Зарим “шувуу” сураг тасарлаа, тэндээ зусахаар болов уу?!

Зарим “шувуу” сураг тасарлаа, тэндээ зусахаар болов уу?!

“5Ш” хөтөлбөрийн “зуны амралт” эхэлчихэв үү гэлтэй. Ойрд шинэ мэдээ сэлт нь цөөрөөд ирэв. Энэ “5Ш”-ийн хамгийн эрчтэй хийгээд олон нийтийн анхааралд болсон нь “Шувуу” ажиллагаа байв. Уг нь Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 14-ний хуралдаанаас “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Тэр хурал дээр “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Киргизэд  хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Казахстанд хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, Солнгост байгаа зургаа, Хятадад байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шуурхай шилжүүлэн авч ирэхийг даалгасан байна.

Мөн оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ. Гэхдээ зарим “шувуу”-ны байршил тодорхой болоод удсан. Америкт Ч.Сайханбилэг, Малайзад Н.Удаанжаргал байгаа албан ёсны мэдээллүүд олон нийтэд цацагдсан. Ингээд хэдэн сар боллоо. Гэвч тэдгээр “шувуу”-нуудын сураг тасарлаа. Тэндээ лав зусах бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 125 (7110)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ