Сонгуульд оролцох нам, эвслүүд орон нутгийг зорихоос илүү Улаанбаатарт төвлөрөн “үзэлцэж” магадгүй

Сонгуульд оролцох нам, эвслүүд орон нутгийг зорихоос илүү Улаанбаатарт төвлөрөн “үзэлцэж” магадгүй

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид  дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтааж хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар Үндэсний  аудитын хүргүүлээд байна.

Үндэсний аудитын газар  энэ  хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой.

Үүнээс гадна зурагт самбар байршуулах нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байршуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

Мөн олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хуульд заасан холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ. Энэ үйл ажиллагааг  тавдугаар сарын 29-нөөс өмнө хийх ёстой.

Үүний дараа Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээс олон нийтийн ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө буюу зургадугаар сарын 3-наас өмнө батална.

Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 26, 27, 28-ны өдөр гэхэд Сонгуулийн ерөнхий хороонд өгөх учиртай.

Ингээд сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгаа  зургадугаар сарын 10-наас эхлэн 26-ныг дуустал буюу 16 хоногт явагдана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн  дагуу Үндэсний аудитын газар тогтоож  олон нийтэд мэдээлсэн.

Тэгэхдээ Үндэсний аудитын газар нь Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох” аргачлалын дагуу нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тооцсон.

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

-Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

-Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

-Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

 -Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

-Ухуулах байр ажиллуулах;

-Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

-Цахим орчин ашиглах

зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, зэргийг харгалзан тооцоолол хийв.

Энэ жилийн УИХ-ын сонгууль хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, сонгуулийн холимог системээр бүсчилсэн тойргоос УИХ-ын 126 гишүүн соногдоно.

 Сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан. Тэгэхээр сонгуульд  орон нутагт нэр дэвшигчид хамгийн их зардал гаргахаар харагдаж байна. Яагаад гэвэл сонгуулийн сурталчилгааны 16 хоногт гурван аймгийн бүх сумдаар явж иргэдтэй уулзалт хийн сурталчилгаа хийх боломжгүй юм. Боломж байлаа гэхэд хурд хүч сайтай том том жийп хөлөглөх шаардлага гарна. Нэг нэр  дэвшигчтэй хамт дор хаяж л 6-8 хүн явна гэж бодоход хоёр том машин хэрэгтэй. Тэгээд хоол унд, шатахууны зардал гэхэд талийж өгнө. Гурван аймгийн бүх сумдаар явахад хамгийн багадаа 3-5 мянган км явна гэсэн үг. Мөн нисдэг тэрэг хөлөглөж болно. Ингээд бодохоор ямар их зардал гарах нь ойлгомжтой. Энэ мэтээр бүх нэр дэвшигчдийн мөнгөн дүнг тооцож үзвэл асар зардал гарах сонгууль юм. Орон нутагт нэг нэр дэвшигчдээс 8  тэрбум төгрөг өлхөн гарах нь. Энэ нь зөвхөн бүсчилсэн 7 тойрогт зөвхөн нэг нэг нэр дэвшигчээр бодон тооцоход тэр шүү дээ. Тодруулбал, зөвхөн нэгдүгээр тойргийн мандат 9 тул сонгогдсон гишүүдийн зардал нь 12.4 тэрбум төгрөг болох нь. Энэ мэтчилэн тооцвол асар их мөнгө эргэлдэх юм байна. Тэгэхээр орон нутагт мөнгө бага, олонд танигдаагүй хүн нэр дэвшвэл “шаансгүй” бололтой. Харин сайн, муугаар ч гэсэн олонд танигдсан мөнгөтэй хүмүүс л орон нутгаас сонгогдох боломж өндөр харагдаж байгааг судлаачид хэлж буй билээ. Харин Улаанбаатар хотод нэр дэвшигчдэд  хамгийн боломжтой. Тойргийнхоо бүх сонгогчидтой хэд хэдэн удаа ч уулзаж ярилцаж болох нь.  Энэ бүхэн нь МАН дахиад л УИХ-д олонх болж сонгогдох боломж харагдаад байна хэмээн судлаачид хэлж байгаа билээ. Ялангуяа, орон нутгийн тойргуудад товойн гарч ирэх магадлал өндөр аж. Тэгэхээр сонгуульд оролцож буй ихэнх нам, эвслүүд орон нутгийг зорихоос илүүтэй  Улаанбаатаатарт төвлөрөн “үзэлцэж” магадгүй дүр зураг ажиглагдаж байгаа юм. Нам, эвслүүд, нэг нэр дэвшигч хэдэн төгрөг сонгуульд зарцуулах мөнгөн дүнг доорх хүснэгтээр үзүүлэв.

 

 

Тойргийн дугаар, аймгийн нэр

Мандатын тоо

Нам, эвслийн нийт зардал

Нэр дэвшигчийн нийт зардал

/Төгрөгөөр/

1

1-р тойрог

Архангай, Баянхонгор, Өвөрхангай

9

574,308,107.7

1,378,983,796.9

2

2-р тойрог

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд

10

659,785,964.3

1,526,054,380.9

3

3-р тойрог

Баян-Өлгий

3

261,992,747.7

1,058,746,682.1

4

4-р тойрог

Булган, Орхон, Хөвсгөл

8

487,060,273.9

1,230,485,598.1

5

5-р тойрог

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

10

498,096,846.4

1,064,320,563.5

6

6-р тойрог

Дорнод, Сүхбаатар, Хэнтий

7

474,369,193.9

1,164,854,766.7

7

7-р тойрог

Говьсүмбэр,      Дорноговь,      Дундговь, Өмнөговь

7

469,951,439.9

1,098,521,799.6

8

8-р тойрог

Баянзүрх

5

640,984,301.5

1,164,541,061.2

9

9-р тойрог

Баянгол

3

488,776,433.2

1,099,697,551.2

10

10-р тойрог

Сүхбаатар, Чингэлтэй

6

569,801,654.6

894,773,229.1

11

11-р тойрог

Сонгинохайрхан

5

590,595,221.8

968,576,569.5

12

12-р тойрог

Хан-Уул

3

435,352,153.7

1,121,664,599.4

13

13-р тойрог

Багануур, Багахангай, Налайх

2

283,456,891.3

994,256,563.7

 

НИЙТ

78

6,434,531,229.9

-

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны дөрөвдүгээр сарын 09. Мягмар. №035 (5953)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ