арга. Учир нь байгалийн зохилдлоготой амьд лабораториор боловсруулагдсан учраас хүний биед илүү шим тэжээл өгдөг юм байна. Ялангуяа шөлтэй хоол, цайнд хийж хэрэглэх нь илүү үр дүнтэй гэдэг. 

Яргуйны дараа монголчууд бидний сүүлийн үед хошуурах болсон бас нэг эрсдэлтэй асуудал бий. Тэр нь голионы бөгс  сорох. Сүүлийн үед  ургамлын харшил эдгэрдэг гэх мэт худал мэдээлэлд автан амьдаар нь голиог бөгснөөс нь сорох үйлдэл цөөнгүй гарах болсон. Зарим хүн фейсбүүкээр голионы бөгс сорох аяныг ч өрнүүлдэг тал бий. Энэ бол маш аюултай зүйл.  

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд голионы  бөгс сорохгүй байхыг анхааруулдаг билээ. Азийн орнууд тэр тусмаа өмнө Хятад,  Японд ургамлын харшилд царцааг шинжлэх ухааны аргаар боловсруулан хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл царцааны бэлдмэл гаргаж хэрэглэдэг юм байна.  Харин голиог огт хэрэглэдэггүй. Голио өвс ургамлаас гадна махан идэштэй. Сэг зэм үхсэн мэрэгчээр давхар хооллоно. Ийм учраас  голионы гэдсэнд туузан хорхой үржсэн байдаг аж. Адуу, үхэр өвс идэж байхад голио хазагдаж гэдсэнд нь орсноор туузан хорхой үржиж адуу, үхэр турж эцэстээ үхэхэд хүрдэг тал бий. 

Тэгэхээр хүний ходоодонд  орсон туузан хорхой  шулуун гэдсэнд үржиж том цүдгэр гэдэстэй болох эсвэл турж эцэж амьдаараа өтний хоол болж эхэлдэг. Зарим нь урт болсоор байгаад ходоодны амаар цухуйж гарч ирэх тохиолдол бий. Мөн гэдэс дотор нь туузан хорхой өндөглөж шулуун гэдэс болон шүлсээр гадагшилдаг бөгөөд ахуйн замаар эргэн тойрондоо халдварлаж бусдыг өвчлүүлдэг талтай. Ам, шүлс, аяга, гар, ор хөнжил гэх мэт замаар өндөг халдварлаж дараагийн хүний ходоодонд үржиж эхэлдэг байна. Судалгаанаас харвал голио нь биедээ  50 мянга хүртэлх тооны, 18 төрлийн шимэгч шавжийн өндөг, 140 орчим өвчин үүсгэх нян, вирус, бүр тахлын нян ч тээх тохиолдол байдаг аж. Монголчууд голиог эмчилгээнд хэрэглэж ирээгүй. Харин ч голиог няцлахад өвөө, эмээ мал, амьтанд  өвчин түгээх нь үү чи. Дахиж ийм зүйл хийв дээ гэж маш их дургүйцэж зандардаг байж билээ.  Иймд голио барьж аваад бөгснөөс сорно гэдэг бол монголчуудын хэлдгээр үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг шиг зүйл болох юм байна. Тэгэхээр ам дамжсан худал мэдээлэлд итгэж эрүүл мэнд амь насаараа дэнчин тавих нь тийм ч ухаалаг алхам биш. Аливаа ургамал, амьтны гаралтай зүйлийг эрүүл мэндийн шаардлагаар хэрэглэхээр бол эмч мэргэжилтэн, эрдэмтэн мэргэдээс зөвлөгөө авч шинжлэх ухаанчаар хандах чухал юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны таввдугаар сарын 06. Даваа. №046 (5964)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ