Мөнгөн усны хяналт шинжилгээ ба тооллого хийх тухай чадавхжуулах сургалт зохион байгуулж байна

Мөнгөн усны хяналт шинжилгээ ба тооллого хийх тухай чадавхжуулах сургалт зохион байгуулж байна

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас planetGOLD Монгол төсөл, болон Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторитой хамтран “Мөнгөн усны хяналт шинжилгээ ба тооллого хийх тухай" чадавхжуулах сургалтыг аймгуудын Байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер, техникийн ажилтнуудад зориулан 2023 оны 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн 22 инженер, техникийн ажилтнууд хамрагдсан.

Сургалтын эхний өдөр мөнгөн усны тухай Минаматагийн конвенц болон бусад холбогдох хууль тогтоомжийг судлахаас гадна мөнгөн усны эх үүсвэрийн ангилал, мөнгөн усны тооллого буюу масс хадгалагдах зарчим, массын урсгал агаар, ус, хөрс, хүний биологийн сорьцод мөнгөн усны шинжилгээ хийх арга зүйн талаар судалж танилцав. Сургалтын хоёр дахь өдөр агаар, ус, хөрс, хүний биологийн сорьцод мөнгөн усны шинжилгээ хийх ажлыг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хийж гүйцэтгэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ