Улаанбаатар oC

Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргаар улираан ажиллуулахаар болжээ

Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргаар улираан ажиллуулахаар болжээ

УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг бөгөөд нэг удаа улираан ажиллуулж болдог. Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан эрх баригч МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа дараагийн дарга нарын асуудлыг хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар хэлэхдээ "УИХ-ын есөн Байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн Байнгын хорооны даргын асуудлыг шийднэ" гэсэн. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улираан ажиллуулахаар болсон гэдгийг танилцууллаа. Байнгын хорооны гишүүд түүнийг улираан ажиллуулахыг дэмжлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ