Г.Сайханбаяр: Цэргийн анги салбарт дэглэлт, яргалалт байхгүй

Г.Сайханбаяр: Цэргийн анги салбарт дэглэлт, яргалалт байхгүй

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 13-нд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хандан энэ асуудлаар мэдээлэл өгөхийг үүрэг болгосон юм. Г.Сайханбаяр сайд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүдэд цэрэг яагаад амиа алдсан талаар мэдээлэл өгчээ. 

Засгийн газрын хуралдааны дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Анги байгууллага, цэргийн алба хаагчдын харилцааны зөрчилтэй холбоотой гэмт хэргийн шинж чанартай асуудал гарвал бүх шатны албан тушаалтан би өөрөө хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ямар шалтгааны улмаас гэдгийг л тогтоох хэрэгтэй. Цэргийн анги салбар дээр дэглэлт, яргалалт байхгүй. Энэ бол гүтгэлэг. Ард түмний толгойг эргүүлсэн, ард иргэдийг хагалан бутаргах гэсэн санаатай зүйл яваад байна гэж би үзэж байна. Хуульд оюутан цэргийн албанаас чөлөөлөгдөнө гэсэн заалт байхгүй. Цэрэг татлагын протоколыг бид үзсэн. Өнөөдөр цэргийн албанд татагдсан залуучуудын 21 хувь нь оюутан.

Зэвсэгт хүчний анги салбаруудад олон жилийн элэгдэлд орсон. Тухайн ангийн хувьд цонх хагарсан цуурсан асуудал байна лээ. Тэр бол анги хариуцсан захирагч дарга нарын ажилтай холбоотой" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ