“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

Ялалтын 78 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, тус ЭСЯ-ны ажилтнууд 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөжээ. Дайны он жилүүдэд Монголын ард түмний бэлэглэсэн 500 гаруй мянган агт морь эх орны дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

Мөн Монголын ард түмний хандив хөрөнгөөр байгуулсан “Хувьсгалт Монгол” танкийн бригад Москвагаас Берлин хүртэл дайчин алдрын зам туулсан бол, “Монгол ард” нисэх эскадриль Калинин, Баруун болон Беларусын нэгдүгээр фронтод тулалдсан билээ.

Тухайн үед монголчууд нийтээрээ ялалтын төлөө дайны эхний өдрөөс л тэмцэж, олон цуваа тусламжийг улаан армид хүргэж, Аугаа эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсныг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Ялалтын баяраар эргэн дурсаж, ялалт авчралцсан монгол морьдынхоо хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.